“ТУСГААР ТОГТНОСОН МОНГОЛ УЛС” 1945 ОН БАРИМТАТ КИНО

2025-07-02

 

 

 

 

 

 

Үг. Төрийн шагналт, яруу найрагч Д.Сэнгээ

Ая. Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж

“Эх орон”
Дэлгэр Монгол орноо
Магтаж бид нар дуулахдаа
Тэнэгэр сайхан жаргалаа

Бахдаж заавал оруулдаг

Амьдралын хамаг жаргал нь

Эрх чөлөөндөө байдаг

Аль тэр чухлыг нь

Ард бид нар эдэлдэг
Хөдөө тал минь малаар дүүрэн

Хөвчийн ой минь ангаар дүүрэн
Хөрсөн доор нь эрдэнээр арвин

Хүний хэрэгцээ цөм багтсан

Яндаж болшгүй далай шиг ээ

Яасан баян нутаг вэ

Ямар их хувь заяагаар

Бид нар эзэн нь болж төрөв өө. Дуу эгшиглэнэ.

 

 

 

 

 

 

            Гончигын Бумцэнд /1881-1953/ гуай үг хэлнэ /синхрон/. Радиогоор цацагдана.

 

 

 

 

 

 

 

“ Өнөөдөр 1945 оны 10-р сарын 21-ний өдөр. Манай БНМАУ-ын бүх ард түмэн эрх чөлөө “Тусгаар Тогтносон” ахан дүүсдээ хязгааргүй хайртай бөгөөд бат нэгдэлтэйгээ дэлхий дахины өмнө батлан илэрхийлж байна. Манай Монголын ард түмний түүхэн эх орныхоо эрх чөлөө “Тусгаар тогтносон” байдлын төлөө тэмцсэний түүх юм.

 

 

 

 

 

Манай ард түмний түүхийн цаана олон зуун жил тэмцэж ирсэн энэ тэмцэл бол нөхөр Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн удирдлагаар гагцхүү 1921 онд болсон Ардын хувьсгалын ялалтын үрээр бүтэж Монголын ард түмэн эрх чөлөөгөө байлдан олж БНМАУ-ыг байгуулсан билээ. Зөвлөлт Холбоот, Монгол иргэн хоёр улсын Засгийн Газрын 1945 оны 8-р сарын 14-нд Тусгаар тогтносон” асуудлын талаар солилцсон нот бичигт тохируулж өнөөдөр манай уудам эх орны өнцөг булан бүрт Монголын малчин ард, ажилчин, албан хаагч бүгдээрээ үндэс угсаа, эрэгтэй эмэгтэй лам хар ялгалгүй сонгуулийн эрхтэй хүмүүс бүхэн БНМАУ-ынхаа төрийн “Тусгаар Тогтнол”-ын төлөө нийтээрээ саналаа өгч байна”.

 

 

 

 

 

Энэ өдөр өргөн дэлгэр Монгол улсын өнцөг булан бүрт 18 наснаас эхлээд азай буурал хөгшин хүртэл Төрийнхөө “Тусгаар Тогтнол”-ыг батлахаар цуглацгааж байна.

Багуудын төвд баталж байна.

Би БНМАУ-ынхаа иргэн төрийнхөө “Тусгаар Тогтнол”-ын батална.

Багийнхаа дүнг аваад  мордлоо.

Сумдын төвд баталж байна.

Аймгуудын төвд баталж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            “Тусгаар Тогтнол”-оо баталсан дүнг баг бүрээс суманд, сум бүрээс аймагт хүргэхээр 20 гаруй мянган хүмүүс түмэн эх морьдоо сойж унаад жолоо хумхилгүй өртөөлөн давхицгаалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Халх, дөрвөд, хасаг, буриад, барх, цахар, дархад, урайнхай зэрэг манай улсын эрх тэгш үндэстэн бүгд тусгаар тогтнолоо нэгэн дуугаар баталж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ 10-р сарын 20-ны өдөр бол “Эрх жаргалаа тэгш эдэлж эв хүслээ баталъя” гэсэн манай улсын үндэстэн ардуудын Ардын Хувьсгалт Монгол улсдаа хязгааргүй их хайртайг ачит нам засаг аугаа их Х.Чойбалсан хамгийн эхэлж гарынхаа үсгийг алтан үзгийг мутарлаж үзүүлсэн алдарт түүхтэй өдөр боллоо.

 

 

 

 

 

Төв комисс дүнгээ гарган манай орны сонгуулийн эрхтэй хүмүүс цөм “Тусгаар тогтнол”-оо баталжээ. Нэг ч хүн татгалзсангүй. Өнөөдөр “Тусгаар тогтнол”-оо баталсан явдао бол олон зуун жил эрх чөлөөний төлөө тулалдаж ирсэн эх оронч нарын алдарт тэмцлийн үр мөн.

