ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

2015-11-17

Монголын киноны нэрт найруулагч УГЗ Халтарын Дамдин 2015.11.16-ны өдөр өвчний улмаас тэнгэрийн оронд заларчээ. Тэрээр 1939 онд Улаанбаатар хотод төрсөн. Улмаар нийслэлийн 5 дугаар дунд сургуулийг төгсч ЗХУ-ын Бүх Холбоотын Кино Урлагийн дээд сургуулийг кино операторын мэргэжлээр дүүргэж УГЗ Р. Доржпаламын “Энэ хүүхнүүд үү…” киногоор дипломын ажлаа хамгаалж байжээ. 1962 оноос “Монгол кино” үйлдвэрт ажиллаж “Ховдгийн гай” , “Нөмрөг хадны цуурай”, “Төгсгөл”, “Далайд дусал нэмэр” зэрэг уран сайхны, “Вандуй”, “Сарлаг”, “Дуу нэгтэн”, “Оросууд дайныг хүсээ гэж үү”, “Эх орны манаа”, “Хүчтэний өрсөлдөөн”, “Монголын уянга” зэрэг олон баримтат кинонд зураглаачаар ажилласан байна. Х.Дамдингийн бүтээсэн “Улаан дарцаг”,”Нэг ангийн хоёр” , “Мартагдашгүй намар”, “Газрын үнэр”, “Эргэж бодох бодол”,“Үүр цайхын өмнө”, “Мандах нарны туяа” зэрэг олон бүтээл монголын үзэгчдийн зүрх сэтгэлд шингэсэн байдаг билээ. Дамдин найруулагч хамгийн адармаатай гэгддэг “Хүүхэд залуучуудын” сэдвээр олон бүтээл туурвисан бөгөөд олон алдартнуудын зам мөрийг эхлүүлж өгсөн гавьяатан байсан юм. Удахгүй 80 жилийн ойтойгоо золгох гэж байгаа монголын киноны сан хөмрөгт оруулсан таны хувь нэмэр болон таны ажилч хичээнгүй, нөхөрсөг зан төрхийг монголын киночид мартахгүй ээ. Хань, үр хүүхэд төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close