ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН ЖҮЖИГЧИН, УГЗ, XX ЗУУНЫ МАНЛАЙ КИНО НАЙРУУЛАГЧ ДЭЖИДИЙН ЖИГЖИД

2025-03-27

Төрийн шагналт, Ардын жүжигчин, УГЗ, XX зууны манлай кино найруулагч Дэжидийн Жигжид УГЗ цол хүртэхдээ 26-хан настай байлаа.

Д.Жигжид /1919-1989/ – Монгол улсын Төрийн шагналт, Ардын Жүжигчин, УГЗ, XX зууны манлай кино найруулагч Д.Жигжид 1919 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг Зөөлөнгийн хүрээ гэдэг газар төржээ. Тэрээр багадаа өнчирч эх Дэжидээрээ овоглох болсон байна. Рэнчинлхүмбэ сумын бага сургуульд суралцаж төгсөөд, 1934 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн 2-р ангид суралцаж байхад ангийн багш Цэвэгжав Кино үйлдвэрт ажиллуулах хүн хайж явсан хүмүүстэй уулзуулж шалгуулснаар Кино зургийн хорооны мэдэлд 8 сурагчийг чадвар авъяасыг нь тэнцүүлэн, шилжүүлснээр, “Монгол кино үйлдвэр”-т 1937 онд орж, Зөвлөлтийн мэргэжилтэн С.Е.Гусев, А.А.Лебедев нарыг дагалдан, мультипликац/зурмал кино/ ба зураглаачийн мэргэжилд суралцаж, мэргэжлийн үнэмлэхээ гардаж авчээ.

Д.Жигжид гуай 1939 онд “Шинэ Улаанбаатар” баримтат киноны зургийг авч уран бүтээлийн гараагаа эхэлжээ. 1935-1950-оны бүх киноны тайлбар, уран бүтээлчдийн нэрс буюу “титр” бичгийг хадмалаар бичсэн бөгөөд 1939-1958 онуудад бүтээгдсэн бүх баримтат кинонуудад зураглаачаар ажиллажээ. 1939 оны Халхын голын байлдаан, 1944 онд “Монгол Улс”, “Тусгаар тогтносон Монгол Улс”, ДЗО-ны 1-4-р фестивалийн баримтат киноны зураглаачаар ажилласан юм.

Эх орны дайны үеэр Зөвлөлтийн улаан армийн фронтод Монголын ард түмнээс бэлэг хүргэсэн 1,2,3-р цувааны тухай  баримтат кинонд зураглаачаар ажиллажээ. /ҮТА.КГЗДАБА.ТХСБК№19. Улаан армид явуулсан 3-р бэлэглэл.1945он. хар цагаан. 35 мм. дуугүй. 1 бүлэг.117 метр./ баримтат кино архивт хадгалагдаж байна.

Тэрээр 1945 оны чөлөөлөх дайнд Долнуураас–Жэхэ хүртэл фронтын кино сурвалжлагчаар явж түүхийн ховор баримтыг зураглан авч үлдсээн нь /ҮТА.КГЗДАБА.ТХСБК№17.Өвөрмонголын Жехе хот.1945 он. хар цагаан.35 мм.дуутай.3 бүлэг. 769.9 метр./архивын ховор баримт болон хадгалагдаж байна. Мөн Д.Жигжид зургийг нь авсан чөлөөлөх дайны сурвалжлага, баримтат түүхэн дүрс /ҮТА.КГЗДАБА.ТХСБК№18.Чөлөөлөх дайн.1945 он.хар цагаан.35 мм.дуугүй.1 бүлэг.225 метр.позитив хальс/ архивт хадгалагдан үлджээ.

БНМАУ-ын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн – /1945-11-28. №109/

БНМАУ-ын Төрийн шагнал – /1969/ “Ардын элч”, “Үер”, “Өглөө” киног найруулсан учир

БНМАУ-ын Ардын Жүжигчин – /1985-12-23. №255/,Сүхбаатарын одон 2 удаа болон бусад медалиудаар шагнагджээ.

