”Монгол кино” нэгтгэл ахмадууддаа хүлээн авлаа 2014 он

  • 2015 оны 02-р сарын 03 өдөр, 17 цаг 58 минутад нийтэлсэн

“Монгол кино” нэгдэл өчигдөр сар шинийн баярыг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ хүлээн авалтаас ТВ-ийн нэвтрүүлэг бэлдэж байгаа бөгөөд сар шинэ хуучруулалгүй “Гайхамшгийг бүтээгчидтэй” үзэгчдээ уулзуулах нь ээ.

 

Уулзалтанд дэлгэцнээ дүрээ мөнхлөн өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвисаар яваа уран бүтээлчид болон арын албаынхан гээд монголын кино урлагт хүчин зүтгэж байсан ахмадууд хүрэлцэн ирсэн юм.

 

“Монгол кино” нэгдлийнхэнд Ардын жүжигчин Н.Дагийранз гуайг ахмадын уулзалтанд хүргэж ирүүлэх ажлыг зохион байгуулж гүн туслалцаа үзүүлсэн Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатад мөн биечлэн хүргэж ирсэн Булган аймгийн Булган сумын ИТХ-ын дарга нарт талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм. Наян гурван насыг зооглож байгаа Ардын жүжигчин Н.Дагийранз киночидтойгоо уулзан сэтгэл хангалуун байгаа аж.

Сонирхуулахад, 2015 онд тохиох Монгол киноны 80 жилийн ойд зориулсан “Монгол кино” нэгтгэл “Монголжин” студи хамтран “Гайхамшигт дэлгэц” төслийг өнгөрсөн арванхоёрдугаар сараас ажилдаа орсон билээ.

 

Уг төсөл нь хоёр шаттай. Эхний шатанд, монголчууд бидний  оюун санааны төлөвшилд  үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан киноны  түүх,  гайхалтай арвин сан хөмрөгийг  цувралаар  үзүүлэх юм. Ингэхдээ тэр үеийн байдлаар тайзыг засч, жүжигчдийг нь урьж тоглуулах юм байна.  “Гайхамшигт дэлгэц”-ийнхэн  энэхүү  цувралаа  2014 оны нэгдүгээр сараас  телевизийн сувгуудаар  цацахаар зэхэж байна. “Монгол кино” нэгтгэлийнхэн  кино урлагийн ойд  ихээхэн  ач холбогдол өгч, хөрөнгө   хүч төвлөрүүлэн шамдан ажиллаж байгаа гэнэ.

“Гайхамшигт дэлгэц”-ийн  цуврал нэвтрүүлгийг  Монголын киноны  томоохон төлөөлөгч, МУГЖ Н.Батцэцэг хөтөлж байна.

1fomp56an6b0mg6h301agb97jd 2qpn1vdiv63r4cjfh7grqoqig0 4ge6ocn7k34hc8lo8o97bpl9r4 5cece8uupbs86due3f2siu9sup 5njnqoj93u9p7bp3q9ptjq8q47 31m9qfi7f8suc8ksug5639m8f1

 

Ангилал: Фото