“СЭРЭЛТ” МОНГОЛЫН УРАН САЙХНЫ КИНО

2025-07-25

Л.Ванган, Ч.Чимид нарын зохиолоор Ардын жүжигчин С.Гэндэн найруулж, Д.Жигжид зургийг нь авсан “Сэрэлт” киног 1957 онд бүтээжээ. Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдлыг харуулсан. “Сэрэлт” кино ЗХУ-ын Москва хотноо нээлтээ хийж Т.Цэвээнжав гуай болон киноны бусад уран бүтээлчид оролцсон бөгөөд нээлт болж кино үзүүлсний дараа үзэгчид Бумаагийн дүрд тоглосон жүжигчин хаана байна гэж их сонирхож байсан байна. Социалист орнуудын киноны уран бүтээлчдийн анхдугаар бага хурлаас “Сэрэлт” кино өндөр үнэлэлт авч, тэр даруйдаа Зөвлөлт, Чехословак, БНАГУ, Хятад, Болгар, Солонгос зэрэг орнуудаас захиалга авч байжээ.1958 онд Чехословак улсын Карловы-Вары хотноо болсон олон улсын кино наадмын шагнал,Ташкент хотод болсон Ази Африкийн орнуудын кино наадмын шагналыг тус тус хүртэж байсан. 2000 онд “Өнөөдөр” сониноос зарлаж, олон нийтийн санал асуулгаар тодруулсан XX зууны Монголын шилдэг 10 киноны нэгээр шалгарсан нь дээрх бүтээлийн чансааг илэрхийлсэн үзэгчдийн үнэлэлт байлаа.

“Сэрэлт” 10 бүлэг, 35 мм-ийн, хар цагаан, дуутай, бүрэн хэмжээний монголын уран сайхны киноны монтажийн хуудас, бусад бичиг баримтууд /Дугаар №5,1957 оны 10 сарын 14/-67 хуудас, /киноны дүрс, дууны негатив хальс ЗХУ-ын архивт/, лаванд, позитив хувь орос монгол хэл дээр нийт 40 бүлэг 4945,6 метр хальс, мөн киноны жүжигчдийн гэрэл зураг, гэрэл зургийн негатив хальс,киноноос буусан кадрууд /ҮТА.КГЗДАБА. Гэрэл зураг. Карт№11186-11231/ улсын архивт хадгалагдаж байна.

 

УК№16 СЭРЭЛТ

Октябрийн хувьсгалын 40-н жилийн ойд зориулав.

Зохиолчид – Л.Ванган,  Ч.Чимид

Найруулагч – С.Гэндэн

Оператор – Д.Жигжид /УГЗ/

Зурагчин – Ц.Доржпалам

Композитор – С.Гончигсумлаа

Дууны оператор – Л.Найдан, З.Гаваа

Монтажчин – Л.Цэндсүрэн, Л.Далайхүү

Туслах оператор -Д.Давааням

Улсын хөгжимт драмын театрын симфони найрал хөгжим

удирдаач Ц.Намсрайжав /УГЖ/

Голлон тоглогчид:

Пүрэвжав /бага нас/ – Ж.Банзрагч

их эмч – Б.Пүрвээ

Зөвлөх эмч – Г.Доржпалам

Мядаг /Пүрэвжавын эх/ – Ч.Сосор

Багш лам – Цэндээхүү /АЖ/

Бумаа – Т.Цэвээнжав /УГЖ/

аав – Ц.Цэгмид /АЖ/

Сүрэн /Пүрэвжавын эгч/ – Д.Янжинжав

Жамц – Ж.Гүр

Оролцон тоглогчид

У.Осор, Д.Ичинхорлоо, Д.Бат-Очир, Б.Жигмиддорж,Н.Ёндонсамбуу,

МОНГОЛКИНО үйлдвэр.Улаанбаатар хот.1957 он

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Агуулга

Их эмч Пүрэвжав мэс засал хийж байна. Эмч Пүрэвжаваас өвгөн мэс засал хийлгэсэн хүний тухай асууна. Пүрэвжав газ-69 машинаар явж байна.

их эмч – Б.Пүрвээ

 

 

 

 

 

 

 

 

 

Даш Пүрэвжавыг дуудаж хүрээнд сууж ах ламаар ном заалгуулна гэж хэлнэ. Даш лам багш нар ярилцана. Лам багш Пүрэвжав нар явна. Лам багшийн гэр Пүрэвжав лам 2 эм боож байна. Хүмүүс орж ирж үзүүлнэ.

Мядаг Пүрэвжавын эх – Ч.Сосор

 

 

 

 

 

 

 

 

 

 

Машинаар орос эмч ирнэ. Пүрэвжав мөн сумын дарга зэрэг хүмүүс ирнэ. Сумын дарга нар эмчтэй гар барьж танилцана. Тэд нар байшинд орно. Бумаа цонхон дээр шавсан хүүхдүүдийг хөөнө. Орос эмч гарч ирээд сүх авахад Пүрэвжав зэрэг хүүхдүүд зугтана. Жолооч Бурмаа нар эмчийн юмыг байшинд оруулна. Лам нар сар залж байгаа тухай. Доктор Бумаа 2 хүмүүс дундуур явж сар залахыг харна.

