“Монгол кино” нэгтгэл “Монголжин” студитэй хамтран сонирхолтой төсөл хэрэгжүүлж эхэллээ

2015-02-03

2015 онд болох Монголд кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойг “Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонго тун дорвитой угтахаар чамбай баг бүрдүүлэн ажилдаа шуудран оржээ. “Монголжин” студитэй хамтран “Гайхамшигт дэлгэц” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэлээ базааж эхэлжээ.


Уг төсөл нь хоёр шаттай. Эхний шатанд, монголчууд бидний оюун санааны төлөвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан киноны түүх, гайхалтай арвин сан хөмрөгийг цувралаар үзүүлэх юм. Ингэхдээ тэр үеийн байдлаар тайзыг засч, жүжигчдийг нь урьж тоглуулах юм байна.


“Гайхамшигт дэлгэц”-ийнхэн энэхүү цувралаа 2014 оны нэгдүгээр сараас телевизийн сувгуудаар цацахаар зэхэж байна. “Монгол кино” нэгтгэлийнхэн кино урлагийн ойд ихээхэн ач холбогдол өгч, хөрөнгө хүч төвлөрүүлэн шамдан ажиллаж байгаа гэнэ.


“Гайхамшигт дэлгэц”-ийн цуврал нэвтрүүлгийг Монголын киноны томоохон төлөөлөгч, МУГЖ Н.Батцэцэг хөтөлж байна.
Харин төслийн хоёр дахь шатанд “Тэмүжин” хэмээх бас нэгэн сайхан кино хийхээр төлөвлөжээ. Ирэх зунаас эхлэх зураг авалтдаа Монголын киноны үе үеийн домог болсон уран бүтээлчдийг хамруулахаар болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close