Наваандугарын Гомбосүрэн

  • 2015 оны 02-р сарын 17 өдөр, 09 цаг 49 минутад нийтэлсэн

     Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн

Наваандугарын Гомбосүрэн

/Кино зургийн дарга /

/1916-1990 он /

Н.Гомбосүрэн    Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол хэмээх газар 1916 онд төрсөн. 1930-1932 онд бага сургууль, 1932-1935 онд дунд сургууль төгсөж, 1935-1937 онд багшийн сургуульд суралцаж байгаад Ардыг Гэгээрүүлэх Явдлын Яамны сайдын 1937 оны 3-р сарын 9-ны өдрийн 50 тоот тушаалаар Кино зургийн Хороонд шилжин ирсэн анхны наймын нэг юм. Н.Гомбосүрэн 1937 оны 3 дугаар сарын 9-ны өдрөөс эхлэн Монгол кино үйлдвэрт киноны лаборантаар Броутманы удирдлаганд суралцаж, ажилласнаас хойш хэдхэн жилийн дараа тэндэхийн бүх дамжлага дээр төвөггүй ажилладаг болсноор бусдыг сургадаг болж, төдөлгүй лабораторийн тасгийн эрхлэгч болон дэвшин ажиллаж байснаа 1945-1953 онд кино үйлдвэрийн дарга 1953-1965 онд эд  шалгах хэлтсийн  дарга  1965-1987 онд Уран сайхны кино зургийн дарга гээд хагас зуун жил энэ үйлдвэрийг удирдан зохион байгуулах үүрэгтэй ямар нэгэн даргын албыг хашиж байсан нь “дарга” гэдэг мэргэжил байдгийг аль хэдийн баталсан хүн юм. Монгол кино урлагт 50 гаруй жил ажилласан Н.Гомбосүрэнгийн амжилтыг үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон болон түүхт ойн медалиудаар шагнан дээдэлж байсны дээр 1985 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн байна.Зургийн дарга Н.Гомбосүрэнгийн ажилласан  уран бүтээлийн жагсаалт:

1. Морьтой ч болоосой – 1959 он

2. Салхины амт – 1960 он

3. Алтан өргөө – 1961 о н

4. Баясгалан – 1962 он

5. Сэтгэлийн дуудлагаар – 1965 он

6. Төөрсөөр төрөлдөө – 1966 он

7. Хил дээр – 1967 он

8. Агуйн нууц – 1969 он

9. Анхны алхам – 1969 он

10. Балга ус – 1970 он

11. Хоюулаа – 1970 он

12.Дайсны цэргүүдээ сонсцгоо -1971 он

13. Ичээнд эь -1972 он

14. Моторын дуу – 1973 он

15. Тамирын охин- 1974 он

16. Мартагдашгүй намар – 1975 он

17. Шинэ хотын гэрэл- 1976 он

18. Их замын эхэнд 2 анги – 1978 он

19. Тойрох хуудас – 1979 он

20. Гул Аранжин – 1980 он

21. Хуучин сүм *- 1982 он

22. Гарын таван хуруу – 1983 он

23. Саруул талын ерөөл -1984 он

24. Ард Аюуш -1984 он

25. Байлдааны даалгавар – 1985 он

26. Намар нахиалсан мод -1986 он

 

Ангилал: