Монгол Улсын Төрийн шагналт , Урлагийн гавъяат зүтгэлтэн, кино найруулагч Бадрахын Сумхүү гуай, жүжиг, киноны зохиолч, сэтгүүлч Долгорын Дожоодорж нар зохиолыг нь бичиж, Б.Жамсран найруулагчийн 1961 онд бүтээсэн “Үүрээр” монголын уран сайхны кино нь 7 бүлэг, 35 мм-ийн дуутай, хар цагаан. үргэлжлэх хугацаа:00:58:44 сек. Киноны төсөв-31 хуудас, дүрс, дууны негатив, лаванд,контратип хальс, дуутай позитив хувь нийт 35 бүлэг /ҮТА.КГЗДАБА.УК№23/ архивт хадгалагдаж байна.
1971онд “Үүрээр” киноны тухай хэрхэн бичиж байв.
ҮҮРЭЭР
Зохиолч – Б.Сумхүү
Д.Дожоодорж
Найруулагч – Б.Жамсран
Оператор – Н.Хуяг-Очир
Хөгжмийн зохиолч – Ц.Намсрайжав
Дууны оператор – З.Гаваа
Зөвлөх найруулагч – Д.Чимид-Осор
Зураач – П.Цогзол
Туслах найруулагч – О.Дашзэвэг
Туслах оператор – Д.Бавуужав
Монтажийн найруулагч – П..Цэндсүрэн, Ё.Намжим
Нүүр будагч – Д.Нэргүй
Тоглогчид: Намхай -Х.Найдан
дэд хурандаа Дугар – Б.Пүрвээ
ахмад Жанчив – Ш.Гармаа
Хайруул – Л.Лувсан
Лосол – Д.Булуухүү
Сэржид – Ц.Энхтуяа
Баатар – Д.Батжав
Оролцон тоглогчид:Занабазар, Пүрвээ, Дэмбэрэл, Пашка, Жанчив,
Дамдин, Зундуй, Дулмаа, Цэмбэлмаа
Сэргийлэхийн зөвлөх хурандаа – Ц.Рэнцэнхорлоо
Зургийн дарга Ц.Жамбал
Улсын яруу тунгалаг найрал хөгжим. Удирдаач – Г.Бирваа
МОНГОЛ КИНО.Улаанбаатар.1960 он










Киноны үйл явдлаас:
Сэргийлэхийн дарга Намхайд суллах бичиг өгч буй. Улаанбаатар хотын гудамжаар Намхай юм харж явна.
Сэвжид Намхайтай уулзаад тэр 2 машинд сууж явна. Намхай Сэвжидийнд ирж тэр 2 архи ууна. Сэвжид цалингаа авч байна. Дарга нярав 2 ярилцаж буй. Хайруул Сэвжидтэй уулзан ярилцаж явна.
Дарга нярав 2 ярилцаж буй. Хайруул Сэвжидтэй уулзан ярилцаж явна. Хайруул 2 хүний хамт байшинд орж мөнгө хулгайлна. Сэргийлэх нохойн хамт ирж хулгай гарсан газрыг шалгана. Сэвжид Хайруул 2 ярилцаж буй. Байцаагч няравыг байцааж дуусаад явуулахад гаднаас манаач орж ирж ярилцана. Мөрдөн байцаагчид өрөөндөө ярилцаж байна. Хошууч баазуудтай утсаар ярина. Ахмад машин шалгаж зургийг нь авна. Сэвжидийн гэрт Хайруул зэрэг хулгайчид даалуу тоглож архи ууцгаана. Намхай орон дээр хэвтэнэ. Намхайн бодол. Хайруул Намхай нар хэрэлдээд сүүлдээ зодолдоно. Жолоочийг хошууч байцааж буй. Баатар дэлгүүрийн кассанд мөнгө тушааж буй. Хайруул Лосол нар гудамжаар юм ярилцаж явна.
Сэргийлэх нохойн хамт ирж хулгай гарсан газрыг шалгана. Сэвжид Хайруул 2 ярилцаж буй. Байцаагч няравыг байцааж дуусаад явуулахад гаднаас манаач орж ирж ярилцана. Мөрдөн байцаагчид өрөөндөө ярилцаж байна. Хошууч баазуудтай утсаар ярина. Ахмад машин шалгаж зургийг нь авна. Сэвжидийн гэрт Хайруул зэрэг хулгайчид даалуу тоглож архи ууцгаана. Намхай орон дээр хэвтэнэ. Намхайн бодол. Хайруул Намхай нар хэрэлдээд сүүлдээ зодолдоно. Жолоочийг хошууч байцааж буй. Баатар дэлгүүрийн кассанд мөнгө тушааж буй. Хайруул Лосол нар гудамжаар юм ярилцаж явна. Сэргийлэгч дэслэгч 2 ярилцана. Сэргийлэхийнхэн шинжилгээ хийж байна.
Сэргийлэхэд дэслэгч хошууч 2 ярилцаж байна. Хүмүүс субботник хийж байна. Намхайг жолооч найз нь дуудаж тэр 2 ярилцана. Таксиний жолооч хошууч 2 ярилцана. Хурандаагийн өрөөнд хошууч орж ирж тэд ярилцана. Сэвжидийн гэрт Лосол Хайруул Сэвжид нар ярилцана. Таксиний жолооч ирнэ. Намхай найзындаа ирж тэд ярилцана. Намхай садаар зугаалж явна. Сэргийлэгч түүнийг мөрдөж явна.
Намхай сэргийлэх дээр ирнэ.Найдан унтаж Сэвжид Хайруул нар гарч явна. Төгөлдөр хуур дарж дуулж буй эмэгтэй. Хайруул машин жолоодон зугтаан явна. Сэргийлэхийн машин хойноос нь хөөж явна. Сэвжид нэг хүнтэй зугтаана. Хайруул айлын гадаа байсан мотоцикль авч зугтаана. Хошууч Хайруулийг баривчилна.
Бэлтгэсэн: “Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ
Б.Нагнайдорж УГЗ, ахмад кино найруулагч
Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
Н.Сугарсүрэн СТА, кино инженер