Монгол кино үйлдвэрт 1988 онд зохиолч Р.Отгонбаяр Ш.Сонинбаяр, найруулагч Т.Чимид гуайн бүтээсэн “Занабазар” баримтат киног толилуулж байна. Уг баримтат киноны зураглаачаар Ч.Цэнджав З.Сүхбаатар нар ажиллажээ.
“Занабазар” 3 бүлэг, өнгөт, 35 мм-ийн, дуутай баримтат киноны дүрс дууны негатив хальс, дуутай позитив хувь нийт 12 бүлэг 771,1 метр хальс, монгол, англи хэл дээр /ҮТА.КГЗДАБА.БК№817 /улсын архивт хадгалагдаж байна.
БК№817. ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР
Зохиолч – Р.Отгонбаатар, Ш..Сонинбаяр
Найруулагч – Т.Чимид
Оператор – Ч.Цэнджав, З.Сүхбаатар
Хослол зургийн оператор – А.Пүрэвдорж
Дууны оператор -Ц.Норжмоо
Монтажчин – Б.Дашдулам
Тайлбар бичсэн – Т.Чимид
Тайлбар уншсан – Г.Отгон
Редактор – Х.Нямбуу /философийн ухааны дэд эрдэмтэн/
Зөвлөх – Х.Гаадан /хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн/
Зургийн дарга – Г.Энхбаяр
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт МОНГОЛКИНО студи 1988 он
Номын их Бог; Өндөр Uэгээн Занабазар 1635 оны 9-р сарын 25-нд Усан Зүйлийн Хойд Дэв гэдэг газар төржээ.Түүний эцэг Түшээт хаан Гомбодорж, эх нь хатан Ханджамц билээ. Тэрээ 3 настайдаа энэтхэг, түвд, монгол хэлээр шашны номыг цээжээр уншиж, 1638 онд 4 настайдаа гэрийн бүслүүрээс барьж нар зөв тойрон энэтхэг, түвд хэлээр зарлиг зохиолыг нээн уншиж гайхамшигт шидийг үзүүлж эхэлжээ. 1639 онд 5 настай байхад нь Халхын хаад зөвлөн, ард олноороо цуглан, Ширээ Цагаан нуур хэмээх газар шар бүсийн хот байгуулж, өргөө гэр дуган бариулж, хурал хурж, Монголын шашны тэргүүнээр залжээ.
1647 онд 13 настайдаа Баруун хүрээ хийдийг бариулжээ.
1653 онд 19 насны их баярыг Эрдэнэзуу хийдэд Баторшил өргөх даншиг наадам хийж байжээ.
Өндөр гэгээн Занабазарын бичиг соёлын болон уран бүтээлийн их ажлыг бахархан биширч 1654 онд Шивээт уул /одоогийн Өвөрхангай аймагт/ Түшээт хан, сэцэн хан, Засагт ханы хаад, ноёд, түшмэд Хар Хорум хотын туурь, Эрдэнэзуу хийдээс 80 км-т орших Хангай Ханы Шивээт улаан гэдэг байгалийн үзэсгэлэнт, дөрвөн талаараа битүү ой мод, хад цохиогоор хүрээлэгдсэн уулын орой дээрх байц хадны дунд багавтар хадан дээр “Төвхөн хийд”-ийг барьж байгуулж өгчээ. Энд 40 шахам жил сууж, ном бясалгал хийж, оюуны хүч тэнхээ авч, Соёмбо үсгийг бий болгох 30 жилээ өнгөрүүлжээ.
1686 онд Занабазар шинэ “Соёмбо” үсэг зохиов.. Энэ бэлэгдэл XVII зууны Монгол улсын бэлгэ тэмдэг болж, одоо үед Монголын далбаан дээр байрлаж буй Соёмбо юм.Төвхөн хийд 2004 онд дэлхийн өвд бүртгэгдсэн билээ.
1686 онд Занабазар шинэ “Соёмбо” үсэг зохиов.. Энэ бэлэгдэл XVII зууны Монгол улсын бэлгэ тэмдэг болж, одоо үед Монголын далбаан дээр байрлаж буй Соёмбо юм.Төвхөн хийд 2004 онд дэлхийн өвд бүртгэгдсэн билээ.
