

Т.Чимид 1945 оны 02-р сарын 23-нд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Их Монгол уулын өврөөр урсдаг Ар Жаргалант голын хавиар төржээ. 1949 онд гэрээрээ Улаанбаатар хотод нүүн ирж, аав Түдэв нь барилгачин, ээж нь хүүхдийн цэцэрлэгт асрагчаар ажиллажээ. Аав Түдэв нь Монгол кино үйлдвэрийн 2-р өргөтгөлийн барилга дээр ажиллаж байсан түүхтэй.

Т.Чимид 1963 онд УБ хотын арван жилийн 5-р дунд сургуулийг төгсжээ. Тэр үед киноны мэргэжил эзэмших сонирхолтой хүүхдүүдийг Монгол кино үйлдвэрийн аль нэг найруулагч юм уу, зураглаачийн дагалдангаар ажиллуулж, үйлдвэрийн шат дамжлагыг бүрэн мэдүүлдэг байжээ. Багаасаа кино найруулагч болох хүсэлдээ хөтлөгдөн, Монгол кино үйлдвэрт уран сайхны удирдагч Л.Ванган гуайд ерөнхий мэдлэг, чадвараа шалгуулан 1963 оны 8-р сард 6 сарын ажилд оржээ. Тэр жил нь Д.Содном-найруулагч Р.Доржпалам гуайг, Д.Юндэндорж-найруулагч Ц.Цэрэндоржийг, О.Соёлт-найруулагч Д.Хишигт гуайг, Т.Чимид-найруулагч Д.Жигжид гуайг “найруулагчийн дагалдан”-гаар дагалдан ажиллаж эхэлсэн байна. 1964 оноос туслах найруулагчаар дэвшин, Д.Жигжид гуайн “Амьдралын цуурай” /1964 он/, “Хүний мөр” /1965 он/ кинонд ажиллажээ.


ХҮНИЙ МӨР
Зохиолч – Л.Ванган /БНМАУ-ын төрийн шагналт/
Найруулагч – Д.Жигжид /Урлагийн гавъяат зүтгэлтэн/
Оператор – М.Дүйнхэр
Зураач – П.Цогзол
Хөгжмийн зохиолч – Ц.Намсрайжав /Улсын гавъяат жүжигчин/
Дууны оператор – Л.Найдан
Дуу чимэээг – С.Бүргэд
Монтажчин – С.Баасанхүү, Л.Чулуун, Ц.Цогзол, Ц.Тамара
Нүүр будагч – Б.Баяржаргал
Д.Найданжав
Туслахууд
найруулагч – Т.Чимид
оператор – Н.Зундуй
Зураач – Б.Ёндонсамбуу
Бичилтийн техник – Н.Цэрэнжав
Гол дүрүүдэд:
Чимид – Д.Лхамхүү
Магсар – Д.Дамдинсүрэн /Улсын гавъяат жүжигчин/
Цэрмаа – Л.Дуламжав
Чинбат – Ц.Гантөмөр
Гүрсэд – Н.Дугарсанжаа
Туслах ролиудад:
Шагдар – Бат-Очир /Улсын гавъяат жүжигчин/
Гэрэл – Дашдаваа
Дулмаа – Шийтэр
Бойков – Ю.Б.Попов
Чулуун – Н.Дагийранз
Бүдүүн – Цэрэннадмид
Сүръеэ – Б.Жамсран
Иш – Л.Лхамсүрэн
Жамц – М.Лхамсүрэн
Дэслэгч – Бандьхүү
Саран – Ш.Цолмон
Сумъяа – Ц.Готов
Орлолцон тоглогчид:
Б.Содном /УГЖ/, У.Осор /УГЖ/, Байдий, Борхүү, Бужгар,
Элбэгсайхан, Бандь, Латиф, Оросоо, Мягмар, Цэрэнлхүндэв,
Түмэнөлзий,
Цэргийн зөвлөх хурандаа – Д.Нянтайсүрэн
Тэслэх, дэлэвлэх зүйлийн мэргэжилтэн – Л.Ламаахүү
Зохион байгуулагч – Л.Гэндэнжамц
Хувцас хэрэглэлийн эрхлэгч – Г.Самдан
Энэ кинонд УБ хотын Ардын цэргийн гарнизоны зарим
ангиуд оролцов.
Улсын симфони найрал хөгжим-удирдаач Ц.Намсрайжав /УГЖ/
Зургийн дарга Ц.Жамбал
1965 он
Т.Чимид 1966 онд ЗХУ-ын БХКУДСургуульд кино судлаач мэргэжлээр доктор, профессор Р.Н.Юреневийн удирдлаган дор суралцаж, дэлхийн кино, урлаг, бусад уран зохиолыг үзэж унших, өөрийгөө илэрхийлэн ярих, бичихэд суралцан, “Кино шүүмжлэгч, судлаач” мэргэжлээр 1970 онд төгссөн. Монголын киноны анхны кино судлаачаар төгссөн билээ.
1970-1978 онд Соёлын яамны “Уран бүтээлийн хэлтэс”-т Монгол кино үйлдвэр, Кино үзвэрийн газар, Улсын гэрэл зургийн газрын асуудлыг хариуцаж ажиллажээ. Ажиллах хугацаандаа:
“Дайны талбарт ч хамт” Үнэн сонинд шүүижлэл. 1972 он
“С.М.Эйзенштейн”орчуулга Утга зохиол, урлаг сонин. 1973 он
“Ханийн тухай миний бодол” Соёл сэтгүүл шүүмжлэл. 1975 он
“Урлагийн судлал шүүмжлэл, цаг үе” Утга зохиол, урлаг сонин.1976 он бичиж нийтэлжээ.
“Хүн амины хэргийг тойрсон асуудлаар кино бүтээх миний саналыг ВГИК-ийн миний нэг үеийн анд, кино судлаач Түдэвийн Чимид дэмжсэнээр барахгүй, надтай хамтран зохиогчоор ажиллах санал гаргасан нь бүр ч завшаантай явдал болж, “Хүний амь”/1976 он/ кино хийгдэх анхны суурь тавигдаж билээ” Гомбожавын Жигжидсүрэн. /“Сүүдэр шийний хүүхдүүд 55:25” 2017 он. УБ хот. номноос/. Мөн найруулагч Б.Нагнайдоржийн захиалгаар “Солонгын таван өнгө” /1978 он/ уран сайхны киноны зохиолыг бичжээ.




