Ээждээ чихэр аваачаад өгсөн чинь “Юун чихэр вэ, чи хаанаас авсан” гээд ээж маань:ихэд уурлаж байсан санагддаг. 1944 онд Архангайд .“Цогт тайж” киноны зураг авалт гурван сар үргэлжилжээ Архангайн Булган ууланд. киноны тулаантай хэсгийy зураг авах үеэр ихэд сониучханаар 3-р ангийн жаахан бор хүү харж зогсоход түүнийг нь харсан “Арслан тайж” А.Цэрэндэндэв “Хүрч ирээд манай ажилд тусал” гэжээ. Жүжигчдийн жад, илд, бамбай, нум сум зэргийг талбай дээрээс тулаан болсон зураг авалтын дараа орой бүр цуглуулан хураах ажил хийгээд,. хормой дүүрэн чихрээр шагнуулдаг байжээ. /”Дэмидийн Хишигт” 2023 он. .УБ хот. “Профессорын өв” цуврал ном/
Оролцон тоглосон уран сайхны кинонууд:
1954 он “Шинэ жил” YЭ-ийн дарга Дорж
1956 он “Манай аялгуу” жолооч
1966 он “Цэргийн хүү” Наваан





аймгийн Оролцон тоглосон уран сайхны кино:
1954 он “Шинэ жил” YЭ-ийн дарга Дорж
1956 он “Манай аялгуу” жолооч, дуучин
1966 он “Цэргийн хүү”


1959 онд Монгол кино үйлдвэрт ассистент найруулагчаар орж ажиллажээ. 1960 онд зохиолч Л.Ванганы зохиолоор Р.Доржпалам найруулагч “Салхины амт” киног бүтээсэн нь биеийн тамир спортыг нийтийн хүртээл болгоход чиглэсэн ухуулгын инээдмийн аяс хэлбэртэй, гол баатар урьд нь биеийн тамир сонирхдоггүй байсан ч нэг удаагийн явдлаас түүнд салхины амт мэдэгдсэн байдаг.Б.Дэмбэрэл павильон болон натурт зураг авалт хийжээ. Д.Хишигт хамгийн анх туслахаар нь энэ кинонд ажилласан юм.. /КМ№118. 1960 он. КМ5. Кино мэдээ сэтгүүлийн “Салхины амт” киноны зураг авалтын дүрс архивт хадгалагдаж байдаг/. Мөн 1961 онд Герман-Монголын хамтарсан “Алтан өргөө” уран сайхны кинонд ассистент найруулагчаар ажиллажээ. Энэ киноны тухай урьд нийтлэлд дурдсан болно.
САЛХИНЫ АМТ
Зохиолч – Л.Ванган
Найруулагч – Р.Доржпалам
Оператор – Б.Дэмбэрэл
Зураач – Л.Гаваа
Хөгжмийн зохиолч – Б.Түмэнжаргал
Дууны оператор – З.Гаваа
Монтажчин – М.Болд
Дагшаа найрал хөгжим
Удирдаач – Б.Түмэнжаргал
Дүрүүдэд:
Чойжил – Д.Дашдаваа
Дэнсмаа – Л.Туяа
Янжмаа – Н.Цэрмаа
Хүүхэд – Ж.Бэхбат
Бат – Л.Жамсранжав
Өрөгч – Ц.Шархүү
Чойжилын ээж – Ч.Долгорсүрэн
Монголын Кино студи.Улаанбаатар.1960 он.Төгсөв


Д.Хишигт найруулагчийн бие даасан анхны бүтээл 1961 он “Баясгалан” уран сайхны кино юм. Дүрс, дууны негатив, дуутай позитив хувь, лаванд, контратип хальс нийт 25 бүлэг, уран сайхны киноны зохиол, тогтоол, тушаал /дугаар №96, 1961оны 11 сарын11/ – 65 хуудас, найруулагчийн зохиол-72 хуудас баримт архивт хадгалагдаж байдаг.
