1971 онд Монголын уран сайхны 50 гаруй киногоор сонирхолтой зурагт ном хэвлүүлэн гаргажээ. Эдгээр киноноос найруулагч Б.Жамсрангийн “Элбэг дээл” киног толилуулж байна. “Элбэг дээл” 5 бүлэг, 35 мм-ийн, хар цагаан, дуутай, уран сайхны киноны зохиол, тушаал, тогтоол /Дугаар №86, 1959 оны 08 сарын 06-ны өдөр/-39 хуудас архивт хадгалагдаж байна.
УК№20 ЭЛБЭГ ДЭЭЛ
М.Гаадамбын өгүүллэгээр зохион тавьсан
Ж.Бунтар, Б.Жамсран
Найруулагч – Б.Жамсран
Оператор – Н.Хуяг – Очир
2-р найруулагч – Б.Мижиддорж
Монтажийн найруулагч – П.Цэндсүрэн
2-р оператор – Ц.Дашдондов
Зураач – А.Бямбаа
Композитор – Л.Мөрдорж
Дууны оператор – З.Гаваа
Нүүр будагч – Ц.Дашдондов
Туслах оператор – Д.Бавуужав
Монтажчин – Ц.Тамара
Улсын яруу тунгалаг найрал хөгжим
удирдаач Г.Бирваа
Зургийн дарга – Ц.Махбал
Голлон тоглогчид:
Сэвжидмаа – Л.Долгор
Сэнгээ – Б.Нямбуу
Намдаг – Н.Цэгмэд
Гэрэл – С.Сэвжид
Ухнаа – Н.Лхамсүрэн
Насан – Д.Янжинлхам
Жагдаг – П.Цэндсүрэн
Оролцон тоглосон:
Л.Лувсан, И.Дамдин, Б.Жамц, Д.Ичинноров,
Энэ киног залуучуудын нэрэмжит бригад бүтээв.
Монгол кино Улаанбаатар хот 1960 он
Уран сайхны богино хэмжээний, хар цагаан кино. 1960 онд “Монгол кино” үйлдвэр”-т бүтээсэн. Ж.Гаадамбын өгүүллэгээр хийгдсэн кино юм.
Говь нутгийн малчин Сэнгээ улсын сайн малчны зөвлөлгөөнд шалгарч, УБ хотноо хүрэлцэн ирж, хуралд оролцоод нутагтаа буцаж байгаагаар кино эхэлнэ. Улсын сайн малчин Сэнгээ орон нутгийн ажилд зөвлөлгөө өгөх, сум багийн ажил хурал, уулзалтад оролцох нэрээр ажилч дүр гаргах,байнга энд тэнд явж, их ярьдаг боловч үр бүтээл багатай байдаг төдийгүй эхний үед хувийнхаа аж ахуй, сүүлийн үед нэгдлийн хонин суурийг маллах ажилд оролцдоггүй муу зуршлаа давтсан хэвээр байна. Сэнгээгийн гэргий Сэвжидмаа хувийн аж ахуйтай байхаасаа эхлэн ажилд махруу, мал маллахдаа туршлагажсан бөгөөд нэгдлийн хоньчин болсныхоо дараа ч энэ ажилсаг сайхан чанал нь улам тодорно. Хариуцсан авсан мал сүргийнхээ тоо толгойг нэмэгдүүлэхийн төлөө хүч чадлаа шавхан дайчилж ажиллана. Гэвч Сэвжидмаагийн цуцалтгүй шургуу хөдөлмөрийн үрээр гарсан бүтээл эхэн үед өрхийн тэргүүлэгч, сүүлийн үед хонин суурийн ахлагч Сэнгээгийн нэр дээр үнэлэгдэж байжээ. Тийм ч учраас Сэнгээ сайн малчны хуралд нэг удаа оролцоод дараагийн болох мал аж ахуйн тэргүүний сайчуудын зөвлөлгөөнд дахин оролцохоор бүртгэгдсэн нь хуучин арга барилаар ажиллаж явсан нэгдлийн дарга Нямдагийн өгч байсан үнэлэлт дүгнэлт буруу болохыг намын уриалгаар хөдөө нэгдэлд ирсэн зоотехникч эмэгтэй болон Сэнгээгийн ээж эмгэн Насан нарын ний нуугүй яриа, Сэвжидмаагийн өгсөн үнэлэлтээр илэрч, Говь нутгийн тэргүүний хоньчин эмэгтэй Сэвжидмаа мал аж ахуйн тэргүүний сайчуудын зөвлөлгөөнд оролцохоор явна гэж байсан нөхрийнхөө дээлийг өмсөөд явж байгаа нь түүнд элбэгдсэнээр киноны үйл явдал төгсөнө.











Бэлтгэсэн: Б.Нагнайдорж УГЗ, кино найруулагч
Н.Сугарсүрэн СТА, кино инженер
Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
“Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