МОНГОЛ КИНО ҮЙЛДВЭРИЙН “АВТО ГРАШ”-ИЙН ХАМТ ОЛОН

2025-07-25
Авто граш машинуудад засвар хийж буй

 

 

 

 

 

 

Шүлгийг Г.Баатарнум МУСТА

Б.Чимиддорж УГЗ,кино найруулагч

МОНГОЛЫН КИНОЧДЫН ДУУ

ДУУГҮЙ ДҮРС ХӨДӨЛГӨӨНӨӨР

ТҮҮХЭН ЗАМНАЛАА ЭХЛҮҮЛСЭН

“АНХААР МОТОР” КОМАНДААР

ӨНӨӨГИЙН ӨНДӨРЛӨГТ ХҮРСЭН

                         МОНГОЛ КИНОНЫ АЛДАР НЭР

                         ХЭЗЭЭ Ч АРИЛАШГҮЙ БИЛЭЭ

                         МОНГОЛ КИНОНЫ СУУ БИЛИГ

                        ХЭЗЭЭ Ч БАЛАРШГҮЙ БИЛЭЭ

УЛС ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ

БАРИМТ БОЛГОН ХАДГАЛСАН

АВЪЯАС ТӨГӨЛДӨР ЖҮЖИГЧДЭЭ

ДЭЛГЭЦЭНД МӨНХӨЛЖ ДЭВЖЭЭСЭН

                      МОНГОЛ КИНОНЫ АЛДАР НЭР

                      ХЭЗЭЭ Ч АРИЛАШГҮЙ БИЛЭЭ

                      МОНГОЛ КИНОНЫ СУУ БИЛИГ

                      ХЭЗЭЭ Ч БАЛАРШГҮЙ БИЛЭЭ

ГЭРЭЛ СҮҮДРИЙН АРГААР

ЗҮРХ МЭРГЭШСЭН ЧАДВАРТНУУД

СЭРЭЛ, МЭДРЭХҮЙН УВДИСААР

АМИЛУУЛЖ ГАРШСАН УХААНТНУУД

                       МОНГОЛ КИНОНЫ АЛДАР НЭР

                       ХЭЗЭЭ Ч АРИЛАШГҮЙ БИЛЭЭ

                       МОНГОЛ КИНОНЫ СУУ БИЛИГ

                       ХЭЗЭЭ Ч БАЛАРШГҮЙ БИЛЭЭ

 

 

 

 

 

Г.МИЖИДДОРЖ – 1969 онд Монгол Кино Үйлдвэрийн авто баазад жолоочоор ажилд ороод Газ-61 маркын машин хүлээж аваад хот хөдөө кино зурганд хэрэглэдэг байсан бүх бараа материалыг хүргэж өгдөг байсан. 2 жилийн дараа надад итгэл хүлээлгэн авто граж, авто сэлбэгийн нярав бөгөөд уран бүтээлийн зурганд ордог бүх текникийг хариуцан ажиллаж ирсэн.

 

 

 

 

 

 

Тухайн үед автогражийн дарга нь Хорхой Журнай, автомеханик Санжаа, автын слесерь ба моторчин Содном гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байсан.

Тухайн үед Авто баазын бүрэлдэхүүнд:

Зил-164 ачааны автомашин 2ш, жолоочоор нь: Ванчинсүрэн, Өлзийхүү Газ-51 машин жолооч Пэлдэн,

Газ-69 машины жолооч Борхүү, Хүүхээ, Авирмэд, Баянбилэг,

Паз-652-автобусны жолоочоор Жүгдэр нар байсан.

Мөн Мис 110 Чайка 1ш, чирдэг станц 2ш, 220квт-ын станц 1ш байсан.

1970 онд Урал-375 маркын тусгай төхөөрөмжтэй машин авч жолоочоор нь Авирмэд ажиллаж байсан.  Ингээд машин техник шинээр авч уран бүтээлийн машин анги болон өргөжиж 10 гаруй авто машинтай болж Социалист хөдөлмөрийн бригад байгуулан даргаар нь Журнай гуай ажиллаж ирсэн. Бид социалист ба гавшгайчдын V, VI, VII, VIII таван жилийн гавшгайчаар шалгаран ажиллаж ирсэн.

ҮТА. КГЗДАБА. Гэрэл зураг. Карт №10888-1. МКҮ-ийн граш
ҮТА.КГЗДАБА. Гэрэл зураг. Карт №10888. МКҮ-ийн грашийн машинууд

 

 

 

 

 

 

 

 

1995-онд автобааз өргөжин тэлж УАЗ-469 4ширхэг, УАЗ-452 4ширхэг, Газ-24 2ширхэг, Москвич 4ширхэг, Газ-53 4ширхэг, Паз-52 1ширхэг, Урал-375 тусгай төхөөрөмжит автомашин 4 болон нэмэгдэж парк шинэчлэлт хийсэн. Тухайн үед манай автобаазад жолоочоор Авирмэд, Мижиддорж, Юмсүрэн, Бадарч, Гончигсүрэн, Баянбилэг, Надмид, Цэцгээ, Адилбиш, Хандаа, Амарзаяа, Батзориг, Дашжамц, Төмөрбаатар, Гантулга, Цэнгэл, Энхтуяа гэсэн бүрэлдхүүнтэйгээр ажиллаж ирсэн. 1969-1995 онд тасралтгүй 26 жил Монгол Кино үйлдвэрт жолоочоор  ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан.  Ажиллах хугацаандаа:

–           Зарлаагүй дайны оршил

–           Тунгалаг тамир 3-р анги

–           Улаан дарцаг

–           Хоньчин Найдан

–           Ингэх гээд байсан юм

–           Хүргэн хүү

–           Бүлээн нурам

–           Тод Магнай

–           Давааны цаана даваа зэрэг уран сайхны кино болон 10 гаруй баримтат киноны зураг авалтуудад оролцон амжилттай ажиллаж ирсэн. Миний ажил хөдөлмөрийг үнэлж Монгол кино үйлдвэр тодорхойлсноор “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Соёлын яамны хүндэт жуух бичиг, Тээврийн яамны жуух бичиг, “Осолгүй манлай жолооч” цол тэмдэг, АХ-ын 60,70,80 жилийн ойн медаль, “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугын одон”-гоор тус тус шагнагдаж энх тунх амьдарч байна. Сайхан хамт олон үйлдвэрийнхээ ахмадууд бүх уран бүтээлчиддээ Монгол улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

 

 

Цэрэндолгорын Гончиг -1976-1986 онд жолоочоор грашд ажиллахдаа уран сайхны 12 кинонд, баримтат 10 кинонд ажилласан. Монгол кино үйлдвэрт бид 2 ажиллаж байхдаа танилцаж 1973 онд гэр бүл болсон

 

 

 

Үржинбадам Кино үйлдвэрийн жүжиг ангиас ажлын гараагаа эхэлсэн одоо Хөвсгөл усан зам компанийн захиралаар ажиладаг.

 

 

 

 

 

 

 

1973-1974 оны Х.Дамдин найруулагчийн нэг ангийн 2 киноноы Цэрмааагийн дүрд Ч.Үржинбадам тоглосон.Нэг ангийн 2 уран сайхны киноны 25 жилийн ойн уулзалтын үеэр.

“Нэг ангийн 2 ” монголын уран сайхны киноны кадраас

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бэлтгэсэн: “Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ

                   Б.Нагнайдорж УГЗ, ахмад кино найруулагч

                   Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив

                   Н.Сугарсүрэн СТА, кино инженер

                  

 

 

 

 

 

 

 

 

.

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close