“Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн дэх мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийн 1 гишүүнийг сонгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөлд нэр дэвшигчдийн материалыг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны 10:30 минут хүртэлх хугацаанд “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын turbat.gb@mongolkino.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг удирдамжаас болон 9100-0229, 9909-7028 дугаараас лавлана уу.
“МОНГОЛ КИНО НЭГТГЭЛ” ТӨҮГ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД
АЖИЛЛАХ МЭРГЭЖЛИЙН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙГ
СОНГОН ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ
Нэг. Нийтлэг үндэслэл
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын дүрмийг шинэчлэн батлах тухай” 84 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан ““Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм”-ийн 6.3 заалтыг үндэслэн “Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн дэх мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийг сонгох сонгон шалгаруулалтыг энэ удирдамжаар зохион байгуулна.
Хоёр. Мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийн гишүүнд
тавигдах шаардлага
- 1. Нийтлэг шаардлага:
- Монгол Улсын иргэн байх;
- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
- 2-оос доошгүй гадаад хэлний ярианы болон бичгийн ур чадвар дундаас дээш түвшинтэй байх;
2.2. Тусгай шаардлага:
- Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Мэргэжил: Кино үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжилтэн, мэргэжлийн туршлагатай уран бүтээлч, медиа инженер, техникийн мэргэжилтэн байх;
- Туршлага: Кино урлагийн салбарт өөрийн мэргэжлээр 8-с доошгүй жил ажилласан, үүнээс найруулагч, продюсерын чиглэлээр 6-с доошгүй жил ажилласан зохих туршлагатай байх;
2.3 Мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийн гишүүн нь “Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахад шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.
2.4 Мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийн гишүүн нь “Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахад ашиг сонирхол үүсээгүй байх.
Гурав. Сонгон шалгаруулалтын баримт бичгийн бүрдэл
3.1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичих);
3.2. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа болон салбарын мэргэжлийн холбооны тодорхойлолт, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн өмнө ажил эрхэлж байсан байгууллагын тодорхойлолт);
3.3. Нийтлэг болон тусгай шаардлагад тусгагдсан чиглэлээрх боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
3.4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
3.5. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia цахим хуудаснаас татан авах/.
3.6. Нэр дэвшигчийн зүгээс тухайн байгууллагыг цаашид хөгжүүлэх чиглэлээр бизнес төлөвлөгөөг ирүүлнэ. Төлөвлөгөөний танилцуулга PPT-г цахимаар урьдчилан ирүүлсэн байна.
Дөрөв. Сонгон шалгаруулалт
4.1 Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна. Үүнд:
- I шатанд сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа дууссаны дараа Удирдах зөвлөлөөс томилсон ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг хянан үзэж, бичиг баримтын бүрдэл, тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэх талаар бичиг баримтын бүрдэлд тулгуурлан ажлын хэсгийн санал дүгнэлт гаргана.
- II шатанд тэнцсэн нэр дэвшигч сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралд бизнес төлөвлөгөөний илтгэл танилцуулгыг сонсож, асуулт хариулт явуулах замаар ярилцлага хийж үнэлгээ өгөх ба хамгийн өндөр үнэлгээ авсан нэг нэр дэвшигчийг ажлын 5 хоногт багтаан сонгон шалгаруулж, санал дүгнэлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт албажуулан хүргүүлнэ.
4.2. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хаяг
Сонгон шалгаруулалтад орох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 10:30 цаг хүртэл хугацаанд turbat.gb@mongolkino.gov.mn цахим хаягаар хүлээн авна.
Тав. Бусад
5.1 Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
5.2 Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтын 2 дугаар шатанд оролцох боломжгүйг анхаарна уу.
Сонгон шалгаруулалтын 1 дүгээр үе шатны шаардлага хангасан тохиолдолд сонгон шалгаруулах ажлын хэсгээс холбоо барьж, 2 дугаар үе шатны сонгон шалгаруулалтын хугацаа болон бусад мэдээллийг хүргэнэ.
Нэмэлт мэдээллийг 9100-0229, 9909-7028 дугаарын утаснаас авна уу.