Д.Жигжид “Цогт тайж” кинонд ерөнхий зураглаачаар бие даан киноны зураг авахын хажуугаар киноныхоо бүх тайлбарыг ганцаараа хуучин үсгээр гайхалтай сайхан бичиж, монгол бичгийн урлагийг дэлгэцнээ бүтээсний төлөө 1945 онд 26-хан насандаа “Урлагийн Гавьяат Зүтгэлтэн” цол хүртсэн юм.

Д.Жигжид найруулагч маань Эх оронч баатарлаг туульсын “Мандухай цэцэн хатан” киног бүтээх гэж амьдрал, уран бүтээлийнхээ 10 гаруй жилийг зориулсан юм.Тэр үеийн нам засгийн удирдлагуудтай уулзаж,18 аймгаар явах,төр улс нийгэмд энэ бүтээх киногоо ойлгуулах ярих гээд  уйгагүй хөөцөлдөж,1985 оны 07 сарын 29-нд Соёлын яамны уран сайхны зөвлөлөөр “зөвшөөрөгдсөн зохиолын дагуу кино хийх үүрэг” Д.Жигжидэд олгогдож,маш их хөдөлмөрийн үр дүнд бэлтгэл үеэ үндсэндээ дуусгаж,зураг авалтаа эхлүүлсэн.Д.Жигжид найруулагчийн бие нь чилээрхэж, эмнэлгийн байнгын хяналтанд байх болов.Д.Жигжид гуайн анх санаачилсан энэ киног амьд сэрүүнд нь дуусгаж, түүний мөрөөдлийг бүрэн хэрэгжүүлсний дээр чамлахааргүй өндөр үнэлэлтийг сонсож, олны сэтгэлд нийцсэн сайхан бүтээл гаргасанд н Энэ үеийн киноны зураг авсан ажлын материал /ҮТА.КГЗДАБА.ХУК№72.Мандхай цэцэн хатан.1984 он.ажлын материал дүрсний негатив,дуугүй позитив хальс/архивт техник ажилтан Баатарцогт нэрээр архивын хувийн гаралтай уран сайхны киноны хөмрөгт хадгалагдаж байна..ь найруулагч Б.Балжиннямд талархлын үгээ хэлсэн билээ../С.Батчулуун.Монгол кино үүсч хөгжсөн түүхэн баримт.2010 он/

 

 

 

 

 

 

Агуу найруулагчийн амьд дүрс кино хальснаа мөнхөрсөн байдаг билээ. Монгол кино үйлдвэрийн 40 жилийн ойгоор үг хэлж буй /КМ№493.1976 он.КМ1.МКҮ 40 жил/, түүний амьдрал, уран бүтээлийн тухай баримтат кино,/ҮТА.КГЗДАБА.БК№580. ДЭЖИДИЙН ЖИГЖИД.1981 он.3 бүлэг.хар цагаан.баримтат кино/, түүний 70 насны ойн тоглолтын тухай /ҮТА.КГЗДАБА.БК№822. Намдаа өргөх тайлан.3 бүлэг.хар цагаан.баримтат кинонд/, мөн 80 насны ойн тухай /ҮТА.КГЗДАБА.КМ№914.1999 он.КМ9.Д.Жигжидийн 80 насны ой.хар цагаан./ болон түүний хүүхдүүд, ар гэрийнхний тухай баримтат кино, дүрс бичлэг архивт хадгалагдан үлдсэн байдаг. Мөн Д.Жигжид найруулагчийн маань амьд дуу хоолой, радиод өгсөн ярилцлага /ҮТА.КГЗДАБА.Соронзон бичлэг№36.Д.Жигжид амьдрал, уран бүтээлийн тухай. 0:26:54 сек/ архивт хадгалагдаж үлджээ. Он цагийн хэлхээсээр түүний шагнал авч буй, уран бүтээлээ туурвиж байгаа гэх мэтчилэн олон сайхан гэрэл зургууд /ҮТА.КГЗДАБА.Гэрэлзураг.УАХХ.Карт№10809-10813,10843-10848/ архивт хадгалагдаж байна.

