Монгол кино нэгтгэл ТӨҮГ сар шиний босгон дээр Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
- 2023 оны 02-р сарын 17 өдөр, 11 цаг 12 минутад нийтэлсэн
МОНГОЛ КИНО НЭГТГЭЛ ТӨҮГ нь өдгөө 88 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй манай улсын урлаг соёлын ууган байгууллагуудын нэг билээ. Жил бүр сар шинийн баярын өмнө ахмад уран бүтээлчид, ажилчидаа хүндэтгэн хүлээн авдаг үйл ажиллагаа Ковид 19 цар тахалын улмаас сүүлийн 3 жил завсарлаад байсан. Ийнхүү 2023.02.15 өдөр Монгол кино үйлдвэрийн үе үеийн уран бүтээлчид, инженер техникийн ажилчид нийт 170 гаруй ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Монгол кино нэгтгэл ТӨҮГ нь 2022 онд удирдлага менежментийн хувьд шинэчлэл хийж Соёлын яамаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүн бүхий удирдах зөвлөл байгуулагдан цаашдын хөрөнгө оруулалт, стратеги төлөвлөгөөг хэлэлцэн шийдвэрлэдэг болсон.