“УЛААНБААТАР БИЕННАЛЬ 2025” МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

2025-06-07

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Улаанбаатар биенналь”-ийг 2025 оны 06 дугаар сарын 06-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Улаанбаатар хот нь ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээнд 2023 онд нэгдэж, дэлхийн 90 гаруй улсын 355 гаруй бүтээлч хотуудын эгнээнд багтсан нь Монгол улсын соёл, урлагийг дэлхий дахинд сурталчлах, салбарын эзлэх байр суурийг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болж байна. ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээний үйл ажиллагааны 7 төрөлд Гар урлал ба ардын урлаг /Crafts & Folk Art/, Дизайн урлаг /Design/, Кино урлаг /Film/, Хоолны урлаг /Gastronomy/, Уран зохиол /Literature/, Медиа урлаг /Media Arts/, Хөгжмийн урлаг /Music/ багтдаг.  2025 онд эдгээр 7 төрлийн нэг болох медиа, дүрслэх урлагийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр “Улаанбаатар биенналь”-ийг санаачлан, хотын иргэдийн оюун санаа, гоо зүйн мэдрэмж, түүх, соёл, урлаг, уран сайхны танин мэдэхүйн хэрэгцээг хангах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор санаачлан хийж буй юм. “Улаанбаатар Биенналь 2025” үйл ажиллагааны хүрээнд Монгол Кино өдөрлөгийг 6 дугаар сарын 8-14-ны хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах тул кино сонирхогчид, үе үеийн кино уран бүтээлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close