ЕБС-ИЙН ТӨГСӨХ АНГИЙН СУРАЛЦАГЧДАД КИНО МЭРГЭЖИЛ СОНГОХ, СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ХААЛТАА ХИЙЛЭЭ

2024-11-26

Монгол Кино нэгтгэл ТӨҮГ-аас “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулсан Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийнханд зориулсан кино мэргэжил сонгох, сурталчлах өдөрлөг амжилттай боллоо.

Уг өдөрлөгийг зохион байгуулснаараа кино  дэлгэцийн урлагт хүч сорих хүсэлтэй хүүхэд залууст кино салбар болон кино үйлдвэрлэлийн онцлог, эзэмшвэл зохих ур чадваруудын талаар товч ойлголт өгч мэргэжил сонголтоо хийхэд нь тус болох зорилготой байв.

Өдөрлөгийн ажиллагаанд Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийн Г. Даваасүрэн багштай 12е ангийн 20 сурагч хүрэлцэн ирж “Кино ертөнц”-өөр аялан өдрийг сайхан өнгөрүүлж хамт олноороо сайхан дурсамж бүтээгээд манай хамт олонд “Ажлын өндөр амжилт ерөөж” дараа дараагийн үйл ажиллагаанд сургууль хамт олныг нь орхигдуулалгүй оролцуулж байхыг ангийн багш Г.Даваасүрэн  бидэнд захиж үлдээв.

“Соёлын бүтээлч сар”-ын аяны чимээ олны сонорт хүрч манайхыг зорин  хүндэт зочин Бүгд Найрамдах Польш улсын Элчин Сайдын Яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга ноён Стефан Хейнович гэр бүлийн хамт өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцлоо.

Мөн Сүхбаатар аймгийн соёлын газрын дарга өдөрлөгийн хүрээнд болон бусад талаар цаашид хамтран ажиллах хүсэлтээ болохоо мэдэгдлээ.

Энэ удаагийн өдөрлөгийн үйл ажиллагаа “Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагчдад кино мэргэжил сонгох, сурталчлах” зорилго  нэртэйгээр сарын турш 4 үе шаттай үргэлжилж 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хаалтаа хийлээ.

Монгол кино нэгтгэл ТӨҮГ-ын захиргаа болон хамт олон бидний санаачилсан ажлыг дэмжиж ажилласан Милко ХХК болон Нийслэлийн Ерөнхий боловсролын 69, 52, 44 дүгээр сургуулиудын удирдлага хүрэлцэн ирсэн 60 сурагчид , “Олонлог академи”-ийн 12 дугаар ангийнхан болон анги удирдсан багшид нь ажил, сурлагад нь өндөр амжилт хүсэн ерөөж талархал илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close