БАЯСГАЛАН
Зохиолч – Ч.Ойдов
Найруулагч – Д.Хишигт
Оператор – Г.Цэрэн, Ц.Дашдондог
Зураач – Д.Сүхбаатар
Хөгжмийн зохиолч – Д.Лувсаншарав
Дууны оператор – Л.Найдан
Туслах оператор – О.Дашзэвэг
Нүүр будагч – П.Ичинхорлоо
Эвлүүлэгч – Д.Тогтохсүрэн
Тоглогчид:
Баясгалан – Ц.Очиржав
Бяцхан – Л.Доржпүрэв
Овгор – Ч.Цэрэннадмид
Бяцхан – Дүүрэн
Дарьсүрэн – Л.Туяа
Бяцхан – О.Цэрэнлхам
Зураач Чулуун – С.Сүхбаатар
Нэгдлийн дарга – Д.Цэнд-Аюуш
Баясгалангийн эх – М.Болд
Адуучин – Б.Зориг
Оролцон тоглогчид:
Дулмаа, Санжаа, Сэр-Од, Готов, Лоовой, Нарантуяа
Улсын яруу тунгалаг найрал хөгжим удирдаач – Ж.Чулуун
Зургийн дарга – Н.Гомбосүрэн
“Монгол кино” үйлдвэр. Улаанбаатар хот. 1962 он


Д.Хишигт Монгол кино үйлдвэрт найруулагчаар ажиллахдаа Архитекторчдын тухай “Монголын барилга түүний урлал” 1 бүлэг, /1963 он/ баримтат кино, Фашист Германы дэлхийн хоёрдугаар дайн ялалтын тухай “Бүхнийг ялалтад” /1965 он/ баримтат кино, “Зөвлөлтийн парламентийн төлөөлөгчид” /1964 он/ баримтат кинонуудыг бүтээжээ.
“Монголын барилга түүний урлал” баримтат кино, 35 мм, 293,20 метр,өнгөт, дуутай, ердийн дэлгэц, дүрс, дууны негатив, лаванд, контратип, дуутай позитив хувь нийт 5 бүлэг хальс архивт хадгалагдаж байдаг.
“Зөвлөлтийн парламентийн төлөөлөгчид” баримтат кино,35 мм, 280,10 метр, хар цагаан, дуутай, ердийн дэлгэц, дүрс, дууны негатив, лаванд, контратип, дуутай позитив хувь нийт 5 бүлэг хальс архивт хадгалагдаж байдаг.
“Бүхнийг ялалтад” баримтат кино 35 мм, 269,50 метр, хар цагаан, дуутай, ердийн дэлгэц, дүрс, дууны негатив, лаванд, контратип, дуутай позитив хувь нийт 5 бүлэг хальс архивт хадгалагдаж байдаг.
Монголын барилга түүний урлал
Зохиолч: З.Цэдэв
Зөвлөгч: Д.Хишигт
Найруулагч: Д.Хишигт
Оператор: Ч.Цэнджав
Дууны оператор: Л.Найдан
Монтажчин: Л.Далайхүү, Ц.Долгорсүрэн
МОНГОЛ КИНО ҮЙЛДВЭР Улаанбаатар хот. 1963 он
Зөвлөлтийн парламентийн төлөөлөгчид
Найруулагч: Д.Хишигт
Оператор: Г.Цэрэн

“Тус биш ус” уран сайхны киног 1964 онд Ч.Чимидийн зохиолоор Д.Хишигт найруулж бүтээжээ.. Дүрс, дууны негатив, лаванд, контратип, дуутай позитив хувь нийт 35 бүлэг, киноны зохиол, тогтоол, /дугаар №495, 1965 оны 11 сарын 09/ – 71 хуудас, найруулагчийн төлөвлөгөө – 52 хуудас баримт улсын архивт хадгалагдаж байдаг. Тухайн үеийн залуучуудын амьдрал үйлс рүү орж, нэг нь нэгийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө санааг гаргаж өгсөн энэ кино Москвагийн олон улсын кино наадамд оролцож, тусгай шагналыг авчээ.
