“Монгол кино судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

2025-04-25

Манай улсын кино урлаг 90 жилийн түүхэн цаг хугацааг туулах явцдаа ололт, амжилтаар дүүрэн хувьсан өөрчлөгдөж ирсэн. Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярыг угтан хэрэгжүүлж буй үйл ажиллагааны эхлэл болж Чингис хаан музейд “Монгол кино судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлыг нээж Кино Урлагийн Зөвлөлийн дарга Ч.Ундрал, Монгол Кино Нэгтгэл ТӨҮГ-ын захирал Б.Түмэн-өлзий, СУИС-ийн ректорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Ч.Бат-эрдэнэ нар үг хэлэв.

 

 

 

 

 

 

Монголын кино урлагийн өнгөрсөн түүхийг эргэн харах, өнөөдрийн хөгжлийн түвшинг тодорхойлох, ирээдүйн чиг хандлагыг хэлэлцсэн “Монгол кино судлал” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монголын кино урлагийн хөгжилд  үнэтэй хувь нэмэр оруулсан  эрдэмтэн, судлаачид, уран бүтээлчид оролцсон юм. Эдгээрээс онцолбол: Польш, БНСУ, БНХАУ, ОХУ-ын кино шүүмжлэгч, судлаачид тус тус илтгэл тавьж манай улсын кино урлагийн талаар санал бодлоо солилцлоо.

 

 

 

 

 

 

Уг хэлэлцүүлгийн хүрээнд  одоо мөрдөгдөж буй  оюуны өмч болоод зохиогчийн эрхийн тухай хууль эрх зүйн орчин, хариуцлага хүлээлгэх хуулийн заалт зэргийг танилцууллаа. Мөн цаашид  оюуны өмч, зохиогчийн эрхийг  сайжруулах  нөхцөл, арга барилын  талаар  хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close