Зөвлөмж “Кино шүүмж хэрхэн бичих вэ”

2024-11-04
Киноны шүүмж хэрхэн бичих вэ зөвлөмж /орчуулга/
Киноны шүүмж бичнэ гэдэг маш их мэдээллийг эргэцүүлж боловсруулах амаргүй ажил юм. Хэрвээ шүүмж эсвэл тойм бичиж байгаа бол таны бичвэр уншигчдад чухал, мэдээлэл сайтай, сонирхолтой, шимтэм байх учиртай. Энэхүү бичлэгийг уншсанаар та мэдээлэл яаж цуглуулах, яаж хянуур шүүмжлэх, мөн нямбай бичиж дуусгах, сонирхолтой байлгах болон сэтгэл хөдөлгөм бичих аргуудыг сурах болно.

АЛХАМУУД:
Кино үзэхийн өмнө тэмдэглэл бичих дэвтэрээ бэлд.
Кино гэдэг урт хугацаатай учраас та тэр хооронд сайхан хэсгүүдийг нь амархан мартаж болно. Тэмдэглэл хөтөлснөөр та чухал гэж үзсэн хэсгүүдээ дахин олж харж тоймдоо эсвэл шүүмждээ оруулахад маш их дөхөм болж өгнө. Энэ нь та бүх анхаарлаа тэмдэглэл хөтлөхөд хандуул гэсэн үг биш. Зөвхөн та киноны үед таалагдсан болон эс таалагдсан чухал моментуудыг түргэхэн шиг тэмдэглэж авахад л болно. (Жишээ нь: Онцгүй хөгжмийн аяз, жүжигчний ядмагхан нүүр хувиргалт, огт зохицоогүй гэрэл өгөлт гэх мэтчилэн).
Киногоо үз, жижиг хэсгүүдэд анхаарлаа хандуул.
Үзэж байгаагийнхаа хувьд та жижиг хэсгүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Юм мэдэхгүй байлаа гээд түүнээсээ ичих шаардлагагүй. Энэ тухай жаахан судлаад үзэхэд л та маш их мэдээллийг шүүмжээрээ дамжуулан өгч болно. Гэхдээ үзэж байхдаа ганц хоёр шүүмжлэл бичээд авах хэрэгтэй.
Киноны нэр
Алдартай жүжигчид
Киноны төрөл, жанр
Бүтээц. /Хаана зураг авсан, үйлдвэрлэсэн он гэх мэт мэдээллүүд/
Ерөнхий утга санааны тойм
Хэрвээ найруулагчийнх нь бусад киног үзсэн бол тэдэнтэй ижил төстэй ба ялгаатай байдлуудын талаар авч үзэх
Найруулга. Найруулагч киноны багц үйл явдлуудыг яаж илэрхийлж, тайлбарласан байдлыг анзаарч, киног үзэгчдэд хэрхэн хүргэх гэж оролдож байгааг ажиглах хэрэгтэй. Хэрвээ кино удаан, эсвэл таны хэрэгтэй гэж бодож байсан зүйлсийг багтаагаагүй бол энэ нь найруулагчийн хариуцлагын асуудал юм.
Эвлүүлэг. Кино хэтэрхий огцом өөрчлөлттэй байна уу? Мөн ямар нэгэн тусгай эффект оруулж уу? /мэдээж тусгай эффекттэй бол шүү дээ/
Хувцасны загвар. Кинонд зориулсан хувцаснууд нь кинондоо наалдацтай байж чадаж уу?
Тайз засалт. Киноны дэвсгэр хэсэг үнэмшилтэй болж чадсан уу? Хэрвээ киног бодит байдал дээр /натур гэх мэт/ зураг авалт хийсэн бол газрын сонголт сайн болж чадаж уу?
Хөгжим. Үйл явцыг тодотгож өгч байна уу? Үйл явдалдаа ахадсан хөгжим байна уу эсвэл сулдсан байна уу? Сонсоход тааламжтай эсвэл дур гутмаар алин болох?

Киногоо дуусаад энд ир.
Кино үзэж байхдаа хурдхан татлаад эсвэл өгүүлбэрээ дуусгаагүй хаячихсан бол дуусга. Киноны үзэнгээ тэмдэглэл хөтөлнө гэдэг хэцүү байж магадгүй л дээ. Гэхдээ дууссан бол анзаарсан бүхнээ дахин нягталж сайтар бичих хэрэгтэй. Хэрвээ өөр хэсгүүдийг санавал нэмээд бич.