Тус биш ус
Зохиолч – Ч.Чимид /Төрийн шагналт/
Найруулагч – Д.Хишигт
Оператор – О.Уртнасан
Зураач – П.Цогзол
Хөгжмийн зохиолч – Л.Мөрдорж /Төрийн шагналт/
Дууны оператор – Б.Самбуу
Авто техникийн зөвлөгч – С.Зодвоо /дэд хурандаа/
Туслах найруулагч – О.Соёлт
Туслах оператор – М.Биндэръяа
Гүйцэтгэх зураач – Ц.Цэдэн-Иш
Монтажчин – Д.Тогтохсүрэн, Т.Цэрэндэжид
Нүүр будагч – Б.Алтанцэцэг
Зохион байгуулагч – Л.Гэндэнжамц
Тоглогчид: Осор – Л.Лхасүрэн, Н.Дагийранз
Чүлтэм – Ц.Готов
Хорлоо – Ж.Оюун, Д.Гүнсэндулам
Оролцон тоглогчид: Д.Юндэндорж, Х.Сумъяа, Ч.Авирмэд,,Ц.Лувсанцэрэн, Л.Гомбо, С.Гэндэн, Л.Лувсанчоймбол, Ц.Лувсан-Очир, Ж.Ням-Очир,
М.Хишгээ, Ц.Цэдэн-Иш
Улсын симфони хөгжим удирдаач – Г.Бирваа
Зургийн дарга – П.Санжаа
Монгол кино үйлдвэр. Улаанбаатар.1964 он. Төгсөв


Д.Хишигт 1966 онд зохиолыг бичиж, О.Доржпалам “Нөмрөг хадны цуурай” уран сайхныг киног бүтээжээ. 35 мм, хар цагаан уран сайхны киноны төсөв, акт, тогтоол, тушаалууд /дугаар №4,1965 оны 01 сарын 19/, үйлдвэрийн даргын тушаал /дугаар №18,1966 оны 1 сарын 26/ – 113 хуудас баримт улсын хадгалагдаж байна.
Нөмрөг хадны цуурай
Зохиолч – Д.Хишигт
Найруулагч – Р.Доржпалам
Оператор – Х.Дамдин
Зураач – О.Мягмар
Хөгжмийн зохиолч – Б.Дамдинсүрэн
Дууны оператор – П.Төмөртогтох
2-р найруулагч – Б.Жамсран
Монтажны найруулагч – С.Баасанхүү
Монтажчин – А.Дарханхүү, О.Мааяа
Нүүр будагч – Б.Баяржаргал, С.Одсүрэн
Туслахууд:
найруулагч – О.Соёлт
оператор – С.Намхай
зураач – О.Гэндэносор
Тоглогчид:
Жамц – Л.Жамсранжав
Дэлгэр – Д.Дуламсүрэн
Гөлгөө – У.Осор
Авгай – М.Бадамгарваа
Улсын симфони найрал хөгжим удирдаач – Ц.Намсрайжав
Зургийн дарга – Н.Галсанбалдан
“Монгол кино” үйлдвэр. Улаанбаатар хот. 1966 он


1967-1991 онд Монгол телевизэд найруулагчаар ажиллажээ.Анх телевиз байгуулахаар Москваг зорьж 45 нөхдийнхөө хамт Зөвлөлтийн төв телевиз дээр нэг жил зургаан сар суралцаж, 1967 онд төгсөж ирээд Монголын телевизийг үүсгэн байгуулалцаж байсан. Энэ хугацаандаа ”Монгол гэр”, “Монгол хеөмий”, “Монгол эмээп”, “Ингэн эгшиг”, “Хөвсгөл”, “Дэмбээ” зэрэг 100 орчим баримтат кино, “Учиртай гурван толгой” кино дуурь найруулжээ.
Татан буугдсан байгууллагын байнга хадгалах баримтыг архивт татан авах журмын дагуу Телекино үйлдвэрт бүтээгдсэн 16 мм, 35 мм-ийн уран сайхан, хүүхэлдэй, теле жүжиг, дуурь, баримтат киноны дүрсний ба дууны негатив хальс улсын архивт шилжүүлж, байрлуулсан байдаг. Нийт 19 нэрийн хүүхэлдэйн кино хадгалагдаж байдгаас “Эрх цагаан”, “Тус”, “Жигүүр” зэрэг Монголын хамгийн анхны хүүхэлдэйн киноны найруулагчаар ажилласан байна.
Жигүүр /мультфильм/-1981 он, хар цагаан, 35 мм, дуутай, 250,0 метр, хүүхэлдэйн киноны дүрс, дууны негатив нийт 2 бүлэг хальс улсын архивт хадгалагдаж байдаг.
Жигүүр-Зохиолч-М.Чойжил
Найруулагч-Д.Хишигт
Оператор-М.Мөрөнгуа
Эрх цагаан ишиг /мультфильм/-1986 он, өнгөт, 35 мм, дуутай, 208,0 метр хүүхэлдэйн киноны тогтоол, хурлын тэмдэглэл, киноны зохиол, найруулагчийн зохиол, монтажийн хуудас, тайлбар, төсөв-65 хуудас баримт, хүүхэлдэйн киноны дүрсний негатив, дууны негатив нийт 2 бүлэг хальс архивт хадгалагдаж байдаг.