 

 

 

 

 

Цогт тайж :“Эв нэгтэй улс түмэн зуундаа бат гэдэг өвөгдийнхөө  сургаалыг өргөцгөө”

Амарсанаа баатар:

Хатанбаатар Магсаржав: Найз нөхдөө “Манай Монгол улсын “Тусгаар тогтнож” байхын төлөө байсан түүхэн тэмдэглэлт эрс шийдвэртэй цаг нь болжээ. Та бүгдэд нэрээ алтан үсгээр тэмдэглүүлэх мөнх баатрууд болох завшаан тохиолдлоо. Эх орныхоо нэрийг гутаахгүй сайн хүүхдүүд болохоо тангараглая”

Д.Сүхбаатар,В.И.Ленин хоёр Зөвлөлт-Монголын ард түмний эвдэршгүй найрамдлыг анх тавилаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Х.Чойбалсан Д.Сүхбаатарын шадар анд бөгөөд түүний үйл хэргийг гайхамшигтайгаар үргэлжлүүлж байнаа. Х.Чойбалсан Монголын ард түмний шинэ амьдралаа зохиох тэмцлийг жолоодон удирдана.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тусгаар тогтносон монгол улс (Түүхэн баримтат кино)

Зохиолыг бичсэн: Лувсанжамц, Жигжид, Сэнгэ

Найруулагч: Лувсанжамц, Болд

Ерөнхий оператор: Урлагийн гавьяат зүтгэлтэн :Жигжид

Оператор: Дэмбэрэл, Ганжуур

Оператор ба найруулагчийн сургагч : Е.И.Ефимов

Хөгжимөөр чимсэн урлагийн гавьяат зүтгэлтэн: Дамдинсүрэн

Улсын гавьяат  жүжигчин : Мөрдорж

Дууны оператор: Найдан ,Чойжилсүрэн

Лаборант: Эрднээ ,Лувсан-Осор

Монтаж: Цэндсүрэн

Гэрэлтүүлэгч: Лувсан-Намжил , Дэмбэрэл

Кино үйлдвэрийн дарга : Гомбосүрэн

Зургийн хэсгийн дарга: Ишхүү

Монгол Улсын Кино үйлдвэр. Улаанбаатар хот. 1946 он.

Тусгаар тогтносон монгол улс түүхэн баримтат кино нь 1945 онд бүтээгдсэн. 10 бүлэг, хар цагаан, дуутай,.

Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ, АНУИх Британи гэсэн гурван гүрэн нацист ГерманМилитарист Японы эсрэг холбоотны эвслийн гол цөмийг бүрдүүлж байсан. Гурван гүрний удирдагч ЗХУ-ын И.В.СталинАНУ-ын Ерөнхийлөгч Франклин РузвельтИх Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нарын 1945 оны 1 сард ЗХУ-ын Хар тэнгисийн эрэгт орших Ялта хотод хийсэн, Ялтын уулзалтаар Германыг ялсаны дараа Европ тив ба дэлхийн хэмжээнд нөлөөллийн хүрээгээ хэрхэн хуваах талаар тохиролцоог хийсэн байна. Холбоотон болох АНУ, Англи хоёр германыг ялсаны дараа ЗХУ-ыг Японы эсрэг дайнд оролцуулахыг хүссэн байна.И.Сталин германыг ялсаны дараа Японы эсрэг дайныг эхлүүлэх боломжтой гэхдээ дараах нөхцлүүдийг биелүүлсэн тохиолдолд дайнд оролцоно гэсэн байна.Сталины саналыг холбоотнууд зөвшөөрсөн ба германыг ялсаны дараа дахин уулзаж асуудлуудаа нарийвчилан тогтоё гэж тохирсон байна. Сталины санал нь:

  1. Сахалин арлын өмнөд талКурилын арлуудыгЗХУ-д өгөх,
  2. БНМАУ-ын статус-квогхүлээн зөвшөөрөх,
  3. Дорнод хятадын төмөр замба Порт-Артурын боомтыг ЗХУ-д удаан хугацаагаар түрээслүүлэх зэрэг юм. Энэхүү уулзалтын үр дүнд БНМАУ буюу Монгол улсыг хүлээн зөвшөөрөх асуудал үндсэндээ дэлхийн их гүрнүүдийн хэмжээнд анх удаа хүлээн зөвшөөрөгдсөн юм. Ялтын болон Потсдамын уулзалтын талаар Сталинаас мэдээлэл авсан Хорлоогийн Чойбалсан тэргүүтэй БНМАУ-ын удирдлага энэхүү тааламжтай нөхцлийг батжуулах, улмаар өөрийн хувь нэмрийг оруулах үүднээс:

ЗХУ-ын өмнө холбоотны үүргээ биелүүлэх,

БНМАУ-ын тусгаар улс болох баталгааг харуулах,

БНХУ-ын хамаарч байсан боловч тухайн үед Японп эзлэгдсэн Өвөр Монголыг японы цэргээс чөлөөлөн өөртөө нэгтгэх,

БНМАУ нь тусгаар улс бөгөөд хангалттай хүчин чадал бүхий зэвсэгт хүчинтэй болохыг харуулахын тулд Японд эзлэгдсэн хятадын нутгийг чөлөөлөн түүний хөршийн хувьд чөлөөлөх үүрэг хүлээсэн болохоо харуулах зорилгоор ЗХУ-тай хамтран Японы эсрэг дайнд оролцохоор шийдвэрлэн 1945 оны 8 сарын 10-ны өдөр Японы эзэнт гүрэнд дайн зарлан БНМАУ-ын Ардын Армийн ангиуд ЗХУ-ын Улаан Армийн ангиудтай хамтран 1945 оны чөлөөлөх дайныг эхлүүлсэн бөгөөд Хятадын цагаан хэрэм хүртэл давшин байлдаж японы цэргийг бут цохилцсон байна. Их гүрнүүдийн шахалтанд орсон БНХУ 1945 оны 8-р сарын 14-нд “ЗХУ болон Хятад улс найрамдалт холбоо тогтоох хэлэлцээр”т гарын үсэг зурж, байгуулсан гэрээгээр БНМАУ-ын тухай 2 этгээд тохиролцохдоо “Японыг ялсны дараа, Гадаад Монголд Ард иргэдийн санал хураалт явуулахыг БНХУ-ын Засгийн газар зөвшөөрөв.Түүний ард иргэд тусгаар тогтнолыг сайшаах эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв ард иргэдийн санал хураалтын дүн тусгаар тогтнолыг сайшаавал БНХУ-ын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрч байна” гэж заасан байна.”Монгол улсын тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм” гэсэн мэдэгдэл нот бичгийг Монгол улсад 1945 оны 08 дугаар сарын 14-ны өдөр илгээсэн байна. Уг нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдээс 1945 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 76 дугаар хурлаас тогтоол гаргажээ. Үүнд “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай” хэмээн заасан байдаг.Харин БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 10 сарын 5-ны өдрийн 85 дугаар тогтоолд: “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу санал хураах ажил явагджээ.Санал хураалтын төв комиссыг БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Г. Бумцэндээр даргалуулан байгуулж, орлогчоор Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю. Цэдэнбал, нарийн бичгийн дарга Ч. Сүрэнжав, нарийн бичгийн дарга Г.Дамба, Б.Ширэндэв нар томилогджээ. Ийнхүү 1945 оны 10 сарын 20-нд улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалтыг 06:00-23:00 цагийн хооронд явуулсан юм. Санал асуулыг нийт 4251 хэсэгт явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад 494074 хүн бүртгэгджээ. Тэдгээрээс 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа өгсөн байна. Харин үлдсэн улс нь буюу 6791 хүн замд явж байсан, өвчтэй зэрэг байсны улмаас санал хураалтад оролцож чадаагүй ажээ. Санал хураалтанд оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн түүхэн баримт өнөөдөр Монгол улсын Үндэсний төв архивт хадгалагдаж байна. Монголчуудын тал хувь нь бичиг үсэг тайлагдсан байлаа. Иймээс санал хураалтыг гарын үсэг болон баруун гарын эрхий хурууны хээгээр баталгаажуулсан байдаг юм. Гарын үсэг зурагчдын дийлэх нь Монгол бичгээр бичсэн бол кирилл үсгээр тун цөөн хүн гарын үсгээ зурсан байна. Энэхүү санал хураалтын дүнг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид 1945 оны XI сарын 10-нд батлаж, түүнийг хэвлэлд нийтлэж, ЗХУ ба Хятад Улсын Засгийн газарт тус тус мэдэгджээ. БНМАУ-ын тусгаар тогтнолыг 1946 оны 1 сарын 5-ны өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна. Ингэж хөрш орнууд нь БНМАУ–ын тусгаар тогтнолыг албан ёсоор бүрэн хүлээн зөвшөөрсний дараа, АзиЕвропАмерикАфрикийн олон улс дипломат харилцаа тогтоон найрсаг хамтран ажиллаж эхэлжээ.

 

 

 

 

 

 

Бэлтгэсэн: “Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ

                   Б.Нагнайдорж УГЗ, ахмад кино найруулагч

                   Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив

                   Н.Сугарсүрэн СТА, кино инженер

                  

 

 

 

 

 

 

 

 

.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close