Тоймоо бичиж эхэл.
Одоо танд ерөнхийдөө тойм болон чухал хэрэгтэй мэдээллүүд бүгдээрээ байна. Тиймээс бичиж эхлэх хэрэгтэй. Хүн болгоны өргөн хэрэглэдэг форматаар бичих нь хамгийн зөв санаа юм. Бичлэгээ ойлгомжтой, аль болох тодорхой хийх хэрэгтэй. Таны тоймыг уншсан хүн киног үзээгүй байж болох тул та киноны гол дүрийн тухай уншигчид мэдэхийг хүснэ гэж бодож байвал огт үгүй шүү. Түүгээр ч үл барам таны бичлэгийг үнэлэхгүй болох вий. Юмсыг маш сайн тайлбарласан байдлаар бичих нь зөв бөгөөд чухамхүү энгийн байхыг л эрхэм болгох ёстойг санаарай.

Гол мэдээллээ эхэл.
Үүнд киноны нэр, гол дүрүүд, найруулагч, төрөл жанр, бүтээц ба дүгнэлт байх учиртай. Бүгдийг нь нэг дор шуудхан дурсах гээд хэрэггүй. Аль болох сонирхолтой байдлаар уншигчиддаа хүргэх аргыг бодож ол. Энэ бүгдийг шуудхан жагсаалт хэлбэрээр өгөх албагүй шүү дээ.

Киногоо шүүмжил.
Та киноны тухай ерөнхий мэдээллүүдийг өгчихсөн учраас таны уншигч нилээд ойлголттой болчихсон байгаа. Энэ нь таны шүүмжүүдээ оруулж өгөх суурь болж байгаа юм.
Мэдээлэл болон өөрийнхөө байр суурийг зэрэг илэрхийлж явах нь шүүмжлэх маш сайн арга байдаг. Жишээлбэл: “Хөгжмийн хувьд 18-р зууны үеийн хөгжимтэй маш сайн микслэж найруулсан байлаа.” Эндээс таны уншигч “юуг”, “яаж” гэдэг тавиагүй асуултынхаа хариултыг авч /сайн эсвэл муу болох талаар ойлголттой болох юм/. Энэ нь “Хөгжим нь үнэхээр сайн бөгөөд кинотойгоо зохицсон байлаа” гэдэг өгүүлбэрээс хавигүй илүү бөгөөд мэдээлэл сайтай болж байгаа юм.
Шүүмжилж байгаа бүх шалтгаануудаа дурьдаж тэр болгондоо жишээ тат. Жишээ нь: Танд гол дүрийн жүжигчин таалагдаагүй байлаа гэж бодъё. Тэгвэл яг юу нь таалагдаагүй болон яаж муу жүжиглэсэн талаар нь жишээ тат. Энэ “нотолгоо” нь таны уншигчид таны өнцгөөс харж ойлгоход туслах болно.

Ямар нэгэн дурсамжтай зүйлээр төгсгөлөө хий.
Та киноны тухай хамгийн чухал зүйлээ сүүлийн өгүүлбэрээрээ илэрхийлэхийг хүсэх байх. Энэ нь кино танд таалагдсан эсвэл үгүй талаар гол мэдээллээ өгөх тохиромжтой байрлал юм. (Жишээлбэл: Цөөхөн алдартай жүжигчин тоглосон боловч кино үнэхээр сонирхолтой, нүд татам байж чадлаа гэх мэт.)

Тоймоо гүйлгэж унш.
Алдаагүй, гүйцэд, сонирхолтой, гол зүйлсээ багтааж бичиж чадсан эсэхээ шалга. Баримт мэдээллийн болон үг үсэг дүрмийн алдаа байгаа эсэхээ шалга. Энэ нь танд тийм чухал биш санагдаж болох ч уншигчдын хувьд маш чухал зүйл юм шүү. Учир нь та граматикийн алдаа гаргаж баримт мэдээллүүдээ хольж хутгаад байвал таны уншигчид тоймд тань итгэл алдарч эхэлнэ гэсэн үг.
Эцэст нь товчхон бич.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close