Эрх цагаан ишиг- Зохиолч-М.Чойжил
Найруулагч-Д.Хишигт
Зураач –Ц.Дашиймаа
Оператор-М.Мөрөнгуа
Хөгжмийг зохиосон – Т.Чимиддорж
Дууны оператор – Ц.Төрбат
Мульттипликатор – И.Санаасайн, Д.Хишигт, М.Мөрөнгуа, Ц.Дашиймаа
Эвлүүлэгч – Л.Туул
Редактор – Дожоодорж
Ассистент найруулагч – Б.Хишгээ
Туслах оператор – С.Мөнхбаатар
Дуу оруулсан – Б.Ганхүү, Ш.Буянгэрэл, Т.Цэрмаа
Дууг дуулсан – П.Чадраабал, П.Чагнаадорж, Т.Алтангэрэл
Хүүхэлдэй тайз хэрэглэлийг урласан- Ц.Дашиймаа, Ц.Төрбат, Ү.Болдсайхан
Зургийн дарга – С.Мөнхбаатар, Г.Дугар
Телекино үйлдвэр. 1985 он
Тусч /мультфильм/-1988 он, хар цагаан, дуутай, 208,0 метр хүүхэлдэйн киноны дүрсний негатив, дууны негатив нийт 2 бүлэг хальс архивт хадгалагдаж байдаг.
Бүтээсэн 35 мм-ийн баримтат киноны жагсаалт:.
| дэс дугаар | Киноны нэрс | Үйлдвэрлэсэн он | Бүлэг | Метр | Хар, цагаан, өнгөт | Ямар хэл дээр | Ямар дэлгэц
|
Эх негатив | Дууны негатив |
Зохиолч, найруулагч, зураглаач
|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 12 | 18 |
| 1 | Хонгио | 1970 | х/ц | мон | Зохиолч: Ж.Жамьян Д.Пашка
Найруулагч: Д.Хишигт Ц.Рагчаа Зураглаач: Х.Дамдин Ц.Дашдондог М.Биндэрьяа Дүрүүдэд: Ц.Шагдаржав Ц.Дамдинсүрэн Ц.Намсрайжав А.Төмөрбаатар С.Самдан |
|||||
| 1
2. |
Нэгдлийн намар
/баримтат кино/
Монголын үнэн |
1972
|
2
|
560
|
х/ц
|
Мон
|
Ер
|
2
|
1
|
Зохиолч: Н.Банзрагч
Найруулагч: Д.Хишигт Зураглаач: Д.Нямсүрэн Дууны найруулагч: Н.Цэрэнжав Эвлүүлэгч: Ж.Санждолгор Тайлбар уншсан: Б.Хишгээ
Зохиолч: Дожоодорж В.Ильинский Найруулагч: Д.Хишигт М.Талыбов Зураглаач Хөгжмийн зохиолч Зургийн дарга Э.Түмэнжаргал
|
| 3 | Багсармал тэжээл
/баримтат кино/ |
1974 | 1 | 280 | х/ц | мон | ер | 1 | 1 | Зохиолч
Д.Түвдлувсан Найруулагч Д.Хишигт Оператор Д.Чулуун |
| 4 | Экто празитын хөнөөл
/баримтат кино/ |
1977 | 2 | 552 | х/ц | мон | ер | 2 | 1 | Зохиолч
Н.Цэдэв Д.Хишигт Найруулагч Д.Хишигт Оператор Ц.Агваанцэрэн |
| 5 | Монгол телевиз
/баримтат кино/ |
1977 | 2 | 505 | х/ц | мон | ер | 2 | 2 | Зохиолч
Найруулагч Д.Хишигт Оператор Г.Дэлгэр |
| 6 | Өргөн алаг шишгэт
/баримтат кино/ |
1978 | 2 | 560 | өн | мон | ер | 2 | 4 | Зохиолч
Найруулагч Д.Хишигт Оператор Ч.Тогтох |
| 7 | Хөвсгөл нутгийн ая дуу
/кино концерт/ |
1978 | 3 | 730 | х/ц | мон | ер | 3 | 6 | Зохиолч
Найруулагч Д.Хишигт Оператор Ч.Тогтох |
| 8 | Мал өсгөхөд бүх нөөцийг дайчилъя
/баримтат кино/ |
1980 | 3 | 710 | х/ц | мон | ер | 2 | Зохиолч
Н.Мятав Найруулагч Д.Хишигт Оператор Д.Лхагважав Ч.Тогтох |
|
| 9 | Аз жаргалын дуу
/кино концерт/ |
1980 | 5 | 1250 | өн | мон | ер | 5 | 4 | Зохиолч
Найруулагч Д.Содном Оператор Ц.Дашдондог |
| 10 | Туулсан зам 1-р анги /Шинэ эриний алхаа/
