“Бууны сум буцааж болдоггүй” кино Булганд нээлтээ хийлээ
- 2020 оны 01-р сарын 16 өдөр, 12 цаг 38 минутад нийтэлсэн
Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын баатарлаг гавьяаг өгүүлсэн “Бууны сумыг буцааж болдоггүй” уран сайхны киног өнөөдөр Булган аймагт нээлээ.
Киноны нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг нар оролцлоо.
“Бууны сумыг буцааж болдоггүй” кино зохиолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Солонго продюсерээр ажилласан бол СТА П.Дэлгэрбаяр найруулжээ. Баатар Л.Дандарын дүрийг залуу жүжигчин Ж.Алтаншагай бүтээсэн байна.
Киноны нээлтийн үеэр “Бууны сумыг буцааж болдоггүй” киноны зохиолч, найруулагч, продюсер, гол дүрийн жүжигчин нарт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа.