
“Ардын элч” кинонд хугацаагүй цэргийн албанд татагдсан цэргүүд өвлийн хүйтэн шөнө гэрт сууцгаан “Хулсан ташуур” дууг дуулцгааж байхад нэг цэрэг “Хөөрхий дөө. Энэ дууг ямар хүн зохиосон юм бол доо?” гэж асуудгийг санаж байна уу. Энэ цэрэгт тоглосон хүн бол бид бүхний үзэх дуртай олон сайхан кинонуудыг бүтээсэн кино найруулагч Баяндэлгэрийн Жамсран гэдгийг тийм ч олон хүн мэдэхгүй биз ээ. Учир нь түүнд алдар цол байхгүй, харин алдартай кинонууд л олон бий. /Кино найруулагч Д.Золбаярын facebook.com Золбаяр Дорж . хэсгээс татав/
“Халзан сумын Алтай нь миний унасан газар, угаасан ус минь юм. Тэндэхийн налайн цэлийсэн шар тал сэтгэлд гэрэлтэж, наранд мөнхөрсөн хөх тэнгэр зүрх сэтгэлээс салдаггүй юм. Тиймээс би намуун зөөлөн, ээж налайсан, тунгалаг, саруул бүхэнд уярч, баясаж явдгаа хичнээн нуух гээд чаддаггүй байлаа” гэж Б.Жамсран найруулагч Д.Жигжид гуайн “Ардын элч” киноны энэ үзэгдэх төдий өнгөрдөг дүр яагаад тэгэж хүний сэтгэлд мөнхрөн үлдсэн тухай дурсан ярьжээ.
1954 он “Шинэ жил” ажилчин
1955 он “Гэм нь урдаа”
1956 он “Манай аялгуу” гадаад явж буй оюутан
1958 on “Гурван найз “ – эсэргүү




1959 он “Ардын элч” цэрэг
1965 он “Хүний мөр” чекист Сүръеэ
1967 он “Төгсгөл” хааны албат
1970 он “Дайны тухай өгүүллэгүүд-Далайд дусал нэмэр” агтчин
1974 он “Уулзалт” түргэний эмч
1978 он “Тэнгэрийн муухай арилдаг” тоглоомчин
1978 он “Солонгын таван өнгө” – гэрэл зурагчин
1981 он “Гэрлэж амжаагүй явна” мотоцикл сонирхдог жолооч
1982 он “Хуучин сүмийн нууц” Содном
1986 он “Нандин эрдэнэ” хадам аав Чулуун
1989 он “Эргүүлэг” зэрэг монголын уран сайхны кинонуудад Б.Жамсран найруулагч маань дүрээ мөнхлөн үлдээжээ.
Баяндэлгэрийн Жамсран -1933 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Алтай гэдэг газар төрсөн. Улаанбаатар хотод багшийн сургуульд сурч байгаад сургуулиа орхин урлагийн хүн болохоор сэтгэл шулууджээ. Тэрээр 1953 онд Урлагийн ажилтны мэргэжлийг шалгах комиссоос Улсын 4-р зэргийн жүжигчний үнэмлэх авч, гайхамшигт жүжигчин Дэндэвийн Чимэд-Осорын шавь болсон байна. 1956-1957 онд “Мосфильм” үйлдвэрт найруулагч В.Петровын шавь болж “Поединик” /Өрсөлдөөн/ кинонд нь ажиллаж кино найруулах мэдлэг, дадлагыг олж, төгсөөд, Монгол кино үйлдвэрт туслах найруулагчаар томилогджээ.
“Тунгалаг Тамир” киноны Эрдэнэ,
“Морьтой ч болоосой” киноны Дондогт
Б.Жамсран найруулагч дуу хоолойг хийж, үүнээс гадна гадаадын 30 орчим киноны орчуулгын найруулагчаар ажиллаж олон арван дүрийн дууг оруулсан юм.
