Октябрийн 26 жил

  • 2015 оны 01-р сарын 28 өдөр, 00 цаг 13 минутад нийтэлсэн

Бүтээсэн он.: 1944 он

Бүлэг : 2

Киноны агуулга

Октябрийн хувьсгал болсон учир, ажилчдын жагсаал цуглаан болох ба хөрөнгөтний журмыг эвдэхээр, хөдөлмөрчин ардын /Б/ нам удирдаж уриа хуудсуудыг гаргадаг зэрэг байдал, Залуу Чойбалсангийн нүдний дэргэдүүр өнгөрсөнгүй ,харин тэр байдлыг харж байв.
Энэ бүхий явдал бол Залуу Чойбалсанд их нөлөө үзүүлэхгүйгээр өнгөрсөнгүй, Чойбалсан, хувьсгалын удирдагч дарлагдсан түмэн ардын их багш Лениний тухай, тэнд анх сонсов./Ю. Цэдэнбал/ гэжээ. Автономт монголын харгис эрх баригчид Октябрийн хувьсгалаас айж түүний нөлөөг монголд оруулахгүйг бүхий л аргаар оролдож  байв. Энэ зорилогоор ч Иркутск хотоос монгол сурагчдыг дуудан ирүүлжээ.Ингээд Х.Чойбалсан 1918 онд нутагтаа буцаж ирэв . Эх орон, ард түмнээ гадаад, дотоодын дайснуудаас чөлөөлөх хэрэгт амь биеэ хайрлахгүй тэмцэхээр хатуу шийдсэн Чойбалсан нэгэн санаат нөхдүүдийг олж 1918 онд хувьсгалтнууц Бүлгэм  байгуулжээ. Энэ бүлгэмийнхээ ажлыг удирдан жолоодохдоо тэр үед нийслэл хүрээнд байсан Оросын хувьсгалч ажилчин Гембаржевский, Кучерико нартай холбоотой ажиллаж байв.

Ангилал: