Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд эрхэлсэн салбартаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан Монгол кино нэгтгэл ТӨҮГ-ын ахмад уран бүтээлчдийг шагнаж урамшууллаа. Ажил мэргэжил, авьяас билиг, ур чадвараараа олон арван уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгоход жинтэй хувь нэмэр оруулсныг нь ийнхүү өндрөөр үнэлж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам гардууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Гэрэл сонгогч Сүрэн овогтой Даваадулам
- Химийн инженер Батсүх овогтой Дэлгэрэх
- Кино эвлүүлэгч Сэрээтэр овогтой Отгон
- Гэрэлтүүлэгч Цэрэндорж овогтой Оросоо
- Инженер Сэнгээ овогтой Пүрэвсүрэн
- Редактор Пагма овогтой Сүхбаатар
- Найруулагч Мөнхдолгор овогтой Уртнасан
- Буулгагч техникч Цэвэлмаа овогтой Янжиндулам
- Нүүр хувиргагч Пүрэв овогтой Алзахгүйбаатар
Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр:
- Жолооч Очирбат овогтой Гончигсүрэн
Шагнал хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, уран бүтээлчдэд түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛ КИНО НЭГТГЭЛ ТӨҮГ