Найруулсан кино
- Элбэг дээл 1960 он
- Үүрээр 1961 он
- Хөхөө гэрлэх дөхлөө 1962 он
- Аман хуур 1963 он
- Нийслэл хүү 1968 он
- Тулалдааны өмнө 1972 он
- Тууврын замд 1979 он
- Ингэх гээд байсан юм 1983 он
2-р найруулаггчаар “Нөмрөг хадны цуурайцуурай” , “Тунгалаг Тамир”-2-р анги, “Анхны алхам”,
“Элбэг дээл” 1960 он, 35 мм, 5 бүлэг, хар цагаан, уран сайхны киноны зохиол, тушаал, тогтоол, /Дугаар №86, 1959 оны 08 сарын 06/-39 хуудас киноны хувийн хэрэгт,, киноны дүрсний негатив 5 бүлэг, дууны негатив 5 бүлэг, дуутай позитив хувь 5 бүлэг, нийт 15 бүлэг киноны хальс, киноны гэрэл зургийн кадрууд архивт хадгалагдаж байна.
“Үүрээр” 1961 он, 35 мм, 7 бүлэг, хар/цагаан, уран сайхны киноны төсөв -31 хуудас киноны хувийн хэрэгт,, дүрсний негатив 7 бүлэг, лаванд 7 бүлэг, дууны негатив 7 бүлэг, дуутай прзитив хувь 7 бүлэг, нийт 28 бүлэг киноны хальс, гэрэл зургийн кадрууд архивт хадгаоагдаж байдаг.
“Хөхөө гэрлэх дөхлөө” 1962 он, 35 мм, 8 бүлэг, хар цагаан, уран сайхны киноны зохиол-49 хуудас киноны хувийн хэрэгт, дүрсний негатив 8 бүлэг, дууны негатив 8 бүлэг, лаванд хальс 8 бүлэг, крнтратип 8 бүлэг, дуутай прзитив хувь 8 бүлэг, нийт 40 бүлэг киноны хальс, киноны гэрэл зураг УАХХ.Карт№ 5470-5474 архивт хадгалагдаж байна.
“Аман хуур” 1963 он, 35 мм, 7 бүлэг, хар цагаан уран сайхны киноны төсөв, төлөвлөгөө, тогтоолууд, /Дугаар №3, 1963 оны 3 сарын 11/-46 хуудас киноны найруулагчийн төлөвлөгөө -71 хуудас киноны хувийн хэрэгт, дүрсний негатив 7 бүлэг, дууны негатив 7 бүлэг, лаванд хальс 7 бүлэг, контратип 7 бүлэг, дуутай прзитив хувь 7 бүлэг, нийт 35 бүлэг киноны хальс, гэрэл зургийн кадрууд архивт хадгалагдаж байдаг.
“Нийслэл хүү” 1968 он, 35 мм, 6 бүлэг, хар цагаан, уран сайхны киноны найруулагчийн төлөвлөгөө -49 хуудас, киноны зохиол, тогтоол /Дугаар №8,1968 оны 03 сарын 01/, бусад баримт бичгүүд-74 хуудас, дүрсний негатив 6 бүлэг, дууны негатив 6 бүлэг, лаванд хальс 6 бүлэг, контратип 6 бүлэг, дуутай прзитив хувь 6 бүлэг нийт 30 бүлэг киноны хальс, гэрэл зургийн кадрууд архивт хадгалагдаж байдаг.
“Тулалдааны өмнө нь” 1972 он, 35 мм, 8 бүлэг, хар цагаан уран сайхны киноны тогтоол, протокол /Дугаар №39,1971 оны 08 сарын 28/-..хуудас, киноны зохиол-.. хуудас, киноны хөгжмийн клевер, киноны диклараци ба хувцасны скиз, киноны зохиол,тогтоолууд /дугаар№38,1979 оны04сарын24/, найруулагчийн төлөвлөгөө,төсөв, бусад бичиг баримтууд киноны хувийн хэрэгт , дүрсний негатив 8 бүлэг, дууны негатив 8 бүлэг, лаванд хальс 8 бүлэг, крнтратип 8 бүлэг, дуутай позитив хувь 8 бүлэг нийт 40 бүлэг киноны хальс, гэрэл зургийн кадрууд архивт хадгалагдаж байдаг.
Бэлтгэсэн: “Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ
Б.Нагнайдорж УГЗ, ахмад кино найруулагч
Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
Н.Сугарсүрэн СТА, кино инженер
.
.


