“ТВ Коктейль” хамтлагийн дэлгэцийн дөрөв дэх уран бүтээл болох “Омарын эрэлд” кино өчигдөр Тэнгис кино театрын урд талбайд нээлтээ хийлээ.”Омарын эрэлд” киноны ерөнхий найруулагч Ж.Сэнгэдорж нь “Бодлын хулгайч”,” Ларьдма”, “Үргээлэг” зэрэг олон уран бүтээлүүдийг найруулан үзэгчдэд хүргэж байсан бөгөөд кино зохиолыг “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Б.Энхбаяр бичиж продюсерээр С.Жавхлан, Э.Цолмонбаяр, зураглаачаар “Логик фильм” студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажилласан байна. Киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д авсан бөгөөд тус улсад авсан зураг авалт нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийгдсэнээрээ онцлог бүтээл болжээ. Уг киноны нээлтийн үеэр ССАЖ-ын сайдын тушаалаар залуу жүжигчин Э. Цолмонбаяр,Б. Энхбаяр, А. Өнөржаргал, Р. Адьяа нар МУСТА цолоор энгэрээ мялаасан байна.
Ингээд та бүхэндээ “Омарын эрэлд” уран сайхны киноны нээлтийн үеийн фото сурвалжлагыг хүргэж байна.