/баримтат кино/ |
1981 | 7 | 1750 | х/ц | мон | ер | 7 | 7 | Зохиолч
Б.Ширэндэв Ц.Зандраа Найруулагч Д.Хишигт Оператор М.Мөрөнгуа |
| 11 | Туулсан зам 2-р анги /Лениний зааснаар/
/баримтат кино/ |
1981 | 6 | 1510 | х/ц | мон | ер | 6 | 6 | Зохиолч
Б.Ширэндэв Ц.Зандраа Найруулагч Д.Хишигт Оператор М.Мөрөнгуа |
| 12 | Туулсан зам 9-р анги / Өнөөгийн Монголын жавхаа/
/баримтат кино/ |
1981 | 6 | 1490 | х/ц | мон | ер | 6 | 6 | Зохиолч
Н.Шарав иш Д.Хишигт Найруулагч Д.Хишигт Оператор М.Мөрөнгуа |
| 13 | Саальчин
/баримтат кино/ |
1984 | 3 | 306 | х/ц | мон | ер | 1 | 1 | Зохиолч
Д.Жаргал Найруулагч Д.Хишигт Оператор Л.Ихбаяр |
| 14 | Замд гурвуулаа
/баримтат кино/ |
1985 | 3 | 310 | х/ц | мон | ер | 1 | 1 | Зохиолч
Найруулагч Д.Хишигт Оператор Л.Ихбаяр |
| 15 | Өмнийн цэнхэр говиор /баримтат кино/ | 1985 | 2 | 247 | х/ц | мон | ер | 1 | 1 | Зохиолч
О.Намнандорж Д.Хишигт Найруулагч Д.Хишигт Оператор Л.Ихбаяр |
| 16 | Тоосгочин
/баримтат кино/ |
1986 | 3 | 3580 | х/ц | мон | ер | 2 | 2 | Зохиолч
Найруулагч Д.Хишигт Оператор Б.Донров |
| 17 | Цагаан идээ
/баримтат кино/ |
1986 | 2 | 240 | х/ц | мон | ер | 1 | 1 | Зохиолч
С.Ерөөлсүрэн Найруулагч Д.Хишигт Оператор Ч.Баяраа |
| 18 | Монгол эмээл
/баримтат кино/ |
1986 | 2 | 236 | х/ц | мон | ер | 1 | 1 | Зохиолч
Д.Содномцэрэн Найруулагч Д.Хишигт Оператор Л.Ихбаяр |
| 19 | Монгол зураг
/баримтат кино/ |
1987 | 2 | 234 | х/ц | мон | ер | 1 | 1 | Зохиолч
Д.Содномцэрэн Найруулагч Д.Хишигт Оператор М.Мөрөнгуа |
| 20 | Октьябрийн гурван дуулал 1-р анги /Эрх чөлөөний жаргалан/
/баримтат кино/ |
1987 | 2 | 225 | х/ц | мон | ер | 1 | Зохиолч
Л.Түдэв Найруулагч Д.Хишигт Оператор Ж.Дугаргарамжав |
|
| 21 | Нүүдэл
/баримтат кино/ |
1988 | 3 | 365 | х/ц | мон | ер | 1 | 1 | Зохиолч
Найруулагч Д.Хишигт Оператор Л.Ихбаяр |
| 22 | Хонины хүн
/баримтат кино/
|
1988 | 2 | 217 | х/ц | мон | ер | 1 | 1 | Зохиолч
Б.Дорж Найруулагч Д.Хишигт Оператор Б.Донров |
| 23
|
Баян бүрдийн тавилан
/баримтат кино/
|
1988
|
3
|
391
|
х/ц
|
Мон
|
Ер
|
2
|
2
|
Зохиолч
Найруулагч Д.Хишигт Оператор Л.Ихбаяр
|


Москвад телевизийн чиглэлээр суралцаж 1967 онд төгсөж ирээд найруулагч Ж..Бунтарт бөхийн тухай киноны санаагаа хэлж, зохиолч Ш.Сүрэнжавтай хамтран зохиол дээрээ ажиллаж 10 гаруй жил сэтгэлдээ дуншсан “Гарьд магнай” киногоо 1983 онд үзэгч олондоо хүргэсэн түүхтэй. Зураг авалт Тайхар чулуун давааны орчим хийгджээ. Түүний уран бүтээлийн шунал хөдөлж, эрийн гурван наадмаар хийхээр кино зохиолын ажилдаа орсон байна. Ингэж “Гарьд магнай” /1983 он/, “Тод магнай” /1990 он/, “Цэц магнай” /1994 он/ түүний сэтгэлээс төрж, ард түмний сэтгэлд хүрсэн түүхтэй.