Оролцон тоглосон – У.Осор

 

 

 

 

 

Доктор хана шохойдож Бумаа шал угаана. Бумаа дэлгүүрээс цагаан даавуу аваад явна. Бумаа пийшин шавардаж доктор юм угаана. Бумаа Пүрэвжав 2 уяаны нүх ухаж байхад доктор ирж Пүрэвжавд чихэр өгнө. Даш Мядаг Сүрэн нар гэртээ ярилцаж байна. Пүрэвжавыг лам багш нь зодно. Сүрэн хонины захад юм оёнгуут дуулна. Жамц үхэр тэрэг хөтөлж зогсоно. Сүрэн мориндоон морьдож Жамц дээр ирж тэр 2 уулзаж ярилцана.Лам Бямбаагийн судсыг барина, лам Пүрэвжавыг зүссэн цаас аль гэхэд нь чихрийн цаас өгөөд ламд зодуулна. Бумаа орос эмч 2 байшингийн үүдэнд сууцгаана. Ламын уяаан дээр морьтой хүмүүс бууна.

Сүрэн Пүрэвжавын эгч – Д.Янжинжав
Пүрэвжавт-Ж.Банзрагч
Жамц – Ж.Гүр

 

 

 

 

 

 

 

Багш лам – Цэндээхүү АЖ

 

 

 

 

 

 

 

Сүрэн гэртээ орон дээр хэвтэнэ. Лам шоо үзэж горьдлого алга гэж хэлнэ. Сүрэнг илүү гэрт оруулна. Даш Сүрэнг үхсэн гэж үзээд зул асаагаад гарч явна. Лам хонх дамар цохиж сууна. Даш Мядаг нар бурханд мөргөнө. Пүрэвжав Сүрэн дээр орж ирж дуудна. Лам багш Дашинд хоноод Пүрэвжавыг гэрээ харуулахаар явуулна. Пүрэвжав эмч Бумаа хоёрт Сүрэн эгчийнхээ тухай ярина. Жамц хаалганы завсраар яриаг чагнаж зогсоно.Жамц морьтой давхиж явна. Сүрэн нүдээ харж хэвтэнэ. Жамц морьтой давхиж явна.  Сүрэн босоод хана түшээд явсаар гадаа гарна. Жамц гэрт ороод Сүрэнг байхгүй болохоор гархад унь ойчиж зулыг унгаана. Жамц Сүрэнг аваад явна. Ойчсон зулнаас гал гарч гэр шатхад нөгөө гэрээс Даш Мядаг нар гарч ирнэ. Даш Мядаг хоёрыг нүүхийг лам зөвлөж тэд гэрээ ачаална. Сүрэн Бумаа Пүрэвжав Жамц нар ярилцана. Эмч Бумаа 2 Сүрэнг өдөр шөнөгүй эмчилнэ. Пүрэвжав Жамц 2 цонхоор шагайна. Бумаа хуушуур хийж эмчид авчирч өгнө эмч цай ууна. Жамц эмнэлэгийн хашаанд түлээ буулгаад дотогш ороод Бумаад загнуулаад Сүрэнтэй уулзаад явна.

 

 

 

 

 

 

 

 

 

Эмч гэртээ орж ирж нөхөртөөн захиа бичнэ. Эмч гадаа эгшигт хайрцаг дугарна. Хүүхдүүд ирж чагнав. Эмч нүдээ боосон хүүхнийг байшинд оруулж нүдийг нь боож өгнө.  Бумаа хадаг аваад ламын гэрлүү явж байхад эмч очоод барьж авна. Доктор халууны шил гаргаж Бумаагийн суганд хийгээд уйлна. Гаднаас сумын дарга орж ирж тэд ярилцана. Орос эмч бөмбөг тоглож байгаад хүүхдүүд тийш бөмбөгөө шиднэ. Сумын дарга хүмүүст эмнэлэгийн тухай ярьж өгнө. Бумаа Сүрэн 2 уулзаад Сүрэнг эмнэлэгт хэвтүүлнэ.

Бумаа – Т.Цэвээнжав УГЖ

 

 

 

 

 

 

 

Зөвлөх орос эмч – Г.Доржпалам

Сүрэн Бумаа Пүрэвжав Жамц нар ярилцана. Эмч Бумаа 2 Сүрэнг өдөр шөнөгүй эмчилнэ. Пүрэвжав Жамц 2 цонхоор шагайна. Бумаа хуушуур хийж эмчид авчирч өгнө эмч цай ууна. Жамц эмнэлэгийн хашаанд түлээ буулгаад дотогш ороод Бумаад загнуулаад Сүрэнтэй уулзаад явна. Жамц үхэр тэрэг хөтлөөд явж байгаад Пүрэвжавтай уулзана. Ламынд Мядаг Даш нар сууна. Даш архи ууж согтоно. Даш босож малгайгаа өмсөөд гарч явна. Орос эмч дээр Даш орж ирээд хутга гаргаж алх гэхэд Бумаа Сүрэн 2 ноцолдоод Даш Сүрэнг харж ухаан алдана. Даш ухаан ороод Сүрэнтэй ярилцана. Дашийг Бумаа загнахад Даш гарч явна. Даш ламынд орж зуухыг өшиглөөд гарч явна.

аав – Ц.Цэгмид АЖ

 

 

 

 

 

 

 

Бэлтгэсэн: “Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ

                   Б.Нагнайдорж УГЗ, ахмад кино найруулагч

                   Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив

                   Н.Сугарсүрэн СТА, кино инженер

                  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close