Жамьянсүрэнгийн Сэлэнгэсүрэн

  • 2015 оны 03-р сарын 03 өдөр, 14 цаг 27 минутад нийтэлсэн

Жамьянсүрэнгийн Сэлэнгэсүрэн

/Кино найруулагч /

/1944-2000 он/

СэлэнгэсүрэнЖамьянсүрэнгийн Сэлэнгэсүрэн нь 1944 онд төрсөн. Бага, дунд сургууль төгссөнийхөө дараа анх драмын театрт дагалдан жүжигчнээр 1965 орсонч багынхаа хүсэж, мөрөөдөж явсан Монголкино үйлдвэртээ 1968 онд найруулагчийн туслах болсон нь 1971 онд БХКУДС-д суралцах завшаан болжээ.Энэ сургуулийг 1976 онд А.Б.Столперийн удирдлаган дор төгсч түүнээс хойш Монголкино үйлдвэрт найруулагч,ерөнхий найруулагч, уран сайхны удирдагчаар 1993 онуудад ажилласан байна. Ж.Сэлэнгэсүрэн тухайн үедээ бусдын адил 10-аад  баримтат болон  30 гаруй орчуулгын киног найруулж, бас кинонд тоглож олны хүндэтгэлийг хүлээж чадсан юм. Ж.Сэлэнгэсүрэн хуучин нийгмийн буруу булингартайг мэдэрдэг, тухайн үед  киногоор үзүүлэхийг оролддог байсан нь түүний бүтээсэн  кинонуудаас мэдэгдэм билээ. Ж.Сэлэнгэсүрэнгийн бүтээсэн уран сайхны киноны жагсаалт:

1.Тойрох хуудас                                1979 он

  1. Эхлэл                                             1980 он
  2. Хуучин сүм                                       1982 он
  3. Санаж яваарай                               1984 он
  4. Их замын тоос                                 1985 он
  5. Ирэх хаврын цэцэг                           1986 он
  6. Илүү сартай зун                               1987 он
  7. Мартагдсан дууль                           1989 он
  8. Ач тус,атаа хорсол /хамтарсан/     1993 он
Ангилал: