Итгэл гомдол. /Монгол кино/

  • 2015 оны 02-р сарын 02 өдөр, 14 цаг 42 минутад нийтэлсэн

Бүтээсэн он: 1980

Бүлгийн тоо: 2  /хар,цагаан/

Найруулагч – Жигжидийн Ням-Очир
Зохиогч – Чимидийн Гомбо

Зураглаач – Дашдоржийн Баатар
Зураач – Дан-Аарсүрэнгийн Энхболд

Дууны найруулагч – Б.Самбуу

Нүүр хувиргагч – П.Ичинхорлоо

Эвлүүлэгч – С.Алтанцэцэг

Гол дүрд:
Дорж – Жамьянгийн Батбаяр
Нямбуу – С.Бадарч

Киноны агуулга

 Энэ кино нь даатгалын байгууллагын захиалгаар бүтээсэн баримтат-уран сайхны кино юм. Тухайн үеийн нийгэмд иргэд өмч хөрөнгөө хулгайд алдах, гэнэтийн осолд өртөх тохиолдол их байсан юм. Иргэдийн амьдралд өмч хөрөнгийн даатгал ямар ашиг тустай байдгийг Дорж, Нямбуу нарын гэр бүлд тохиолдсон үйл явдлаар дүрслэн харуулжээ.

Зохиогч- Г.Жигжидсүрэн,  Д,Цэцэг нарын  “Монгол киноны нэвтэрхий толь” номноос иш  татав.

Ангилал: