Кино урлагт өөрийн авъяас, олон сайхан дүрээр Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон найруулагч, МУАЖ Дэндэвийн Чимэд-Осор гуайн 1965 онд бүтээсэн “Зэрэг нэмэхийн өмнөхөн” уран сайхны киног толилуулж байна.
Зохиогч нь ард түмэн
Бичигч нь би билээ
Киноны зохиолыг зохиолч Лодонгийн Түдэв бичжээ.
“Зэрэг нэмэхийн өмнөхөн” 7 бүлэг, хар цагаан, 35 мм-ийн, дуутай уран сайхны киноны дүрс дууны негатив, лаванд, контратип, дуутай позитив хувь нийт 35 бүлэг, 1903,6 метр хальс, киноны зохиол, тогтоол /Дугаар№7, 1964 оны 02 сарын 03/-58 хуудас, киноны найруулагчийн зохиол-73 хуудас, киноны фото проб, киноны найруулагчийн зохиол, бусад бичиг баримтууд-79 хуудас улсын архивт хадгалагдаж байна.
УК№37 ЗЭРЭГ НЭМЭХИЙН ӨМНӨ
Найруулагч – Д.Чимид-Осор /БНМАУлсын Гавъяат жүжигчин/
Оператор – Б.Дэмбэрэл
Зураач – Я.Үржинээ
Хөгжмийн зохиолч – Л.Мөрдорж /Төрийн шагналт, БНМАУлсын Гавъяат жүжигчин/
Дууны оператор – Ө.Чойжилсүрэн
Туслахууд:
найруулагч – Д.Содном
оператор – Х.Болдбаатар
нүүр будагч – С.Одсүрэн
Монтажчин – Л.Далайхүү, Р.Оюунчимэг
Голлон тоглогчид:
Тайж дүвчин Мижид – З.Доржсүрэн
Боролдой /зарц/ – Б.Содном /БНМАУлсын Гавъяат жүжигчин/
Долдой / зарц/ – Д.Жамъянжав
Оролцон тоглогчид: Лувсанжамц, Нанжид, Авирмэд
Улсын филармонийн хөгжим- удирдаач Ц.Намсрайжав /БНМАУлсын Гавъяат жүжигчин/
Уран бүтээлийн 3-р хэсэг
Монгол кино үйлдвэр. Улаанбаатар хот. 1965 он
Лодонгийн Түдэв–Зохилч, сэтгүүлч, Хэл шинжлэлийн ухааны доктор, МУ-ын хөдөлмөрийн баатар /1997/, Төрийн шагналт /1971, МУСГЗ /1989/, Дэлхийн утга зохиолын академийн гишүүн.1938 оны 3 сарын 9-нд Говь-Алтай аймгийн Наран суманд төрсөн. 1950-1953 онд Багш нарыг бэлтгэх сургууль, 1953-1956 онд УБДС-ийг орос хэлний банш мэргэжлээр төгсөж, 1963-1967 онд Москвагийн Нийгмийн ухааны академид суралцан 1967 онд “МАХН-аас утга зохиолын талаар явуулсан бодлого” сэдвээр дэд эрдэмтний, 1983 онд Москвад “Монголын утга зохиолын үндэсний болон интернацианалч шинж” сэдвээр хэл бичгийн ухааны доктор зэрэг хамгаалжээ. 1956-1969 онд Говь –Алтай аймгийн дунд сургуульд, 1960-1996 онд төвийн сонин хэвлэлүүдэд ерөнхий эрхлэгч, МХЗЭ-ийн ТХ-ны 1-р нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж байв. 1997 оноос “Дал” хэмээх Монголын анхны зөгнөлт сонины эрхлэгч хийжээ.1951 онд “Алтай”, “Хавар”, “Цэцэглэсэн нь” анхны хүүхдийн шүлэг,1955 онд “Сайн байцгаана уу хүүхдүүд ээ” анхны зохиол нь, “Нөхөд”, “Анчны тэмдэглэл” “Нүүдэл суудал” “Уулын үер” /ТШ хүртсэн/, “Хорвоотой танилцсан түүх” “Оройгүй сүм” олон роман, тууж, өгүүллэг, яруу найраг туурвисан. “Зэрэг нэмэхийн өмнө” , “Говь хянганд тулалдсан нь” киноны зохиол бичсэн.

Дэндэвийн Чимэд-Осор–Жүжигчин, найруулагч /МУАЖ 1981 он/-1912 онд Архангай аймгийн Өлзийт сумын нутаг “Яргайт” гэдэг газар төрсөн. 20 нас хүртлээ мал маллаж, айлд зарцлагдаж улаа нэхэж, 1932-1934 онд сумын анхны хоршоонд галч, манаач, мал туугч ажлыг хийж явахдаа 1932 оны зэвсэгт бослогын үеэр эвлэлийн ажилтан болж, эсэргүү гарт баригдаж байжээ. 1934-1936 онд цэргийн алба хааж, 1936 онд АХ-ын 15 жилийн ойн уран зохиолын уралдаанд “Алсын зам” зохиол нь 3-р байр эзэлж, шагнуулжээ. 1936 -9-16-нд Төв театрт орж, театрын 2-р түр сургуульд суралцан, 1937 онд төгсөн, Ши.Аюушийн “Яг 18 найм” жүжгийн Ойдовын дүрд тоглон, урйн бүтээлийнхээ гарааг эхэлжээ.1942-1948 онд Урлагийн сургуульд багшилсан.1948-1950 онд Дорнод аймгийн театр,1950-1956 онд Архангай аймгийн театр, 1960 онд Хүүхдийн төв театрт ажиллаж, 1960-1981 онд Монгол кино үйлдвэрт жүжигчин найруулагчаар ажиллаж, 40 киноны дүрд дуу оруулж, 1943 онд “Малчин бүсгүй” дуу зохиосон нь шилдэг бүтээл болсон.
Найруулсан кино: “Гологдсон хүүхэн” “Нүгэл буян” “Зэрэг нэмэхийн өмнө” “Тамирын охин” “Хонины найр”
Тоглосон кино: “Сүрэг чоно” “Анхдугаар хичээл” “Гурван найз” “Давааны цаана даваа” “Өглөө” “Өндөр ээж” “Хонины найр” “Хүний сайхан сэтгэл” “Сахиус уу, сахиул уу” “Мандах нарны туяа” “Морьтой ч болоосой” “Төөрсөөр төрөлдөө” “Хатанбаатар” “Эх бүрдийн домог”

Зогсоолонгийн Доржсүрэн-/Хөгжмийн удирдаач, багш. /1916-1972/-УБ хотын харъяат. Гэрийн боловсролоор бичиг үсэг сурч, 1930-1933 онд Эрхүү хотын монгол рабфак-ийг төгссөн. 1933 оноос Дундговь аймгийн Даланшанд сумын бага сургуулийн багшаар ажлынхаа гарааг эхэлсэн. Хөгжмийн удирдагч дарга нарын 1 жилийн курс төгсөж, Дорнодын Баянтүмэний 5-р дивизэд хөгжмийн удирдаачаар томилогдон ажиллаж байв. 1935 онд алдарт дуучин Дорждагватай хамтран ардын богино дууг ноотолж, ардын дууны түүвэр хэвлүүлж, төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэнтэй хамтран “Ижилдээ ганцхан шарга” дууг зохиосон. 1962 оноос ХБДС-д хөгжмийн онолын багшаар ажилласан. Тоглосон уран сайхны киноны дүр “Зэрэг нэмэхийн өмнө”-тайж Мижид, “Тэмцэл” –Цэрэндорж

Батын Содном-/Циркийн жүжигчин, МУГЖ 1958/-Төв нймгийн Заамар сумын нутагт төрсөн. 1928 онд хотод ирж, эцэг нь Равжаагийн цагаан толгой заажээ. Ганданд шавилан суухдаа Шашны яамны Монгол бичгийн бүлгэмд сурч, дараа нь хотын бичиг үсгийн багш нарын курсийг төгсөж, залуу лам нарт бичиг үсэг зааж эхэлжээ. 1934 онд “Бөмбөгөр ногоон”-д очиж, М.Дугаржав, Ж.Дорждагва нараар “Идэр жинчин” “Дөрвөн цаг” дуунуудыг заалган, Залуучуудын театрт саналаараа ажилд орж, жүжигчин болоод, улмаар туслах, жинхэнэ найруулагч, орлогч даргаар ажиллаж байв. 1941-1943 онуудад Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудын театр, соёлын ордонд ажиллаж байв. 1943 онд Улсын циркийн алиалагчийн тасагт ажилласнаар инээдмийн 200 гаруй хошин шог гарааг бүтээжээ. Тоглосон уран сайхны киноны дүр “Анхдугаар хичээл” –цэрэг, “Зэрэг нэмэхийн өмнө”-Боролдой, “Тарваган тахал”-анчин өвгөн, “Хүний мөр”-архичин

Данзаншаравын Жамъянжав-/ Дуурийн дуучин, мугж 1981/-1937 Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. 1951-1954 онд Урлагийн сургууль, 1957-1962 онд Болгар улсын Софи хотын хөгжмийн дээд сургууль төгссөн. 1962-1992 онд УДБТ-т гоцлол дуучин, 1992 оноос СУИС-д багш, хийж, 10 гаруй дуурийн гол дүрд дуулсан. Тоглосон уран сайхны киноны дүр “Бэрсүүт жүрж” –Жамъян, “Зэрэг нэмэхийн өмнө”-Долдой

Ардын шог үлгэрийн өгүүлэмжтэй энэ кинонд тайж Мижид нийслэл хүрээ орж, Богд хаанд их өргөл өргөн, зэрэг цол нэмж, шан харамж хүртэхээр явах замд Боролдой, Долдой хэмээх хоёр зарц нь уран цэцэн арга мэх хэрэглэн үргэлж түүнийг даван дийлж байгаа явдлыг инээдмийн аясаар үзүүлжээ. Дүвчинмижидбалбигомбо зайран болон түүний хоёр сахилгагүй зарц Долдой, Боролдой гарна

Агуулга: Зайран Боролдой Долдой нар Богд гэгээнд мандал өргөхөөр явж байгаа танилцуулж буй. Зайран Боролдой Долдой гурвыг ардууд нь явах замд нь гаргаж үдэж өгч буй. Зайран Боролдой Долдой гурав замдаа гарч явахдаа нохой хэрхэн хуцдаг тухай маргаш зайран нохой шиг хуцаж буй. Зайран майхандаа бөө бөөлж байхад Боролдой орж ирж Долдойг дайрлаг дайрчихлаа та авч үзэхэд Зайран дахин бөөлж байхад гэдэстэй чөтгөр орж ирж Зайранг айлгаж ухаан алдуулав. Боролдой Долдой хоёр майхны гаднаас Зайрантай ярьж Зайранг сахиж манаж буй. Зайран унтаад зүүдэлж буй. /Чөтгөр Зайранг хүзүүгээр оосорлоод явж байхад нь зугтаад модонд авирч буй/ Зайран сэрж юмаа ачаалан цааш яваад худаг дээр ирж адуучинтай уулзаад адууг хараад нэг морь зааж үүнийг авна гэж адуучин 3 янгаан өгч морийг авч буй. Аянчид явж байхад Боролдой чөтгөр болж Зайранг айлгаж адуучинд морийг өгч явуулж буй.
Зайран Боролдой Долдой гурав явж байгаад Долдой морин дээрээс унаж вартай мон газар хаяад явж буй.Аянчид буудлан Зайран шуузаа асуугаад Боролдой гээснээ хэлж мөн еэвэнгийн тал идсэн гэж Боролдой Долдойг зодож буй. Зайран Боролдойг зодож буй.Боролдой Зайран Долдой гурав хоолны хүнсгүй болж Боролдой Зайран хоёр чоно агнаж айлд очихоор явж байна.Боролдой Долдой хоёр баян айлын гэрийн гадаа хуруудаж ярилцаж сууна. Зайран баян айлын эзэн хоёр гэрт ярилцаж суутал гадаа хонь үргэж эхлэхэд Зайран толиндоо харж буудаж, гэрээс гарч ирэхэд Боролдой хонийг үзүүлж алсан чоно эзэнд өгч буй. Аянчид хээр очиж хонины махаа чанаж идэж Зайран архи ууж, Боролдой Долдой хоёрт архи өгч гурвуулаа дуулж буй.Аянчид явж байхад бороо орж цахилгаан цахиж далимдуулан Боролдой Зайранг цохиж гурвуулаа энэ тэнд хэвтэж Зайран сэргэж Боролдой Долдой хоёрыг босгож ярьж буй.
Зайран Боролдой Долдой гурав гол гатлах гэж усанд сэлж урсаж бие биеэ татаж буй. Зайран жуузанд үүргэлж яваад тэргэнээс унахад Боролдой өдөр унасан мах авдаггүй гэж хэлээд Боролдой Долдой хоёр Зайранд зодуулж байна. Зайран тэргэнд тэмээгээ сургаж, Боролдой Долдой хоёр тэргэнд цохиулж унахад Зайран Боролдой Долдой хоёрыг тэргэнд ачиж явахад тэр хоёр архи ууж согтоод тэргэн дээр дуулж буй.Боролдой Зайрангийн унах морины хавтасанд шагай хийж эмээлүүлэн унуулахад морь булгин Зайран морио хөтлөн, гутлаа сугалдлан хөл нүцгэн явж буй.Боролдой Зайранд хоол хийхдээ хүн шиг хоол хийхэд нь хүн дүрстэй юм хийж Зайранг даажигнахад Зайран Боролдойг асараас хөөн гарч хөөхөд Боролдой та намайг хөөгөөд би таныг хөөгөөд хөглөж буй. Зайран нөгөөдөр Богдын хүрээ орно гэж ёслолын хувцасаа Боролдойгоор бэлдүүлэн архи ууж ярилцаж сууна.Боролдой Долдой хоёр нохой барьж авч ярилцаж сууна. Зайран Богдын хүрээнд сүмд хэрхэн бараалхах юу барихыгаа бодож буй бодол. Зайрангийн малгайг нохой өмсөөд явж байхыг Зайран хараад Боролдой Долдой хоёрыг дуулж нохойны хойноос гүйж мөлхөж буй.
Бэлтгэсэн: “Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ
Б.Нагнайдорж УГЗ, ахмад кино найруулагч
Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
Н.Сугарсүрэн СТА, кино инженер
.