ШУТИС-ИЙН ЛИЦЕЙ АНГИЙН СУРАГЧИД МОНГОЛ КИНО НЭГТГЭЛ БОЛОН КИНО УРЛАГИЙН ДЭЭД СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦЛАА

  • 2015 оны 10-р сарын 29 өдөр, 16 цаг 08 минутад нийтэлсэн

Монгол улсад үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ хүрээнд хийгдсэн бас нэгэн ажил нь ШУТИС-ийн лицей ангийн наян  сурагчид “Монгол кино нэгтгэл”-д зочилон  монгол кинонуудад хэрэглэгдэж ирсэн хаад, ноёд, хатад, цэргийн хувцас, лам, хуварга зэрэг хуучны болон сэргээн засварласан хувцас, жижиг хэрэглэл, хуучны машин, техник, кино зурганд ашиглаж байсан аппарат, тоног төхөөрөмжүүдийг үзэж сонирхон мөн  киноны зураг  авалтын павильоныг үзэж сонирхсон юм. Үүнээс гадна монгол киноны залгамж халааг бэлдэж буй Кино урлагийн дээд сургуультай танилцаж  1975 онд бүтээгдсэн “Мартагдашгүй намар”   уран сайхны киног оюутан театрт үзэж санал сэтгэгдэлээ хуваалцсан юм.

Ангилал: Мэдээ