Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд найрамдах Польш улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол кино нэгтгэлийн Захирал Б.Түмэн-Өлзий Варшавын уран сайхны болон баримтат кино үйлдвэрийн дэд дарга Бенковска нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгээр талууд хамтарсан түүхэн баримтат киног бүтээхээр тохиролцлоо.
Мөн айлчлалын хүрээнд Польшийн Үндэсний кино санд зочилж киног цахимжуулах аргачлал, түүнчлэн энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх талаар санал сонилцож хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо.




