1971 онд бүтээгдсэн “Монгол кино дэлгэцнээс” номонд Төрийн шагналт, Ардын жүжигчин, УГЗ, XX зууны манлай кино найруулагч Д.Жигжид гуайн найруулан бүтээсэн “Манай аялгуу”, “Сэрэлт”, “Улаабаатарт байгаа миний аавд”, “Түмний нэг” уран сайхны киноны тухай бичигджээ.
“Улаанбаатарт байгаа миний аавд” уран сайхны бүрэн хэмжээний кино 1961 онд Монгол кино үйлдвэрт бүтээжээ. Энэ кино нь гэр бүлийн салалт, сарнилт, зөвхөн 2 биеийн хооронд болж байгаа уршигт явдал биш, нийгмийн өмнө хийсэн гэмт хэрэг бөгөөд үр хүүхэд, залгамж үедээ сэтгэлийн өнчрөлийг учруулснаараа тэдний зан суртахуунд сэв оруулж, хүмүүжилд нь муу нөлөө үзүүлж болохыг харуулна. Киноны үйл явдал нь Аймгийн соёлын ордны сайн дурын уран сайханч Долгор урлагийн бригадаар хөдөө тоглолт хийж явах хугацаандаа нэг жүжигчин залуутай сэтгэлтэй болж, гэр орон, хань нөхөр, үр хүүхэддээ хандах хандлага нь суларна. Энэ үеэр Долгорын нөхөр жолооч Самдан удаан хугацаагаар Улаанбаатарт тээврийн үүрэг гүйцэтгэхээр явна. Эхийн анхаарлын гадна орхигдсон хүү Гочоо эцэгтээ очихоор эхдээ хэлэлгүй замын машинд нуугдан сууж, Улаанбаатар орж, эцгээ эрж явсаар үл бүтэх хүмүүст ашиглагдан хулгайн хэрэгт холбогдон сэргийлэх байгууллагад очно. Долгор хүүгээ эцгийнхээ хойноос явсныг мэдэж, өөрийнхөө үйл явдлын гэм бурууг ухамсарлан ойлгож, Улаанбаатар орж, хүүгээ сэргийлэх байгууллагаас олж аван улмаар нөхөртэйгээ уулзан, амьдралаа хэвийн байдлаар үргэлжлүүлэх итгэл дүүрэн байгаагаар энэ кино төгсөнө.
9 бүлэг, хар цагаан, 35 мм-ийн, дуутай, бүрэн хэмжээний уран сайхны кино 1961 онд бүтээгдсэн. Үргэлжлэх хугацаа 1:28:20
“Улаанбаатарт байгаа миний аавд” уран сайхны киноны зохиол-81 хуудас, найруулагчийн төлөвлөгөө-156 хуудас, уран сайхны киноны дүрс, дууны негатив, лаванд, контратип, дуутай позитив хувь нийт 45 бүлэг /ҮТА.КГЗДАБА.УК№22/, мөн киноны уран бүтээлчдийн болон киноны кадраас буулгасан “жүжигчдийн гэрэл зураг” /ҮТА.КГЗДАБА.Гэрэл зураг №11167-11187/ архивт хадгалагдаж байдаг.
Зохиолч – Дожоодорж
Д.Надмид
Найруулагч – Д.Жигжид /Б.Н.М.А.Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн/
Оператор – М.Дүйнхэр
Ц.Дашдондог
Зураач – А.Бямбаа
Ш.Дагийжамц
Хөгжмийн зохиолч – С.Гончигсумлаа
Дууны оператор – З.Гаваа
Туслах найруулагч – Д.Ичинноров
Монтажийн найруулагч – Л.Далайхүү
Монтажчин – Ц.Долгорсүрэн
Х.Нацагням
Туслах оператор – З.Сүхбаатар
Голлон тоглогчид:
Самдан – Р.Дамдинбазар
Долгор – Ц.Тогтох
Гочоо /Самдангийн хүү/ – С.Ямаахүү
Дамдин – Л.Жамсранжав
Хорлоо – Н.Цэрмаа
Оролцон тоглогчид:
Ц.Цэгмид, Б.Мижиддорж, Д.Чимид-Осор,
М.Бадамгарваа, Б.Бат-Очир, Ш.Долгор,
Ж.Адъяа, С.Гэндэн, Д.Сандаг, С.Батдулам,
Ю.Жүрмэд, Х.Өлзийханд
Улсын симфони найрал хөгжим
Удирдаач Ц.Намсрайжав
Зургийн дарга – Л.Найдан
Монгол кино үйлдвэр
1961 он
Төгсөв








Бэлтгэсэн: Б.Нагнайдорж УГЗ, кино найруулагч
Н.Сугарсүрэн СТА, кино инженер
Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
“Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