 

 

 

 

 

 

УГЗ,кино найруулагч Б.Нагнайдорж: Д.Жигжид гуай Монгол кино үйлдвэрт зураглаач, найруулагчаар ажиллан, үндэсний кино урлагийн гал голомтыг үүсгэлцэж, бүх насныхаа авьяас билгээ энэ урлагт зориулсан юм. Жийгээ маань залуу хүмүүсийг шинээр ирэхэд авч ажиллуулж, гарыг нь ганзаганд, хөлийг дөрөөнд хүрэхэд тусалж, дэмжсэн гэдгийг олон олон хүн ам дамжин дурсан ярьсаар ирсэн билээ.1936-1966 он, бүр 80 он хүртэлх кинонд ажилласан олон арван залуучууд түүний шавь нар нь юм. Д.Жигжид гуай хүүхдүүддээ  Ж.Биндэр /УГЗ, кино оператор/, Ж.Отгонбиндэр /найруулагч,оператор/ нартаа өөрийн мэргэжлээ өвлүүлэн үлдээсэн билээ.Түүний төрүүлэн өсгөсөн олон шавь нараас

Ардын жүжигчин,УГЗ,кино найруулагч,Д.Нацагдоржийн шагналт зохиолч Г.Жигжидсүрэн

УГЗ, кино найруулагч Б.Нагнайдорж

УГЗ,кино оператор О.Уртнасан

УГЗ,кино оператор Г.Цэрэн

УГЗ, найруулагч Ж.Норолхоо

УГЗ, кино оператор Г.Зундуй

УГЗ,кино найруулагч Б.Чимиддорж нар нь алдар цуугаа өргөн Монгол киноны голомтыг бадрааж,уран бүтээлээ туурвисаар ирсэн бахархмаар билээ.

Жийгээ найруулагчийн бүтээсэн кино нь бидний сэтгэл зүрхэнд үлддэг.

УГЗ. кино зураглаач О.Уртнасан
УГЗ.кино зураглаач Г.Цэрэн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1940 онд “Анхдугаар хичээл”,
1942 онд “Морин цэрэг танкист” киноны оператор,
1954 онд “Шинэ жил”,
1955 онд “Гэм нь урдаа”,
1956 онд “Манай аялгуу”,
1957 онд “Сэрэлт” киноны зураглаачаар ажиллажээ.
1959 онд “Ардын элч”
1961 онд “Улаанбаатарт байгаа миний аав”
1962 онд “Түмний нэг”
1965 онд “Хүний мөр”
1966 онд “Үер”
1968 онд “Өглөө”
1970 онд “Хүргэн хүү”
1971 онд “Тэмцэл”
1972 онд “Баянбулгийнхан”
1974 онд “Хөдөөгийн баясгалан”
1976 онд “Хүний төлөө” /ҮТА.КГЗДАБА.КМ№495.1976 он.КМ3.” кино групп зураг авалт/
1977 онд “Хөх ногооны униар”
1978 онд “Газрын жигүүр”
1980 онд “Өнөр бүл” /ҮТА.КГЗДАБА.БК№580.кино групп зураг авалт, найруулагч Д.Жигжид ярина/
1982 онд “Жаргал даахгүйн зовлон”
1984 онд “Ард Аюуш” зэрэг киноны найруулагчаар ажиллажээ.

Сэрэлт киноны зураг авалт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүргэн хүү киноны зураг авалт

 

 

 

 

 

 

 

Хүний төлөө киноны зураг авалт
Өнөр бүл киноны зураг авалт
Өнөр бүл УСК

 

 

 

 

 

 

 

Ард Аюуш киноны зураг авалт
Мандхай зураг авч байна 1988.02 сард

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Жигжид найруулагчийн бүтээсэн уран сайхны кинонуудын архивт хадгалагдаж буй хувийн хэргийн баримтын жагсаалт