Гарьд магнай-1983 он,10 бүлэг, өнгөт, уран сайхны киноны төсөв – 38 хуудас, найруулагчийн зохиол – 130 хуудас,тушаал, тогтоол, бусад бичиг баримтууд /дугаар№221.1984 оны 06 сарын 13/, /дугаар№94,1983 оны 11 сарын 02 /- 103 хуудас баримт архивт хадгалагдаж байна.
Гарьд магнай
Зохиолч-Д.Хишигт, Ш.Сүрэнжав
Ерөнхий найруулагч-Ж.Бунтар
Ерөнхий оператор-Г.Маш
Зураач-Д.Энхболд
Хөгжмийн зохиолч-Н.Жанцанноров
Дууны оператор-Б.Баянбат
Редактор-Х.Өсөхбаяр
Хөгжмийн редактор-Б.Дамдинсүрэн
Найруулагч-Б.Чимиддорж
Зөвлөх зураач-Ц.Доржпалам
Зөвлөх-Ц.Бадамсэрээжид /БНМАУ-ын арслан/
Монтажчин-Д.Дэжид
Нүүр хувиргагч-Д.Бадамсүрэн
Туслахууд:
найруулагч-М.Батсүмбэр, О.Лхагвамаа
оператор-Н.Отгонтэнгэр
зураач-Б.Төмөрбаатар
Гол дүрд: Д.Батдорж, Д.Алтангэрэл, Б.Магсар, Р.Дамдинбазар
Б.Орхонсэлэнгэ, О.Уранчимэг, Д.Дашзэвэг, А.Цагаан-өвгөн,П.Долгорсүрэн
Оролцон тоглогчид:
Д.Байдий, Г.Чойжилсүрэн, Т.Сандуйжав, Ч.Өвгөнхүү, Д.Жамъянжав, Д.Амгаа,
Ю.Очир, Д.Мэндбаяр
Улсын филармонийн симфони найрал хөгжим –удирдаач Ч.Жамсранжав
Зургийн дарга – Д.Махбал
Хөдөлмөрийн Гавъяаны Улаан тугийн одонт
“Монгол кино” үйлдвэр.1983 он
Тод магнай-1990 он, хар цагаан, 10 бүлэг, 35 мм уран сайхны киноны найлуулагчийн зохиол – 70 хуудас, төсөв – 41 хуудас, төсвийн гүйцэтгэл – 35 хуудас, киноны зохиол – 43 хуудас, тогтоол, тушаал, акт, удирдамж – 64 хуудас баримт архивт хадгалагдаж байдаг.
