ЭМГЭНЭЛ

2026-10-19

ШАГДАРСҮРЭНГИЙН ГҮРБАЗАР
1955-2026
Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын соёл урлаг, утга зохиол, хэвлэл мэдээллийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Ш.Гүрбазар нь 1970-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж олны сэтгэлд шингэсэн яруу найргийн ном бүтээж, дууны яруу найргийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Түүний “Дугуй хээтэй наадам”, “Говийн ганц айл”, “Би Монголоороо гоёдог” зэрэг олон яруу найргийн бүтээл нь үеэс үе дамжин одоо ч үргэлжилсээр байгаа билээ. Ш.Гүрбазар нь “Монголын үнэртэй салхи”, “Аавдаа үнсүүлэхийн жаргал”, “Миний нулимсыг салхи л арчина”, “Монголоо санасан сэтгэл”, “Шөнө дундын бүжиг”, “Санаанд илхэн хань минь”, “Ижий минь л байвал” гэх мэт ард түмний зүрх сэтгэлд хоногшсон олон шилдэг дууны шүлгийг бүтээсэн дундаршгүй авьяас билигтэй нэгэн байв.
Кино урлагт 2023 онд “Шар гэгээ”, 2025 онд “Галбингаа”, 2026 онд “Алаг намар”, “Холын цагаан манан” олон ангит болон бүрэн хэмжээний кино зохиол бичсэнээс “Шар гэгээ” кино нь олон улсын кино наадмуудад амжилттай оролцож байв. Хэвлэл мэдээллийн салбарт бүтээсэн “Говийн ганц айл”, “Тэнгэрлэг оршихуй”, “Та хариулахгүй байсан ч болно” зэрэг үзэгчдийн хайртай нэвтрүүлгийг санаачлан хэрэгжүүлснээс гадна баяр наадмын зохиол, хөтлөлтүүд нь Монголын ард түмэнд гайхамшгийг мэдрүүлж, соён гэгээрлийн шавхагдашгүй өв болон үлдлээ.
Ухамсарт амьдралаа урлаг соёлыг хөгжүүлэхийн төлөө зориулсан таны ховор тохиох энэ их авьяас билэг Монголын урлагт арилшгүй тодоор мөнхлөгдөн үлдэж, ард түмний сэтгэл зүрхэнд үргэлж дурсагдан, хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд болон хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close