“ТАРВАГАН ТАХАЛ” Монголын анхны баримтат–уран сайхны киноны тухай

2024-12-14

“ТАРВАГАН ТАХАЛ” Монголын анхны баримтат–уран сайхны кино.1940 он

Монгол оронд ардын хувьсгал мандсанаар анагаах ухаанд эрс өөрчлөлт орж, хүн амын дунд өргөн тархмал байсан цагаан цэцэг, тарваган тахал, боом, галзуу зэрэг байгалийн голомтот халдварт өвчнүүдийг устган дарах, өвчлөлийг бууруулах талаар цэгцтэй арга хэмжээнүүдийг авч эхэлсэн юм.1886-1921 онд 30 гаруй удаа тарваган тахлын дэгдэлт гарч, олон хүний амь нас эрсэдсэн учраас гоц аюулт халдварт өвчинтэй тэмцэх алба байгуулах зайлшгүй шаардлага, нөхцөл нь үүсч байсан юм..1921-1930 онд гоц аюулт халдварт өвчний дэгдэлт гарсан үед хуучнаар Зөвлөлт орны тарваган тахал эсэргүүцэх байгууллагын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байгаад, эрдэмтэн А.Л.Берлингээр удирдуулсан тарваган тахлын лаборатори, бактери шинжилгээний төв лаборатори байгуулагджээ.Судлан шинжлэх, эмчлэх, сэргийлэх өргөн далайцтай ажлыг эхлүүлж,шинжлэх ухааны эмнэлгийг олноор байгуулснаар цагаан цэцэг өвчин  устаж, тахал өвчин эрс буурчээ.

 

 

 

 

Энэ түүхэн үйл явдал урлагт тусгалаа олж, Эрүүлийг хамгаалах яамны захиалгаар монголын хамгийн анхны баримтат- уран сайхны “Тарваган тахал” кино бүтээгдсэн юм.

 

1940 он, 4 бүлэг , хар цагаан, дуугүй кино.үргэлжлэх хугацаа 32:10 минут

 

 

Тарваган тахал өвчин

Эрүүлийг Хамгаалах яамны захиалга

/30/ 1940 он. Улаанбаатар.Монгол кино үйлдвэр

Найруулсан – Т.Нацагдорж

Туслах найруулагч – М.Болд

Оператор – одон тэмдэгт Б.Дэмбэрэл

Туслах оператор – Ганжуур

Зөвлөгч – доктор Борзидков

Дууны оператор – С.Дэмбэрэл

Туслах оператор – Л.Найдан

Дагалдан – Дэнсмаа

Гэрэлтүүлэгч – Сүрэнхор

Жигжидсүрэн

Лаборант – С.Эрдэнэ

Голлон тоглогчид:

Б.Содном, Санжаа, Бямбажав, Цэвэгмид, Бадамжав,

Дэмчигжав,Цамбалүндэв нар

Намын X хурал дээр маршал Чойбалсангаас илтгэсэн нь:

“Шинжлэх ухааны эмнэлгийг дэлгэрүүлэх замаар Ардын эрүүлийг хамгалах явдал болбоос тус улсын дотор Соёл боловсролын их хөгжилт ба хүн амын өсөлт хийгээд ард түмний хүүхдийн дотроос өөрийн эх орны бадрал бүхий залуучуудыг хүмүүжүүлэх явдал мөн”

Намын X их хурлын тогтоолоос:

Холбоот улсын тусламжаар дор манай улсад шинжлэх ухаgны боловсон эмнэлэг хүчтэйгээр дэлгэрэн хөгжив. Эдүгээ шижлэх ухааны эмнэлэг нь ард түмний амьдрал болжээ.

Б.Содном/1908-1979/-“Алиа хэмээн алдаршсан Батын Содном ”Төв аймгийн Заамар сумын нутагт төрсөн. 1928 онд хотод ирж, эцэг нь “Равжаагийн цагаан толгой” заажээ. Ганданд шавилан суухдаа Шашны яамны Монгол бичгийн бүлгэмд сурч, дараа нь хотын бичиг үсгийн багш нарын курсийг төгсөж, залуу лам нарт бичиг үсэг зааж эхэлжээ. 1934 онд “Бөмбөгөр ногоон”-д очиж, М.Дугаржав, Ж.Дорждагва нараар “Идэр жинчин” “Дөрвөн цаг” дуунуудыг заалган, Залуучуудын театрт саналаараа ажилд орж, жүжигчин болоод, улмаар туслах, жинхэнэ найруулагч, орлогч даргаар ажиллаж байв. 1941-1943 онуудад Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудын театр, соёлын ордонд ажиллаж байв. 1943 онд Улсын циркийн алиалагчийн тасагт ажилласнаар инээдмийн 200 гаруй хошин шог гарааг бүтээжээ. “Анхдугаар хичээл”–цэрэг, “Зэрэг нэмэхийн өмнө”-Боролдой, “Тарваган тахал”-анчин өвгөн, “Хүний мөр”-архичин зэрэг монголын уран сайхны киноны эдгээр дүрүүд нь бидний сэтгэл зүрхэнд үлдсэн юм.

МУГЖ, алиалагч Б.Содномын амьдрал, уран бүтээлийн тухай радиогийн ярилцлага, амьд дуу хоолой, яриа //ҮТА.КГЗДАБА.Соронзон бичлэг.№41.3032 минут/ , түүний гэрэл зураг /ҮТА.КГЗДАБА.УАХХ.Карт№ 3877-3879/, тоглосон киноны эх хувь, кино кадраас буусан гэрэл зураг, улсын циркэд тоглолт хийх үеийн дүрс бичлэгүүд, гэрэл зураг /КМ№118.1960.км5.б.Содномын 50 насны ой/ архивт хадгалагдаж байдаг.

Уг кинонд айл саахалтын 2 залуу морьтойгоо анд явж, тарвага буудаж байгаа үйл явдал гарна. Тарвагыг буудаж гараараа барьж, гэртээ авчраад, өвчиж янзалсан залуу халуурч, гоц халварт тарваган тахал өвчин тусна. Харин хамт явсан хажуу айлын залуу түргэн дуудаж, тусламж хүргэнэ. Тахлаас урвдчилан сэргийлэх тусгай хувцастай эмч нар эмнэлгийн тэргээр ирнэ. “Тарваган тахал”-ын гай гамшиг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар ухуулан таниулах яриа хийнэ.Саахалтын хүмүүс ирж сонсоно. Бүх эрчүүдэд “даланд” нь галтай тариа сувилагч бүсгүй тарина. Тахлын голомт болсон гэрийг шатаана.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бэлтгэсэн:

УГЗ, найруулагч Б.Нагнайдорж

Н.Сугарсүрэн СТА,кино инженер

ҮТА.КГЗДАБАрхив,  МКНэгтгэл ТӨУҮГ

2024 он

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close