1978-1980 онд төгссөн сургууль БХКУДС-даа дахин курст суралцаж, зохиолч, найруулагчийн мэргэжлийг эзэмшиж ирээд, 1980-1982 онд Соёлын яамны “Жүжиг киноны зохиолын хэлтэс”-т мэргэжилтнээр нэрт зохиолч Ч.Чимид гуайн удирдлаганд ажиллажээ. “Шийдвэрлэх алхам”/1980 он/ киноныхоо зохиолыг бичсэн юм.
1982-1984 онд Монгол кино үйлдвэрийн ерөнхий редактор,1984-1990 онд баримтат киноны найруулагчаар ажиллажээ. Монгол кино үйлдвэрт ажиллах хугацаандаа зохиолч, найруулагчаар ажилласан баримтат киноны жагсаалт
|
Дэс дугаар |
Баримтат киноны нэр, архивын дугаар,архивт хадгалагдаж буй хувийн хэргийн баримт |
Үйлдвэрлэсэн он |
|
|||
| 1 | БК№465 “Говь гурван сайхан” | 1977 | Т.Чимид
Д.Давааням Д.Баттулга |
Зохиолч
найруулагч зураглаач |
||
| 2 | БК№466 “ЗХУ-ын ахуйн үйлчилгээний үзэсгэлэн” | 1977 | Ч.Гомбо
Л.Далайхүү Т.Чимид Р.Занабазар |
Зохиолч
найруулагч зураглаач |
||
| 3 | БК№625 “Цогт хувьсгалч” баримтат киноны монтажны хуудас-34 хуудас | 1983 | Т.Чимид
Ц.Зандраа Ч.Цэнджав Н.Хуяг-очир |
Зохиолч
Найруулагч зураглаач |
||
| 4 | БК№659 “Халхын голын сургамж” баримтат киноны зохиол тайлбар-26 хуудас | 1984 | Ц.Батбаяр
Т.Чимид Ш.Сүхбаатар Н.Хуяг-очир |
Зохиолч
найруулагч зураглаач |
||
| 5 | БК№681 “Нэгдсэн III эмнэлэг” | 1984 | Т.Чимид
Ч.Цэнджав С.Батсүрэн |
Найруулагч
зураглаач |
||
| 6 | БК№691 ““Тангараг” баримтат киноны монтажны хуудас-18 хуудас, тайлбар-6 хуудас | 1985 | Т.Чимид
Р.Занабазар |
Зохиолч
найруулагч зураглаач |
||
| 7 | БК№702 ““Марзан Шарав” баримтат киноны монтажны хуудас-11 хуудас | 1985 | Т.Чимид
Ч.Цэнджав |
Зохиолч
найруулагч зураглаач |
||
| 8 | БК№707 “Хувьсгал мэндэлсэн нутаг” баримтат киноны монтажны хуудас-18 хуудас, тайлбар-22 хуудас | 1985 | С.Пүрэв
Т.Чимид Ч.Цэнджав |
Зохиолч
найруулагч зураглаач |
||
| 9 | БК№724 “РОТ хүмүүжлийн төв” | 1985 | Т.Чимид Р.Занабазар | Найруулагч
зураглаач |
||
| 10 | БК№738 “Лодонгийн Дандар” баримтат киноны монтажны хуудас-26 хуудас | 1986 | Т.Чимэд
З.Сүхбаатар |
Зохиолч
найруулагч зураглаач |
||
| 11 | БК№741 “Нэгдэлчдийн дээд чуулга” баримтат киноны монтажны хуудас-18 хуудас, тайлбар-5 хуудас | 1986 | Т.Чимид
З.Сүхбаатар Д.Давааням |
найруулагч
зураглаач |
||
| 12 | БК№744 “Автыхан” баримтат киноны монтажны хуудас-18 хуудас, зохиол тайлбар-19 хуудас | 1986 | Т.Чимэд
О.Дашзэвэг |
найруулагч
зураглаач |
||
| 13 | БК№807 “Жагсаалын бэлтгэл” баримтат киноны монтажны хуудас-28 хуудас | 1988 | Наранчулуун
Т.Чимид Ж.Асалбай |
Зохиолч найруулагч зураглаач | ||
| 14 | БК№811 “Би хувьсгалын цэрэг” баримтат киноны монтажны хуудас-64 хуудас | 1988 | Т.Чимид
З.Сүхбаатар |
Зохиолч
найруулагч зураглаач |
||
| 15 | БК№816 “Хар мөр үлдэх ёсгүй” ” баримтат киноны монтажны хуудас-29 хуудас | 1988 | С.Жигжид
Т.Чимид С.Батсүрэн О.Уртнасан |
Зохиолч
найруулагч зураглаач |
||
| 16 | БК№817 “Занабазар” баримтат киноны монтажны хуудас-29 хуудас | 1988 | Р.Отгонбаяр
Ш.Сонинбаяр Т.Чимид Ч.Цэнджав З.Сүхбаатар |
Зохиолч
найруулагч
зураглаач |
||
| 17 | БК№840 “Ангийн штаб” | 1988 | Ч.Түмэндэмбэрэл
Т.Чимид Г.Баттөмөр |
Зохиолч
найруулагч зураглаач |
||
| 18 | БК№875 “Цам” баримтат киноны монтажны хуудас-44 хуудас | 1990 | Ж.Жав
Т.Чимид З.Сүхбаатар |
Зохиолч
найруулагч зураглаач |
||
| 19 | БК№878 “Халх голын баатарлаг хуудсууд” ” баримтат киноны монтажны хуудас-110 хуудас | 1990 | Т.Чимид
Д.Дүнгэрначил Ц.Батбаяр Т.Чимид З.Сүхбаатар |
Зохиолч
найруулагч з ураглаач |
||
| 20 | БК№886 “Улсын голомт” ” баримтат киноны монтажны хуудас-34 хуудас | 1990 | Т.Чимид
Н.Хуяг-очир |
Зохиолч
найруулагч зураглаач |
||
| 21 | БК№904 Халх голын баатарлаг хуудсууд II анги” баримтат киноны монтажны хуудас | 1991 | Т.Чимид
Ц.Батбаяр Д.Дүнгэрначил Т.Чимид З.Сүхбаатар |
Зохиолч
найруулагч
зураглаач |
||
Говь гурван сайхан баримтат кино
Найруулсан: Д.Давааням
Т.Чимэд
Оператор: Д.Баттулга
Д.Давааням
Дууны оператор: Л.Найдан
Монтажчин: Ц.Цогзол
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Монгол кино” үйлдвэр 1977 он
Говь гурван сайхан баримтат кино 1 бүлэг, өнгөт, дууутай баримтат киноны 35 мм-ийн дүрс, дууны негатив, лаванд, контратип, дуутай позитив хальс нийт 5 бүлэг улсын архивт хадгалагдаж байдаг.



Т.Чимид найруулагч 1989 оноос Халх голын байлдаан, Дэлхийн II дайны сэдвийг 20 гаруй жил судалж, мөн орос найруулагчийн жүжгийн зохиолуудыг орчуулсан нь театруудад жүжиг болон тавигдсан билээ. “Баримтат кино бүтээхүй”, “Кино урлагийн онол” ном бичжээ.
“Марзан Шарав” баримтат кино
Зохион найруулсан – Т.Чимид
Оператор – Ч.Цэнджав
Дууны оператор – Д.Бавуужав, Ц.Норжмоо
Монтажчин – П.Нарантуяа
Хослол зургийн оператор – В.Цэсэнжав
Редактор – З.Хишигдалай
Зөвлөх – Л.Сономцэрэн /Урлаг судлалын ухааны дэд эрдэмтэн/
Зургийн дарга – Г.Энхбаяр
МАХН-ын Төв архив, Улсын кино, гэрэл зураг, дуу авианы бичлэгийн Төв архив, МАХ-ын төв музей, Богд хааны ордон, музей, Монголын дүрслэх урлагийн музейн үзмэр материалыг ашиглав.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт
Монгол кино үйлдвэр. 1985 он
1990 оноос МУАХХ-нд нарийн бичгийн даргаар, 1990-1996 онд“Шастир танхим” ББН-ийн захирлаар ажиллажээ.
1996-1997 онд Үндэсний төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвийн эрхлэгчээр ажиллаж, 1999-2009 онд 10 гаруй баримтат кино бүтээжээ. Мөн СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуульд багшаар ажилласан юм.
Монголын кино урлагийн алтан үеийн төлөөлөл бол баримтат киноны найруулагч Т.Чимид гуай мөн. Төрсөн өдөр тохиож буй таньдаа эрүүл энх, урт удаан наслахыг хүсэж, урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай гэж ерөөе.
Бэлтгэсэн: “Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ
Б.Нагнайдорж УГЗ, ахмад кино найруулагч
Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
Н.Сугарсүрэн СТА, кино инженер


