СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэн нь “Соёл урлагийн тайлбар толь: “Кино” ботийн судалгааг 2022 оноос эхлүүлж, холбогдох арга зүйн дагуу боловсруулан ажиллаж байна. “Кино” толь бичгийг бүтээх ажлын явцын хүрээнд 05 дугаар сарын 28-ны өдөр “Киноны нэр томьёоны хэлэлцүүлэг”-ийг амжилттай зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлгийг нээж СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) М.Энхбаатар үг хэлсэн юм. Илтгэгчдээр: – ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Н.Мөнхцэцэг “Кино урлагийн нэр томьёоны оноолтын арга зүйн асуудалд” сэдвээр, – Монгол кино нэгтгэл ТӨҮГ-ийн захирал Б.Түмэн-Өлзий “Кино урлагийн салбарын нэр томьёоны боловсруулалтад өгөх санал” сэдвээр, – СУИС-ийн КТМУС-ийн багш, доктор (Ph.D) Ч.Отгонбаяр “Кино урлагийн салбарт хэрэглэгддэг зарим нэр томьёог жигдлэх санал” сэдвээр тус тус илтгэл танилцуулав.