Архивын шифр Киноны нэр Бүтээгдсэн он Хуудасны тоо
уск№18 “Ардын  элч” уран сайхны киноны төсөв, найруулагчийн  төлөвлөгөө 1958 125 ху
22 “Улаанбаатарт байгаа миний аавд” уран сайхны киноны төсөв, төлөвлөгөө, бусад баримт бичгүүд /Дугаар №289,1961 оны 05 сарын 03 / 1961 22
26 “Түмний нэг” уран сайхны киноны тогтоол, тушаал, төсөв, төлөвлөгөө

/Дугаар №28, 1965 оны 10 сарын 29 /

1962 55
26 “Түмний нэг” 1-р ангийн найруулагчийн төлөвлөгөө 1962 223
26а “Түмний нэг” II-р анги хаагдсан хувийн найруулагчийн төлөвлөгөө 1962
41 “Хүний мөр” уран сайхны киноны төсөв,

 

1965 84
41 “Хүний мөр” уран сайхны киноны зохиол, засвар, хийсэн төлөвлөгөө 1965 51
41 “Хүний мөр” уран сайхны киноны гловштээр батлагдсан найруулагчийн төлөвлөгөө 1965 95
45 “Үер” уран сайхны киноны зохиол, тогтоол, тушаалууд 1966 74
45 “Үер” уран сайхны киноны найруулагчийн зохиол /8 бүлэг, хар цагаан/ 1966 65
48 “Өглөө” уран сайхны киноны төсөв, засварын төлөвлөгөө 1968 111
48 “Өглөө” уран сайхны киноны найруулагчийн төлөвлөгөө 1968 110
48 “Өглөө” уран сайхны киноны тушаал, тогтоол, бусад бичиг баримтууд /1969 оны 01 сарын 16/, /тушаал Дугаар №79,1968 оны 05 сарын 05/, 1968 38
56 “Хүргэн хүү” уран сайхны киноны зохиол, тогтоол /Дугаар №54,1970 оны 04 сарын 05/, / Дугаар №39, 1970 оны 04 сарын 21/, бусад баримт бичгүүд 1970 42
56 “Талын гэрэл” уран сайхны киноны найруулагчийн төлөвлөгөө 1970 189
56 “Талын гэрэл” уран сайхны киноны жүжигчдийн фото проб 1970
60 “Тэмцэл” уран сайхны киноны найруулагчийн зохиол 1971 112
60 “Тэмцэл” уран сайхны киноны тогтоол /Дугаар №55,1970 оны 11 сарын 27/, тушаал /Дугаар №15,1971 оны 01 сарын 26/ 1971 25
60 “Тэмцэл” уран сайхны киноны төсөв 1971 80
65 “Баянбулагийхан” уран сайхны киноны зохиол 1973 47
65 “Баянбулагийхан” уран сайхны киноны найруулагчийн зохиол 1973 104
65 “Баянбулагийхан” уран сайхны киноны хөгжим 1973
72 “Хөдөөгийн баясгалан” уран сайхны киноны зохиол, тогтоолууд /Дугаар №185, 1974 оны 08 сарын 01/, /Дугаар №60 , 1974 оны 12 сарын 05/ 1974 68
82 “Хүний төлөө” уран сайхны киноны найруулагчийн төлөвлөгөө, төсөв 1976 77
82 “Хүний төлөө” уран сайхны киноны зохиол, тогтоолууд /Дугаар №9, 1976 оны 03 сарын 04/, /Дугаар №4, 1976 оны 1 сарын 08/ 1976 99
88 “Хөх ногооны униар” уран сайхны киноны найруулагчийн зохиол 1977 106
88 “Хөх ногооны униар” уран сайхны киноны зохиол, тогтоолууд /Дугаар №5,1977 оны 02 сарын 01/ 1977 81
95 “Газрын жигүүр”уск-ны найруулагчийн төлөвлөгөө, бэлтгэл үеийн төсөв 1978 78
95 “Газрын жигүүр” уск-ны зохиол, тогтоолууд /дугаар№34,1978 оны05сарын30/ 1978 113

Бэлтгэсэн: Б.Нагнайдорж УГЗ, кино найруулагч

                   Н.Сугарсүрэн СТА, кино инженер

                   С.Баясгалан монтажчин

                   Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив

                   “Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ

 

 

 

 

 

 

 

 

.

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close