Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

  • 2018 оны 07-р сарын 10 өдөр, 17 цаг 26 минутад нийтэлсэн

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.

Хөгжлийн зорилго, амьдралын утга учир нь хүмүүсийн төлөө, бусдад сайн сайхныг авчрахын төлөө, эх орондоо илүү сайныг бий болгох, бүтээх, өрнүүлэхийн төлөөх цуцалтгүй хөдөлмөрт оршдог. Ажил үйлстээ манлайлсан хөдөлмөр, зүтгэл гаргасан иргэдээ Монголын төр сайшаан шагнах нь ч зүйн хэрэг юм.

“Монгол кино” нэгтгэлийн  жүжигчин Самбуугийн Балданпүрэв, МУГЖ Гомбын Равдан, монтажчин  Балжиннямын Дашдулам, монтажчин Сүхийн Алтанцэцэг, монтажчин Санжаагийн Дарьсүрэн, техникч  Дэмчигдоржийн Галсандорж, хослол зураач Чогсомын  Лхагва,   Хослол зураач Ванчины   Цэсэнжав   зэрэг  уран бүтээлчдийн маань Монголын кино урлагийн салбарт оруулсан хөдөлмөр зүтгэлийг нь  төр засгаас өндрөөр үнэлж төрийн шагнал хүртээсэнд, тэдний гэр бүл, ойр дотныхон халуун баяр хүргэе.

  1. “Монгол Улсын Ардын жүжигчин” цол тэмдэгээр – МУГЖ Гомбын Равдан
  2. “Монгол Улсын Гавъяат жүжигчин” цол тэмдэгээр – жүжигчин Самбуугийн Балданпүрэв
  3. “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон” – гоор – Хослол зураач Ванчины  Цэсэнжав 
  4. “Алтан гадас” одон тэмдэгээр – монтажчин  Балжиннямын Дашдулам
  5. “Алтан гадас” одон тэмдэгээр – монтажчин Сүхийн Алтанцэцэг
  6. “Алтан гадас” одон тэмдэгээр – монтажчин Санжаагийн Дарьсүрэн
  7. “Алтан гадас” одон тэмдэгээр – техникч  Дэмчигдоржийн Галсандорж
  8. “Алтан гадас” одон тэмдэгээр – хослол зураач Чогсомын  Лхагва нар  тус тус төрийн шагнал хүртлээ. 

 

Өнөөдөр шагнал хүртэж байгаа бүх манлайлагчид, урлаг соёлын уран бүтээлчиддээ халуун баяр хүргээд, ажил амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

 

  • “МОНГОЛ КИНО” НЭГТГЭЛ
  • ТӨҮГ
Ангилал: Мэдээ, Фото