Тод магнай
Зохиолч – Д.Хишигт, Ш.Сүрэнжав
Ерөнхий нарйуулагч – Ж.Бунтар
Ерөнхий оператор – Г.Маш
Ерөнхий зураач – Б.Төмөрбат
Хөгжмийн зохиолч – Н.Жанцанноров
Дууны оператор – Б.Баянбат
Редактор – А.Баярмагнай
Зөвлөх – М.Далайхүү
Найруулагч – М.Уртнасан, Б.Чимиддорж
Хувцасны зураач – М.Амгалан
Хослол зургийн оператор – В.Цэсэнжав
Хослол зургийн зураач – Б.Болд
Монтажчин – Д.Дэжид, Д.Алтмаа
Нүүр хувиргагч – Д.Бадамцэрэн
Туслахууд:
найруулагч – М.Батсүмбэр
оператор – Ц.Батсайхан
зураач – Л.Саранхөхөө
зохион байгуулагч – А.Энхтөр, Ц.Мөнхцогт
гэрлийн техникч – Н.Батбаяр, Д.Энхтүвшин
Гол дүрд:
М.Дорждагва, Ж.Занабазар, Г.Равдан, Р.Дамдинбазар
Дүрүүдэд:
Л.Нямсүрэн, П.Цэрэндагва, А.Очирбат, О.Оюун,
Ч.Хүрэл, Г.Адилбиш, Д.Дамдинсүрэн
Оролцон тоглогчид:
Ч.Жумдаан, Д.Булхүү, Г.Мягмарнаран, Б.Базаррагчаа,
Б.Даваасүрэн, Б.Орхонсэлэнгэ, Ж.Дулмаа, Л.Дуламжав,
Б.Лувсан, М.Баасанхүү
Бүжиг дэглэгч – Ж.Жав, С.Нарангэрэл
Бүжигчин – Р.Ганчимэг
Морин хуурч – Ц.Батчулуун
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын найрал хөгжим
удирдаач Ж.Чулуун
Зургийн дарга Д.Махбал
Хөдөлмөрийн Гавъяаны Улаан тугийн одонт
Монгол кино студи.1990 он
Цэц магнай
Зохиолч -Д.Хишигт, Ш.Сүрэнжав
Ерөнхий найруулагч – Ж.Бунтар
Ерөнхий зураглаач – Н.Өлзийбаяр
Ерөнхий зураач – Ц.Ойдов
Найруулагч – Б.Чимиддорж
Хөгжмийн зохиолч – Н.Жанцанноров
Дууны оператор – Б.Баянбат
Монтажчин – Д.Цэвэлмаа
Нүүр будагч – Д.Найданжав
Нум сумын мастер – Т.Батмөнх
Мөнх – Г.Гомбосүрэн
Алтжин – Д.Дэлгэрсайхан
Хасбор – А.Дашпэлжээ
Чагдор – С.Чинзориг
Төмөрсүх – Б.Базаррагчаа
Оюундалай – С.Сарантуяа
Шаргай – С.Сүхбаатар
Дүрүүдэд:
Эх – С.Сэлэнгэ
Айлын хүүхэн – П.Долгорсүрэн
Гантулга – Ж.Гарьд
Гантөр – Д.Тамир
Оролцон тоглосон:
С.Дамдин, Д.Цэмбэлмаа, О.Урдынбиш, Д.Махбал,
Д.Найданжав, М.Дорждагва, С.Алтанхуяг, Б.Базарсад,
Х.Мэгзэн, Д. Пүрэвцэнд, Т.Батмөнх, Д.Эрдэнэбат,
Н.Батаа, Д.Ганболд
Ассистент найруулагч – С.Алтанхуяг
Туслах оператор – Б.Рэнцэн
Туслах зураач – Ж.Цогоо
Гэрэлтүүлэгч – Т.Рэнцэнчулуун
Зохион байгуулагч – Ж.Чойжоо, Д.Махбал
Жижиг хэрэглэлийн эрхлэгч – Ц.Ичинхорлоо
Хувцасны эрхлэгч – Х.Амаржаргал
Сонгодог урлагийн академи театрын симфони
найрал хөгжим, Морин хуурын чуулга удирдаач – Ц.Баатаржав Зургийн дарга- Санжидын Туяа



1991 оноос Соёл урлагийн их сургуулийн Радио, телевизийн сургуульд арав гаруй жил багшлах хугацаандаа 300 орчим уран бүтээлч бэлтгэн гаргасан байдаг. Одоо түүний шавь нар Монголын кино урлагийн хөгжлийг авч явна. Мөн тэрээр телевизийн салбарт зүтгэсэн 20 жилийн хугацаандаа 200 гаруй нэрийн 400 бүлэг кино хийж дөрвөн кино нь Москвагийн олон улсын кино наадмаас гранпри шагналыг авчирч байсан түүхтэй Дэмидийн Хишигт 1991 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан байна.
Хишигт гуай маань едгее 96 насыг зооглон энх тунх амьдарсаар үр ач, шавь нараараа хүрээлүүлэн суугаа билээ.
Бэлтгэсэн: “Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ
Б.Нагнайдорж УГЗ, ахмад кино найруулагч
Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
Н.Сугарсүрэн СТА, кино инженер