Занабазар буддын, бодисва, буддын зүтгэлтнүүдын шавар барималуудаараа алдартай. Тэр уран барималтай анх 1650 онд Лхасд очихдоо танилцжээ. Непалын уран барималчид Поталын ордон барихыг ажиглажээ. Нилээд алдартай бүтээл нь Цагаан Дарь эх, Ногоон Дарь эх, Баджара Будда. Эмэгтэйлэг, мэдрэмжтэй дүрслэл Ногоон Дарь эхэд харагдана, «Монголын Микеланжело» гэж нэрлэсэн байдаг.
Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр Гэгээн –Даншиг наадам” Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд зохиогдож, “Өндөр гэгээний өв” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээж, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо даншиг наадмын хүчит 512 бөхийн барилдаанд зодоглохоор одоогийн байдлаар 1 аварга, 4 арслан, 6 заан, 14 харцага тэргүүүлсэн 40 гаруй улсын цолтонтой, нийт 430 орчим бөх барилдаж хотол Монголоороо өргөн дэлгэр тэмдэглэж байна.
1992 онд Монгол кино студид бүтээгдсэн “Цөвүүн цагийн Богд” 35 мм-ийн, өнгөт, дуутай, бүрэн хэмжээний монголын уран сайхны кино, үргэлжлэх хугацаа 1:15:42 секунд.
“ЦӨВҮҮН ЦАГИЙН БОГД”
1992 онд Дархан хотын “Бурхант” крмпанийн захиалгаар “Монгол кино” студид бүтээсэн “Цөвүүн цагийн Богд” киног 2006 онд “Ноёд фильм” студид шинэчилсэн найруулгаар дахин засварлав.
Энэхүү киног бүтээхэд гүн туслалцаа үзүүлсэн дархан хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргаа, “Монгол даатгал” банк, Өвөрхангай аймгийн Хархорин хотын байгууллагууд болон хөдөлмөрчид малчдад талархал илэрхийдье.
Продюссер-Ү.Чимид, Д.Бадрахгэрэл
С.Эрдэнийн “Занабазар” романаас сэдэвлэн кино зохиолыг бичсэн Д.Маам, Ж.Барамсай
Ерөнхий найруулагч-Ц.Цэрэндорж, Л.Шаравдорж
Ерөнхий зураглаач-Л.Шаравдорж, Н.Зундуй
Ерөнхий зураач-Ц.Болдсүх, Т.Гоош
Хөгжмийн зохиолч-Ж.Чулуун
Эвлүүлгийн найруулагч-О.Эрдэнэ
Нүүр хувиргагч-Д.Бадамцэрэн
Дууны найруулагч –Б.Самбуу
Найруулагч-М.Уртнасан
Эвлүүлэгч-Д.Батгэрэл
Хянагч-Б.Догмид
Зөвлөхүүд-Н.Даваадорж, Н.Базарсад
Гол дүрд: Т.Эрдэнэ-Очир, Б.Базаррагчаа, Д.Сосорбарам, Ч.Ичинхорлоо, М.Дорждагва, Д.Цоодол
Оролцон тоглосон: Батсүрэн, Цэрэндорж, Дашнамжил, Очирбат, Лхасүрэн, Магсаржав, Элбэгсайхан, Алтан-Өлзий, Төмөрбаатар, Бужгар, Дэлгэржаргал, Уртнасан, Чимэд, Молом, Доржсүрэн, Эрдэнэцэцэг, Нямдоо, Мөнхтуяа, Зундуй, Гомбосүрэн, Цоггэрэл, Бямбацогт, Ганхүү
Туслахууд: Ц.Ганхүү, Д.Цоггэрэл, Б.Ринчин, Ч.Батсайхан, С.Одхүү, Х.Энхтөр
Зохион байгуулагчид: Т.Дэлэг, Ц.Молом, Н.Уртнасан, Д.Бат-Очир, Л.Дарханхүү, С.Бужгар, Б.Баяраа
Зургийн дарга-Ю.Энхсайхан
Төгсөв.
Бэлтгэсэн: “Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ
Б.Нагнайдорж УГЗ, ахмад кино найруулагч
Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
Н.Сугарсүрэн СТА, кино инженер
.