“СҮРЭГ ЧОНО” уран сайхны киноны тайлбар, танилцуулга

2024-11-15

1939 он, 3 бүлэг , хар цагаан, дуутай, 667 метр хальс, МУҮТА.КГЗДАБА.Гэрэл зураг.Карт№10920-10926.1800*1332.300dpi.

Үргэлжлэх хугацаа 16 минут 48 сек

1939 онд Д.Намдагийн зохиол “Сүрэг чоно” гэдэг тайзны жүжгийг Т.Нацагдорж найруулан 3 бүлэг, уран сайхны анхны дуутай кино болгоход С.Дэмбэрэл зураглаач нь байв. Энэ киноны гол дүр Цэцгээд “Монгол хүү” кинонд тоглосон Д.Ичинхорлоо, Шушмаад мөн кинонд тоглосон Ц.Цэгмэд нар байсан нь бусад гол дүрд тоглосон Д.Чимид-Осор, Пагма, Ч.Долгорсүрэн нарт нэг талын сургамж, нөгөө талын түшиг болсныг тэмдэглүүштэй./С.Батчулуун “Монгол кино үйлдвэр үүсэж хөгжсөн түүхэн баримт”/

Тайзнаа тавигдсан жүжгийг дэлгэцнээ амьдруулсан анхны бүтээл ба “Сүрэг чоно” жүжигт тоглосон жүжигчид нь “Сүрэг чоно” кинонд дүр бүтээснээрээ онцлог юм.

  • Зохиолч Д.Намдаг
  • Донровын Намдаг – Монголын үндэсний театрыг үүсгэн театрыг үүсгэх байгуулах ажилд эхнээс нь зүтгэсэн найруулагч юм.1936 онд “Тэмцэл” хэмээх анхны зохиолоо туурвижээ. “Сүрэг чоно”, “Нүгэл буян” , “Харуул занги” уран сайхны киноны зохиолыг бичжээ.

  • Анхны кино оператор УГЗ Б.Дэмбэрэл
  • Балдангийн .Дэмбэрэл – Монгол кинонд Монгол хүний бие даан хийсэн анхны уран сайхны кино “Норжмаагийн зам”, “Сүрэг чоно”, “Баатар Гонгор” зэрэг кинонуудын зургийг бие даан авснаараа Монгол киноны ер ганц ууган олератор болсон юм. /Ц.Н/

  • Оператор С.Дэмбэрэл
  • Сэрээтэрийн.Дэмбэрэл – Монгол киноны анхны бүтээл  “Сүрэг чоно”, “Анхдугаар хичээл”, “Морин цэрэг танкист”, “Хил дээр гарсан хэрэг” зэрэг уран сайхны кино нь 1930-аад оны дунд үеэс Японы түрэмгий санаархал эх орны дорнод хилд түгшүүрийн дохио чимээлж бүхий тухайн цаг үеэс урган гарсан цэрэг эх орны үзэл зорилгын сургалт сурталчилгааны кинонд  оператороор ажилласан юм

  • Төрийн шагналт АЖ Ц.Цэгмид
  • Цагааны Цэгмэд – Театрын хөгжимчин, жүжигчин, жүжгийн зохиолч лувсангийн дамдинбазарын дэмжлэгтэйгээр урлагийн болохоор шийдэж, 1932 онд дагалдан жүжигчнээр орж, тэрээр “Сүрэг чоно” киноны Шушман, “Анхдугаар хийчээл” киноны байлдагч, “Сүхбаатар” киноны Эрдэнэ гүн, “Цогт тайж” киноны Цогтын дүрийг дэлгэцнээ амилуулжээ. 

Ардын Жүжигчин Н.Цэгмид

  • АЖ Д.Ичинхорлоо
  • Дашзэвэгийн Ичинхорлоо – 1939 онд “Сүрэг чоно” хэмээх тайзны жүжгийг дэлгэцийн бүтээл болгоход нь эсэргүү Цэцгээгийн дүрд тоглож дэлгэцийн бүтээлийн онцлогийг сайн мэдэрчээ.

  • Ардын жүжигчин Д.Чимид-Осор
  • Дэндэвийн Чимид-Осор – 1939 онд “Сүрэг чоно” кинонд анх тоглосноос хойш кино хэмээх дэлгэцийн урлагт авъяас билэг, уран чадварлаг тоглолт, үнэмжилтэй олон сайхан дүрээрээ ард олны сэтгэл зүрхэнд хоногшсон юм.

  • Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн
  • Чимидийн Долгорсүрэн – 1936 онд Улсын төв театрт дагалдан жүжигчин болсноор, жүжигчний гарааг эхэлж, олон арван жүжигт тоглож, 1938 онд “Сүрэг чоно” жүжгийн Дарьдулам, 1939 онд “Сүрэг чоно” кинонд Дарьдуламын дүрийг дэлгэцнээ мөнхөлжээ.                                                                                                                                                                                           Тайзнаас дэлгэц рүү нүүсэн “Сүрэг чоно” уран сайхны киноны тухай

Цаг төрийн байдал.

30-аад оны сүүлийн хагас…Зүүн хойд Хятадыг эздэн авсан Японы түрэмгийлэгчдийн монгол улсын эсоэг өдөөн хатгалгаа идэвхжиж цэрэг-улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал үүсээд байсн хүнд бэрх цаг үе.

Японы талаас монгол улсын нутаг дэвсгэрт халдах бэлтгэлийг хангах зорилгоор манай хилийн ойролцоо онгоцны буудал, төмөр зам байгуулах, цэргийн хүчийг бөөгнөрүүлэх , өдөөн хатгах зорилгоор зэвсэглэсэн этгээдүүд хил зөрчих, хилийн харуул манаатай буудалцах, сөрөг ухуулга , цуурхал тараах, хил орчмын нутагт тагнуул хийх ажиллагаа эрс эрчимжүүлж байсантай холбогдуулан манай төр засгаас ард иргэдээ сонор сэрэмжтэй байхыг уриалсан , тэдний дунд эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэртйн бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэх хүсэл зориг, санааг дэлгэрүүдэх бодлого явуулж байсны нэг жишээ нь 1939 онд Д.Намдагийн зохиол “Сүрэг чоно” гэдэг тайзны жүжгийг Т.Нацагдорж найруулан 3 бүлэг , уран сахйны анхны дуутай кино болгосон явдал юм.

Киноны гол агуулга

            Японы тагнуулын даалгавраар бүлэг этгээдүүд хувьсгалын эсэргүү хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байжээ. Энэхүү ээдрээт үед хувьсгалын эсэргүү нарын хорт бодлогын эсрэг ард түмний сонор сэрэмж аюулаас хамгаалах байгууллагын үүрэг хариуцлага өндөр байсныг залуу бүсгүй Дарьдулам, түүний нөхөр данзан нарын дүрээр нэгэн гэр бүлийн амьдралд тохиолдсон үйл явдлаар киноны утга санааг сонирхолтойгоор илэрхийлж чадсан бөгөөд драмын жүжгийг дэлгэцнээ амьдруулсан анхны оролдлого юм. Кино зохиолыг Донровын Намдаг өөрийн адил нэрт жүжгийн санаанд тулгуурлан бичжээ.

Урьд нь Улсын Төв театрын тайзнаа тоглогдож байсан “Сүрэг чоно” жүжгийн дүрүүдийг бүтээсэн жүжигчид бүрэн бүрэлдхүүнээрээ уг кинонд оролцсоноороо онцлог уран бүтээл болсон.

Донровын Намдаг /1911-1984/ , 1930-аад онд Германд гурван жил суралцан боловсрол эзэмшсэн сурагчийн нэг. Тэрбээр уран зохиолын бүх төрлөөр тэр дундаа жүжгийн төрлөөр голчлон бичиж мэргэшсэн зохиолч байлаа.

            “Сүрэг чоно”, “Нүгэл буян” , “Харуул занги” зэрэг олон уран сайхны киноны зохиолыг бичжээ.

Хүний хувь заяа ба жүжигчид

Киноны гол дүрүүдэд хожмоо манай тайз дэлгэцийн урлагийн их мастерууд болсон Дэндэвийн .Ичинхорлоо /Цэцгээ/, Цагааны Цэгмид /Шушмаа/ нар тогложээ. Тухайн үед Д.Ичинхорлоо 19-хөн настай , Ц.Цэгмид түүнээс тав ах байжээ.

Дэндэвийн Чимид-Осор, Чимидийн Долгорсүрэн нарын хувьд ч уг кино нэр цуутай жүжигчид болж алдар хүндийн оргилд хүрэх их замналынх нь эхлэл болсон байдаг.

Д.Чимид-Осор /1912-1987/ -1939 онд “Сүрэг чоно” кинонд Данзангийн дүрд анх тоглосноос хойш кино урлагт өөрийн авъяас билэг, олон сайхн дүрээр биднийхээ сэтгэл зүрхэнд хоногшиж, үлдсэн бол , Ч.Долгорсүрэн /1920-2002/ нь “Сүрэг чоно” -ын Дарьдуламаас авахуулаад, “Цогт тайж”-ийн Хулан хүртэл монгол бүсгүйн дүрүүдээрээ манай жүжигчний урлагийг баяжуулан хөгжүүлсэн хүн билээ.

Энд бас нэгэн жүжигчний тухай дүрсэлгүй өнгөрч болохгүй . тэр бол Аюушийн Пагам. Түүний тухай “Сүрэг чоно” жүжгийн /дараа нь киноны ред./ сайд Наваанжамбад Аюушийн Пагам гэдэг жүжигчин тогложээ. Гэтэл театр хариуцсан До яамны төлөөлөгч , “өөрсдөө тагнуул байхаа, мөн лут тоглож байна” гэж хэлснээс болж тун удалгүй Пагам жүжигчин баригдан яваад долоон жил ял эдлээд гарч ирэхэд нь театр бэрэвшээгээд аваагүй юм билээ. Уг нь сайхан авъяаслаг жүжигчин байсан юм” хэмээн эрдэмтэн , зохиолч, найруулагч, Ардын жүжигчин Э.Оюун гуай нэгэнтээ хуучилсан байдаг. Инээдтэй бас эмгэнэлтэй энэ явдал их хэлмэгдүүлэлтийн сүүдэр туссан , тэр ороо бусгаа он жилүүдэд хүний хувь заяа юухнаас ч болж хаашаа ч эргэж мэдэх байсны зөвхөн нэг жишээ юм.

Бүр сүүлд 1959 онд найруулагч Дэжидийн Жигжид гуай “Ардын элч” кинондоо монгол ноёны дүрд жүжигчин А.Пагамыг урьж тоглуулсан билээ.

Октябрийн хувьсгалаас дайжиж манайд орж ирээд байсн цагаан орос цэргийн генералд бараалхаж буй монгол дүрд чухамхүү А.Пагамыг сонгон тоглуулсан алдарт найруулагчын сонголт маш оновчтой мэргэн байж хуучин цагийн ихэс дээдэс , ноёд түшмэдийн хэв шинжит нэгэн дүр үзэгчдийн сэтгэлд тодхон үлдсэн билээ.

“Сүрэг чоно” жүжгийг дэлгэцийн бүтээл болгоход найруулагч Төмөрийн.Нацагдорж онцгой үүрэг гүйцэтгэсэн нь мэдээж хэрэг. Тэрээр анхны уран сайхны “Норжмаагийн зам” киноны зохиолыг бичиж найруулсан төдийгүй нэг хэсэгтээ цэрэг эх оронч сэдвээр дагнаж “Сүрэг чоно” -оос гадна “Анхдугаар хичээл”, “Хил дээр гарсан хэрэг”, “Морин цэрэг танкист”, зэрэг уран сайхны кинонуудын зохиолч-найруулагчаар ажиллажээ.

Зураглаачаар Б.Дэмбэрэл /”Норжмаагийн зам”, “Сүрэг чоно”, “Баатар Гонгор” зэрэг кинонуудын зургийг бие даан авсан, кино дуутай хийдэг болсноос хойш кино зураглаачийн хажуугаар дууны операторын мэргэжлийг сонирхож Зөвлөлтийн мэргэжилтэн дууны ба кино механик , угсрагч Кашаев болон кино зургийн дуу бичих мэргэжилтэн украйн эмэгтэй Львоваг дагаж дууны оператор болсон/, С.Дэмбэрэл “Сүрэг чоно”, “Анхдугаар хичээл”, “Морин цэрэг танкист”, “Хил дээр гаарсан хэрэг” зэрэг уран сайхны киноны оператор/ нар ажилласан байна.

Эцэст нь сонирхуулахад уг киноны олны хэсэгт тэр үед жүжигчний гараагаа дөнгөж эхлүүлж байсан манай тайз дэлгэцийн урлагийн алтан үеийн төлөөлөл , МУГЖ Ёндонгийн Шаравдоо гуай идэр залуу насандаа тоглосон байдаг.

Данзанд Д.Чимид-Осор

Дэндэвийн Чимид-Осор/1912-1987/–1939 онд “Сүрэг чоно” кинонд Данзангийн дүрд анх тоглосноос хойш кино урлагт өөрийн авъяас , олон сайхан дүрээр биднийхээ сэтгэл зүрхэнд хоногшиж, найруулагч, МУАЖ болсон. /МУҮТА.КГЗДАБА.Гэрэл зураг.УАХХ.Карт№1482-1492.1937-1988 он. 6*9. 6*12. 300dpi. гэрэл зурагчин Л.Санжмятав, Я.Нармандах Соёл урлаг цомог№60,61, /

Дарьдуламд Ч.Долгорсүрэн

Чимидийн Долгорсүрэн/1920-2002/–1936 онд Улсын төв театрт дагалдан жүжигчин болсноор, жүжигчний гарааг эхэлж, олон арван жүжигт тоглож, 1938 онд “Сүрэг чоно” жүжгийн Дарьдулам, 1939 онд “Сүрэг чоно” кинонд Дарьдуламын дүрийг дэлгэцнээ мөнхөлөх үедээ 19 настай байжээ.. /МУҮТА.КГЗДАБА.Гэрэл зураг.УАХХ.Карт№1429-1452/ , Соёл урлаг цомог№60,61,70-72/

Наваанжамбад А.Пагма

Аюушийн Пагма/–“Сүрэг чоно” , “Ардын элч”  зэрэг кинонуудад дүр бүтээжээ

Оролцон тоглосон Нямын Цэвмид, С.Гэндэн

Сангижавын Гэндэн/1919-1981/ –Олны хэсэгт АХЯ-ны ажилтны хувцастай дүрээ үлдээсэн. ./МУҮТА.КГЗДАБА.Гэрэл зураг.УАХХ.Карт№1415-1418/

Цэцгээд Д.Ичинхорлоо

Дашзэвэгийн Ичинхорлоо/1910-1972/– Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн анхны Нансалмаа бөгөөд 1938 онд “Сүрэг чоно” тайзны жүжэгт Цэцгээ, мөн 1939 онд “Сүрэг чоно” кинонд эсэргүү Цэцгээгийн дүрд тогложээ. /МУҮТА.КГЗДАБА.Гэрэл зураг. Соёл урлаг цомог№60,61,70-72//

Шадавд Д.Бат-Очир

Данзангийн Бат-Очир/1906-1970/ – 1930 онд Улсын Төв театрт жүжигчнээр орж, 1931 онд даргаар томилогджээ. “Сүрэг чоно” кинонд Шадавт тогложээ.

Шушмаад Ц.Цэмид, Цэцгээд Д.Ичинхорлоо

/Титрийг хальсанд байгаагаар хуучин Монгол бичгээс буулгав/

               Сүрэг чоно

Улсын одон тэмдэгт төв театрын тавцан дээр 

Уран зохиолч Намдагийн зохиол 

Уран сайхны удирдагч Борисов

Голлон наадсан жүжигчин Чимид-Осор, Ичинхорлоо, Пагам, Долгорсүрэн, Бадарчин

Монгол кино 29 он

Найруулагч Нацагдорж 

Оператор Со. Дэмбэрэл 

Дууны мэргэжилтэн Львоова

Данзан хөдөө орны ардтай хэлхээтэй байжээ

Данзан Наваанжамбын нөхөд лүүгээ анх удаа танилцав

Данзан цэцэг лүүгээ дотночлов

Зам буруудав

Данзаны ажлын идэвх буурчээ

Хөдөөний ардаас хөндийрчээ

СҮРЭГ ЧОНО ЖҮЖГИЙН ЗУРАГ

Сүрэг чоно жүжиг Чимид-Осор, Ичинхорлоо

БЭЛТГЭСЭН:

     Н.Сугарсүрэн /СТА, Кино инженер/

     Б.Нагнайдорж /УГЗ, кино найруулагч/

    Хамтран ажилласан ҮТА-ын КГЗДАБАрхив

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close