Төрийн шагналт, Ардын жүжигчин, УГЗ, кино найруулагч Д.Жигжид 1974 онд зохиолч Г.Бат-Очирын зохиолоор “Хөдөөгийн баясгалан” уран сайхны киног бүтээжээ.
“Хөдөөгийн баясгалан” 8 бүлэг, хар цагаан, дуутай уран сайхны кино. Үргэлжлэх хугацаа 01:08:30 секунд. Уран сайхны киноны зохиол, тогтоолууд /Дугаар №185, 1974 оны 08 сарын 01/, /Дугаар №60 , 1974 оны 12 сарын 05/-68 хуудас, киноны дүрс, дууны негатив хальс, лаванд, контратип, дуутай позитив хальс нийт 40 бүлэг /ҮТА.КГЗДАБА.УК№72./ архивт хадгалагдаж байна.
ХӨДӨӨГИЙН БАЯСГАЛАН
МХЗЭ-ийн илгээлтээр хөдөө аж ахуйд ажиллаж байгаа залуучуудад зориулав.
Зохиолыг бичсэн – Г.Бат-Очир
Ерөнхий найруулагч – Д.Жигжид
Ерөнхий оператор – С.Батсүрэн
Ерөнхий зураач- О.Мягмар
Хөгжмийн зохиолч – Г.Бирваа
Дууны оператор – Л.Найдан
Хослол зургийг – Л.Шаравдорж
Дууны үгийг – С.Дашдооров
Найруулагч – Б.Нагнайдорж
Оператор – Ж.Амаржаргал
Редактор – Р.Доржпалам
Зөвлөгч – Д.Батаа
Монтажчин – Т.Наранцэцэг, Л.Баасандулам
Нүүр хувиргагч – Д.Бадамцэрэн
Туслахууд:
найруулагч – С.Баясгалан, Д.Ганбаатар
оператор – Д.Балчинпүрэв
зураач – Д.Пүрэвдорж
нүүр хувиргагч – Н.Сүхбаатар
зургийн дарга – Б.Дашгүнтэв
Тоглогчид:
Болд – Б.Батзаяа
Ширнэн – Д.Найдан
Рагчаа – Б.Дамчаа
Должин – Б.Энхтуяа
Борхүү – Б. Сэлэнгэ
Тоо бүртгэгч – Д.Цээнямбуу
Худалдагч – Д.Довдон
Гунгаа – С.Нарангэрэл
Оюун – Д.Чулуунцэцэг
Оролцон тоглогчид:
Т.Хандсүрэн, Д.Ганбаатар, Я.Долгор,
Г.Зоригт, Д.Тунгалаг, Ш.Наранцэцэг,
Л.Баттуул, Л.Төгсжаргал, Ц.Гантөмөр
Улсын филармонийн симфони найрал хөгжим удирдаач Д.Жигжидсүрэн
МОНГОЛ КИНО үйлдвэр 1974 он



Найруулагч Д.Жигжид гуай киног бүтээхдээ хөдөө орон нутгийн байгалийн сайхныг хүмүүсийн тэнэгэр амьдралыг сайхан харуулжээ. Киноны оператор байгалийн сайхныг маш сайн зураглаж харуулж чадсан юм. Буурь суурьтай малчин өвгөний дүрийг жүжигчин Д.Найдан гуай сэтгэлд хоногштол үлдээж, хүүгээ санасан аав, ээжийн сэтгэл, хөдөө нутаг хүлгийн жолоо залсан жүжигчин Б.Дамчаа, Б.Энхтуяа нар хөдөө орон нутагт амьдрал цэцэглэж, илгээлтээр очсон хүүхдүүд хөдөөгийн цэвэр агаараар амьсгалж, хөдөлмөрлөн, амьдралын хатуу хөтүүг туулж, ахмад буурлуудаас ямар их гэгээ гэрэлтэй үг сонсож, арга барилаас нь суралцаж буйг олж харна.












Манай улс Залуучуудыг хөдөө нутагт эвлэлийн илгээлтээр явуулдаг байсныг цомхон үйл явдлаар цөөхөн хүний дүрээр харуулжээ.МУГЖ Б.Батзаяагийн анхны киноны дүр байсан гэхэд илгээлтийн эзэн залуугийн дүрд 16 насандаа чадварлаг сайн тогложээ.











Бэлтгэсэн: Б.Нагнайдорж УГЗ, кино найруулагч
Н.Сугарсүрэн СТА, кино инженер
Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
“Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