Сэлэнгэ нутгийн хүнсэн. Цагааннуур сумын Түшиг гэдэг газар төрсөн гэж ярьдаг. Ардын журамт цэргийн анхны дөрвөн хорооны даргын нэг домогт партизан Сумъяа бээсийн отгон хүү юм шүү дээ. Эцэг нь өөрөөрөө овоглоогүй төрсөн дүү лам Равжаадаа өргүүлчихсэн юм гэнэ лээ. Ороо бусгаа цагийн өнгийг мэдэрч байсан юм болов уу даа. Доржпаламыг монголын киночид “Палам багш” гэдэг байв. Би түүнтэй 30 жил үерхэж, нөхөрлөж цуг хөдөлмөрлөсөн юм. Аз авъяас хоёртоо хөтлөгдөн кино урлагт бүх насныхаа амьдралыг зориулсан юм. / З.Гаваа гуайн дурсамжаас.Монгол киноны түүхэн материалууд.Равжаагийн Доржпалам.УБ.2006 он.

Р.Доржпалам гуай 1971-1974 онуудад “Тунгалаг тамир” уран сайхны киног бүтээж дуусаад, 1974 оны 10-р сард БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн цол хүртсэн билээ.
“Тунгалаг Тамир” уран сайхны киног Архангай аймгийн Их тамирын нутагт, Төв аймгийн Батсүмбэр сумын Шижирийн давааны ойролцоо, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар зураг авалт хийгджээ.

Р.Доржпалам найруулагчийн маань амьд төрх нь баримтат кино болон хальснаа мөнхрөн үлдсэн юм. Үүнд:
ҮТА.КГЗДАБА.КМ№102.1959 он. КМ1.Р.Доржпалам үг хэлнэ
ҮТА.КГЗДАБА.КМ№465.1974 он. КМ21.Р.Доржпаламд УГЗ цол олгов
ҮТА.КГЗДАБА.КМ№118.1960 он. КМ5.Найруулагч Р.Доржпалам “Салхины амт” уск кино групп
ҮТА.КГЗДАБА.КМ№379.1971 он. КМ7.Найруулагч Р.Доржпалам “ТТ-2” уск кино групп
ҮТА.КГЗДАБА.КМ№340.1969 он. КМ16.Найруулагч Р.Доржпалам “ТТ-1” уск кино групп
ҮТА.КГЗДАБА.КМ№513.1976 он. КМ21.Найруулагч Р.Доржпалам “Эр хүн” уск кино групп
ҮТА.КГЗДАБА.КМ№550.1978 он. КМ10.Найруулагч Р.Доржпалам “Тэнгэрийн муухай арилдаг” уск кино групп
ҮТА.КГЗДАБА.БК.1985 он. Монгол кино-50 жил.Найруулагч Р.Доржпалам оролцоно
ҮТА.КГЗДАБА.БК№129.1956 он.4653 метрийн өндөрт. Эмч гэргий Долгорсүрэн нь гардаг
ҮТА.КГЗДАБА.1987 он “Ховор хүмүүс” у.с.киноны Сэрээнэнд тогложээ.








5 бүлэг, 1956 он, 35 мм-ийн, хар цагаан, монголын уран сайхны кино.
үргэлжлэх хугацаа: 38:14 сек.
БИДЭНД ЮУ СААД БОЛЖ БАЙНА
Зохиолч – О.Уртнасан
Найруулагч – Р.Доржпалам
Оператор – Д.Ганжуур
Зураач БНМАУлсын урлагийн гавъяат зүтгэлтэн- Л.Гаваа
Композитор БНМАУлсын урлагийн гавъяат зүтгэлтэн – Л.Мөрдорж
Дууны оператор – Б.Дашдорж
Монтажны найруулагч – М.Болд
Нүүр будгийн зураач – Д.Сүхбаатар
Зохион байгуулагчид – Д.Самбуу, В.Цэвэгдорж
Голлон тоглогчид: Далантай – С.Гэндэн
Жолооч – З.Пүрвээ
Бусад тоглогчид::
БНМАУлсын Ардын жүжигчин – Н.Цэгмэд
БНМАУлсын Ардын жүжигчид – С.Цэрэндаш, Д.Чимэд-Осор, Т.Цэвээнжав
Жүжигчид::Бадам, Содном, Санжмятав, Лувсанбалдан, Энхтуяа, Ц.Дамдинсүрэн, Лувсанчоймбол,
У.Х.Д театрын найрал хөгжим
Удирдаач БНМАУлсын гавъяат жүжигчин – Ж.Чулуун
Монголын кино үйлдвэр.Улаан-Баатар.1956 он
“Бидэнд юу саад болж байна” манай урагшаа хөдөлгөөнд саад болж байгаа хүнд суртлыг шүүмжилсэн кино юм.
Киноны дүрс, дууны негатив,лаванд ,контратип,дуутай позитив хувь ,нийт 25 бүлэг, мөн жүжигчдийн гэрэл зураг болон киноноос буусан кадрууд ,/ҮТА.КГЗДАБА. Гэрэл зураг.Карт№11026-11045./ архивт хадгалагдаж байдаг.
Р.Доржпалам найруулагчийн бүтээсэн уран сайхны кинонууд;;
1.Бидэнд юу саад болж байна
- Гурван найз
- Морьтой ч болооосой
- Салхины амт
- Алтан өргөө
- Энэ хүүхнүүд үү
- Сэтгэлийн дуудлагаар
- Нөмрөг хадны цуурай
- Өндөр ээж
- Тунгалаг тамир 3 анги
11.Шинэ хотын гэрэл
- Тэнгэрийн муухай арилдаг
- Говийн зэрэглээ
- Тэмцлийн оч
- Саруул талын ерөөл
- Мөнгөн буйл
- Харуул занги
- Хэцүү даалгавар
“Гурван найз” хүүхдийн зориг хатуужил, ажигч гярхай, хүслээ гүйцээх нандин чанарыг дөвийлгөн үзүүлсэн кино билээ.
“Энэ хүүхнүүд үү” кино Москвад болсон олон улсын киноны их наадмын тусгай шагнал хүртсэн юм.
“Нөмрөг хадны цуурай” малчин залуусын баатарлаг үйлсийн тухай киног бүтээхэд онгоцны сэнсээр цас хийсгэн шуурганы зураг авч нүүрээ хөлдөөцгөөсөн .
“Сэтгэлийн дуудлагаар” атрыг хагалан эзэмшиж, амуу тарианы өгөөж өгөөмөр талбай болгосон их хөдөлмөрийн дэлгэц дээр залуусын хайр сэтгэл хүн хүндээ итгэх ариун сэтгэл, хүмүүсийн ээдрээт харьцааны тухай кино юм.
“Өндөр ээж” нутгийн чулуу шиг эгэл даруу атлаа нутгийн уул шиг өмөг түшиг халамж энэрэл дүүрэн эх хүний дүрийг харуулжээ. 1968 онд Нью-Делийн их наадамд 2-р байр эзэлжээ.
“Морьтой ч болоосой” 1960 онд БНСЧСУ-д Карловы-Варын олон улсын кино наадамд хүндэт диплом авсан.





Р.ДОРЖПАЛАМ найруулагчийн бүтээсэн уран сайхны кинонуудын архивт хадгалагдаж буй хувийн хэргийн баримтын жагсаалт
д/д | Архивын шифр | Киноны нэр | Бүтээгдсэн он | Хуудасны тоо | ||
1 | 17 | “Гурван найз” уран сайхны киноны найруулагчийн зохиол, киноны төсөв | 1958 | 89 | ||
2 | 19 | “Морьтой ч болоосой” уран сайхны киноны найруулагчийн зохиол, монтажны хуудас | 1959 | 96 | ||
3 | 19 | “Морьтой ч болоосой” уран сайхны киноны төсвийн зардал, тушаал, тогтоолууд, /Дугаар №6,1959 оны 06 сарын 11/, | 1959 | 23 | ||
4 | 21 | “Салхины амт” уран сайхны киноны найруулагчийн төлөвлөгөө, киноны төсөв | 1960 | 67 | ||
5 | 24 | “Алтан өргөө” уран сайхны киноны найруулагчийн зохиол, бусад бичиг баримтууд | 1961 | 109 | ||
6 | 24 | “Алтан өргөө” уран сайхны киноны төсөв | 1961 | 76 | ||
7 | 24 | “Алтан өргөө” уран сайхны киноны зохиол, тайлбар, монтажны хуудас
/Герман хэл дээр/ I-р боть |
1961 | 185 | ||
8 | 24 | “Алтан өргөө” уран сайхны киноны зохиол, тайлбар, монтажны хуудас
/Герман хэл дээр/ II-р боть |
1961 | 125 | ||
9 | 24 | “Алтан өргөө” уран сайхны киноны зохиол, тайлбар, монтажны хуудас
/Герман хэл дээр/ III-р боть |
1961 | 185 | ||
10 | 24 | “Алтан өргөө” уран сайхны киноны зохиол, тайлбар, монтажны хуудас
/Герман хэл дээр/ IV боть |
1961 | 185 | ||
11 | 24 | “Алтан гэр” уран сайхны киноны зохиол | 1961 | 249 | ||
12 | 24 | “Алтан өргөө” уран сайхны киноны германтай харилцсан бичиг | 1961 | 128 | ||
13 | 33 | “Энэ хүүхнүүд үү” уран сайхны киноны тогтоол, төлөвлөгөө, акт /Дугаар №11, 1963 оны 02 сарын 18/ | 1963 | 53 | ||
14 | 44 | “Нөмрөг хадны цуурай” уран сайхны киноны төсөв, акт, тогтоол, тушаалууд /Дугаар №4 ,1965 оны 01 сарын 19/, /Кино үйлдвэрийн даргын тушаал №18,1966 оны 1 сарын 26/ | 1966 | 113 | ||
15 | 49 | “Өндөр ээж” уран сайхны киноны найруулагчийн төлөвлөгөө | 1968 | 60 | ||
16 | 49 | “Өндөр ээж” уран сайхны киноны зохиол, тогтоол, бусад бичиг баримтууд /Дугаар №17,1968 оны 08 сарын 26/ | 1968 | 90 | ||
17 | 54 | “Тунгалаг тамир” I-р анги, уран сайхны киноны зохиол, тогтоол, тушаал,/Дугаар №19, 1970 оны 06 сарын 10/ | 1970 | 56 | ||
18 | 54 | “Тунгалаг тамир” уран сайхны киноны I-р ангийн найруулагчийн зохиол | 1970 | 78 | ||
19 | 59 | “Тунгалаг тамир” уран сайхны киноны II-р ангийн найруулагчийн зохиол | 1971 | 88 | ||
20 | 59 | “Тунгалаг тамир” уран сайхны киноны II-р ангийн төсөв | 1971 | 85 | ||
21 | 59 | “Тунгалаг тамир” уран сайхны киноны II-р ангийн зохиол, тогтоолууд /Дугаар №35, 1970 оны 09 сарын 12/, /тушаал, Дугаар №7, 1971 оны 01 сарын 14/ | 1971 | 84 | ||
22 | 59 | “Тунгалаг тамир” уран сайхны киноны II-р ангийн хувцас ба дикразны скизын фото хуулбар | 1971 | |||
23 | 85 | “Шинэ хотын гэрэл” уран сайхны киноны зохиол, тогтоолууд /Дугаар №40, 1976 оны 11 сарын 02/ | 1976 | 79 | ||
24 | 85 | “Шинэ хотын гэрэл” уран сайхны киноны найруулагчийн зохиол, төсөв | 1976 | 79 | ||
25 | 115 | “Тэмцлийн оч” уск-ны найруулагчийн зохиол | 1982 | 89 | ||
26 | 134 | “Саруул талын ерөөл”уск-ны төсөвүүд | 1984 | 97 | ||
27 | 134 | “Саруул талын ерөөл”уск-ны найруулагчийн зохиол,тогтоолууд /дугаар№3,1981 оны 02 сарын 06/ | 1984 | 90 | ||
Бэлтгэсэн: “Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ
Б.Нагнайдорж УГЗ, ахмад кино найруулагч
Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
Н.Сугарсүрэн ахмад ажилтан,СТА, кино инженер