Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулсан “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг 5 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатарын талбайд болж өндөрллөө.
- 2018 оны 05-р сарын 08 өдөр, 10 цаг 41 минутад нийтэлсэн
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулсан “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг 5 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө. Уг өдөрлөгт “Монгол кино” нэгтгэл ТӨҮГ болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд оролцож төрийн өмчит хуулийн этгээдийн 2017 онд гаргасан эдийн засгийн эерэг үзүүлэлтийг сайжруулах, гаргасан ололт амжилтаа бататгах, харилцан туршлага солилцох, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод нээлттэй сурталчлах зорилготой.
Өдөрлөгөөр төрийн өмчит хуулийн этгээдүүд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа олон нийтэд ил тод нээлтэй, танилцуулж иргэдэд нэг цэгийн үйлчилгээг үзүүлж, төрийн өмчит компаниуд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэдтэй мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломж гарц нээгдсэн юм.
Өнгөрсөн он буюу 2017 онд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 72 хувь нь ашигтай ажиллаж, өр зээлээ 300,0 тэрбум төгрөгөөр бууруулсан юм. 859 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ашиг 27 хувиар нэмэгдсэн. Мөн 2017 онд нийт 7 их наяд төгрөгийн орлого олжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 1,6 их наяд төгрөгөөр буюу 54,7 хувиар, цэвэр ашиг 2,6 дахин нэмэгдсэн нь эдийн засгийн үр ашиг санхүүгийн чадавх сайжирсан байна.
“МОНГОЛ КИНО”
НЭГТГЭЛ ТӨҮГ