АНУ-н Нью-Йорк мужид Монгол Улсыг төлөөлөн суугаа Консул Кармен Кабелл “Монгол кино” нэгтгэлд зочиллоо.

  • 2015 оны 01-р сарын 06 өдөр, 12 цаг 13 минутад нийтэлсэн
 
Айлчлалаар “Монгол кино” нэгтгэлийн дууны студи, кино зургийн том, жижиг павилонуудаас эхлэн үзэж танилцан нэгтгэлийн киноны тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх тал дээр ярилцаж цаашид хамтын ажиллагаатай олон ажил хийгдэхээр хэлэлцэж тохиролцлоо. Мөн  КИНО УРЛАГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ АНУ-ын ДЭЙМЭН КОЛЛЕЖ-тэй “Анимейшин” чиглэлийн мэргэжилээр хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэгээ зурлаа. Уг гэрээнд КУДС-д суралцаж байгаа оюутанууд 40 хувийн тэтгэлэгтэй суралцаж хоёр улсын дипломтой төгсөх боломжтой юм байна. Энэ айлчлалын үр дүнд Монголын кино урлаг тэр тусмаа анимэшн салбарын  боловсон хүчнүүд улам чанартай бэлтгэгдэж гарах боломжтой боллоо.
DSC00664IMG_5395 IMG_2720
Ангилал: Мэдээ, Фото