АНУ-ын Консул Кармен Б Кабел 2014 оны 12-р сард Д.Жигжидийн нэрэмжит Кино Урлагийн дээд сургуульд айлчлал хийсэн билээ. Тус айлчлалын дараа Консул Б Кабел боловсролыг дэмжих мөн “Монгол кино”нэгтгэл болон тус сургуулийг тушиглэн Монголын кино урлагийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломж бололцооны талаар хөндөж ярилцсаны эцэст ийнхүү АНУ-ын урлаг бизнесийн төлөөлөгчид айлчилж байгаа юм.
Айлчлалын явцад Монгол кино нэгтгэл болон КУДС-н ерөнхий нөхцөл байдлыг тодорхойлж цаашид хэрхэн Монголын кино урлагийн салбар болон КУДС-н оюутнуудын боловсролыг дэмжин ажиллах талаар үнэлэлт дүгнэлт гаргах зорилготойгоор ажиллаж эхэллээ.