НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

  • 2024 оны 10-р сарын 07 өдөр, 15 цаг 55 минутад нийтэлсэн

Ажлын байрны нэр: Нягтлан бодогч

Ажлын байрны сонгон шалгаруулалтанд тавигдах ерөнхий шаардлага:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн
  • Мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй байх
  • Мэргэжлээрээ төрийн байгууллагад 7-аас доошгүй жил түүнээс 3-с доошгүй жил эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэйгээр ажилласан ажлын дадлага, туршлагатай.
  • Бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай
  • Зарлагч байгууллагад гэр бүлийн болон садан төрлийн эсвэл хамаарал бүхий этгээд нь ажилладаггүй байх

Ажлын байрны сонгон шалгаруулалтанд тавигдах тусгай шаардлага:

  • Төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллаж байсан туршлагатай байх
  • Бичиг баримт хөтлөх, тооцоо, тооллого хийх чадвартай
  • Санхүүгийн Smart программ дээр ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Интернетийн орчин, дотоод сүлжээнд чөлөөтэй ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай, харилцаа сайтай, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг, нямбай
  • Өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэг, хариуцлага хүлээх, ачаалал даах чадвартай.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1)
  • Төгссөн их дээд сургуулийн дипломын хуулбар /Э-монголиа системээр баталгаажуулсан байх/
  • тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг
  • Мэргэшсэн нягтлан бодогчийн сертификат /хугацаа дуусаагүй байх/
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа сүүлийн 7 жил /э-монголиа/
  • Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэх тодорхойлолт /э-монголиа/
  • Шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй эсэх тодорхойлолт /э-монголиа/

Сонгон шалгаруулалт:

Дээрх шаардлагыг бүрэн хангасан хүний материалыг 14 хоногийн дотор Монгол кино нэгтгэл ТӨҮГ-н архив бичиг хэргийн ажилтанд 2024 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 15.00 цаг хүртэл хүлээн авна.

Сонгон шалгаруулалтыг дараах үе шатаар зохион явуулна. Үүнд:

  1. Баримт бичиг материалыг хянах / Бичиг баримтын бүрдлийг харгалзан 50 хүртэл оноогоор үнэлнэ/
  2. Мэргэжлийн шалгалт / Санхүүгийн болон хууль эрх зүйн тестээр 50 хүртэл оноогоор үнэлнэ. Эцсийн шатанд тэнцээгүй оролцогчдод цахимаар мэдэгдэл хүргүүлнэ/
  3. Ярилцлага / Зөвхөн эцсийн шатанд тэнцсэн 3-с дээш тооны оролцогчид оролцоно/
  4. Сонгон шалгаруулалтын дүнг гаргах /2024.10.25-ны өдрийн дотор оролцогчдод дүнг танилцуулна/

Мэргэжлийн шалгалтыг Монгол кино нэгтгэл ТӨҮГ-н 209 тоот өрөөнд эхний шатанд тэнцсэн оролцогчдоос авна.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Монгол кино үйлдвэрийн байр, утас 99070694, 88098149

Шалгаруулалтад оролцогчид материалаа цаасаар болон цахимаар /pdf формат/ turbat.gb@mongolkino.gov.mn хаягаар заасан хугацаанд ирүүлэх.

 

Ангилал: Мэдээ, Фото