Чулууны Намсрай

  • 2015 оны 02-р сарын 17 өдөр, 10 цаг 46 минутад нийтэлсэн

Чулууны Намсрай

  /Киноны Гэрэлтүүлэгч /

/1905 он

ч.Намсрай

 Монголкино үйлдвэрийн хамгийн анхны ууган гэрэлтүүлэгч Ч.Намсрай 1905 онд Төв аймгийн Баянцогт сумын нутагт төрсөн бөгөөд СССР-т цахилгааны мэргэжлээр суралцаж байгаад гачигдлын улмаас үргэлжлүүлэн суралцаж чадалгүй Монголкино үйлдвэрийг анх  байгуулагдахад 1936 онд орж сургагч Пушкиний сургалтанд хамрагдан 1937 оноос эхлэн киноны гэрэлтүүлэгчийн мэргэжлийг эзэмшжээ. Ч.Намсрай цахилгааны суурь мэдлэгтэй байснаас киноны гэрэлтүүлэгийн мэргэжлийг хурдан хугацаанд суралцаж, гэрэлтүүлэгч болохоор 1937 онд ажилд орсон Дэлэгийн Жигжидсүрэнг сургагч багш Пушкиний хамтаар гэрэлтүүлэгчийн мэргэжилд сургаж 1938 онд тасгийн эрхлэгч бөгөөд 1-р зэргийн гэрэлтүүлэгч болжээ. Ч.Намсрай Монголкино үйлдвэрийг байгуулсан цагаас эхлэн бүх баримтат, уран сайхны киноны гэрэлтүүлэгийн ажлыг хийж, цахилгаан станцыг гардан ажиллуулах үүргээ нэр төртэй биелүүлэн тасгийн хамт олныг чадварлаг зохион байгуулж, уран сайхны   “Анхдугаар хичээл”, “Сүхбаатар”, ”Морин цэрэг танкист”,”Аймшиггүй эх оронч” зэрэг уран сайхны киног бие даан гэрэлтүүлжээ. Анхны 2 ангит түүхийн уран сайхны том кино “Цогт тайж” киног Монголкино үйлдвэр бие даан хийх болоход Ч.Намсрай гэрэлтүүлэгч С.Лувсаннамжил, Дэмбэрэл нарыг бэлтгэн өөрөө удирдан гэрэлтүүлгийн ажлыг хийж байсан боловч биеийн эрүүл мэнд нь муудаж эмнэлгийн актаар группт орсноор өөрийн шавь С.Лувсаннамжилд ажлаа хүлээлгэн өгсөн ажээ. Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 11-р сарын 28-ны  109-р тогтоолоор Нийтийн дайсан  Герман, Японыг эсэргүүцсэн    дайны үед   уран сайхны  ажилд  онцын идэвх зүтгэлтэй амжилт гаргасан учир Хөдөлмөрийн хүндэт медалиар түүнийг шагнасан юм.   

Ангилал: