ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

  • 2016 оны 01-р сарын 30 өдөр, 14 цаг 10 минутад нийтэлсэн

Төрийн өмчийн хорооны 2015 оны 700 дугаар тогтоолын дагуу дараах автомашиныг нийтийн дуудлагын худалдаагаар худалдана.

Дуудлагын худалдаа 2016 оны 02 сарын 05-ний өдрийн 10.00 цагт Монгол кино нэгтгэл ТӨҮГ-т болно.

Худалдах автомашиныг тухайн байгууллага дээр очин үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, автомашины талаарх мэдээллийг Монгол кино нэгтгэлийн 461129, 99097028 тоот утсаар авна уу.

Марк                            Улсын дугаар      Нийт гүйлт     Ашиглалтад орсон он       Худалдах доод үнэ

1. Майти 2.5 тн               66-38 УНӨ            120118                    2012 он                                    5 200 000

2. Ниссан примера        33-63 УБМ            178700                   1996 он                                     1 000 000

 

Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт гаргах маягт, иргэний үнэмлэх хуулбарын хамт, худалдах доод үнийн 25 хувьтай тэнцэх хэмжээний дэнчин тушаасан баримт, дуудлагын худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулах бол нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл, иргэний үнэмлэх зэрэг баримтыг бүрдүүлнэ.

 

МОНГОЛ КИНО НЭГТГЭЛ ТӨҮГ

Ангилал: Мэдээ