Монголын баримтат киноны түүхийг сөхөх бүр кино зохиолч, найруулагч Цэвээний Зандраа гэх хүний хийсэн олон арван баримтат түүхийн болон бусад уран бүтээлийн нэр тодоос тод харагдана.
Ц.Зандраа бол манай кино урлагийн ахмад зүтгэлтэн бөгөөд тэртээх агуу их орны дайны жилүүдэд ЗХУ-ын Кино дээд сургуульд суралцаж төгссөн анхны дээд мэргэжилтэн байсан. Дайны үед Оросын оюутнуудтай хамт Москвагийн хамгаалалтад ажиллаж байсан гэдэг. 1948 оноос 2009 оныг хүртэл монгол кино урлагт ажил амьдралаа зориулсан “Шинэ жил”киног зохиож, найруулж,“Гэм нь урдаа” уран сайхны киноны зохиолыг бичиж мөн Э.Оюунтай хамтарч “Манай аялгуу” кино концертыг өвөрмөц маягаар бичсэн гээд үзэхэд Зандраа киноны бүхий л төрлөөр бичиж найруулж байсан.
УК№12 ШИНЭ ЖИЛ
- Зохиолч бөгөөд найруулагч – Ц.Зандраа
- Операторууд – Д.Жигжид Д.Ганжуур
- Зурагчин – Ц.Доржпалам
Голлон тоглогчид:
- Дулмаа – З.Долгорсүрэн
- Долгор – Т.Цэвээнжав
- Пунцаг – Ц.Цэрэндорж
- Цэрмаа – Б.Цэрэндолгор
- Сүрэн – Ц.Цэрэнлхам
“Монгол кино” үйлдвэр Улаанбаатар 1954 он
УК№13 ГЭМ НЬ УРДАА
Ц.Зандраагийн зохиол
Найруулагч – БНМАУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн Э.Оюун
Операторууд -БНМАУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Жигжид
Б.Дэмбэрэл
Зурагчин – Ц.Доржпалам
Монтажийн найруулагч – П.Цэндсүрэн
Дууны оператор – Б.Дашдорж
Хөгжмийг зохиосон – Д.Дугарсүрэн
Голлон тоглогчид:
Малчин Сандаг – жүжигчин Л.Лувсан
Сандагийн эхнэр Долгор – жүжигчин М.Бадамгарав
Ухуулагч Мядаг – жүжигчин Х.Ванчинзав
Малчин Дондог – Е.Гомбодорж /улсын гавъяат жүжигчин/
Бусад тоглогчид: З.Долгорсүрэн, Н.Дугарсанжаа, Д.Байдий,
Т.Цэвээнжав,
БНМАУ-ын Ардын жүжигчин Н.Цэгмэд
Монголын кино үйлдвэр. Улаанбаатар. 1955 он
УК№15 МАНАЙ АЯЛГУУ
Зохиолч – Ц.Зандраа, Э.Оюун
Найруулагч – Э.Оюун
Оператор – Д.Жигжид
Дууны оператор – Л.Найдан
Монтажийг – П.Цэндсүрэн
Хөгжмийг – С.Гончигсумлаа
Зураач – Л.Намхайцэрэн
Голлон тоглогчид:
Бадрал – Ц.Давагнамдал
Чимгээ – Ө.Эрэнцэнноров
Бор – Д.Дамдинсүрэн
Өлзий – У.Осор
Дэлгэр – Ч.Долгорсүрэн
Концертын номеруудыг урлагийн үзвэрийн газруудын жүжигчид тоглолоо.
У.Х.Д театрын симфони оркестр
Дирижёр – Ж.Чулуун
Зургийн дарга – Т.Хүрлээ
Монголын кино үйлдвэр
Улаанбаатар хот.1956 он
“Шинэ жил” 3 бүлэг, хар/цагаан уран сайхны киноны зохиол, Урлагийн хэргийн эрхлэх хорооны тогтоол, тушаал, бусад бичгүүд /Дугаар №30/13 1954 он. 07сарын 09/ 39 хуудас, 35 мм-ийн кино дүрс, дууны негатив, лаванд, контратип, дуутай позитив хальс 15 бүлэг архивт хадгалагдаж байдаг.
“Гэм нь урдаа” 5 бүлэг, хар/цагаан уран сайхны киноны найруулагчийн төлөвлөгөө 70 хуудас, баримт бичиг, уран сайхны зөвлөлийн тогтоол, бусад бичиг баримтууд /Дугаар №4,1955 оны 01 сарын 13/ 14 хуудас, 35 мм-ийн кино дүрс, дууны негатив, лаванд, контратип, дуутай позитив хальс 25 бүлэг архивт хадгалагдаж байдаг.
“Манай аялгуу” 8 бүлэг, хар/цагаан уран сайхны киноны зохиол, найруулагчийн төлөвлөгөө, бусад бичиг баримтууд /Дугаар №9, 1956он 07сарын 27. -57 хуудас, 35 мм-ийн кино дүрс, дууны негатив, лаванд, контратип, дуутай позитив хальс 40 бүлэг архивт хадгалагдаж байдаг.
1951 онд АХ-ын 30 жилийн ойд зориулсан “БНМАУ” бүрэн хэмжээний 9 бүлэг анхны өнгөт кино , 1971 онд “Миний Монгол” баримтат кино зэрэг түүхэн баримтат кино, 1962 онд анх удаа монгол киноны түүхэнд “Хоёр найз” хэмээх хүүхэлдэйн киног зохиож найруулсан байдаг.
БК№93. БНМАУ
Зохиолыг: Ц.Зандраа М.Трояновский
Найруулагч: М.Трояновский
- Операторууд: Д.Ганжигүүр
- С.Гусев
- Б.Дэмбэрэл
- Д.Жигжид
- Л.Котяренко
- А.Согогүбов
- М.Трояновский
- Е.Яцун
Композиторууд: С.Гончигсумлаа В.Гевиксман
Дууны операторууд: В.Котов К.Никитин
Ассистент: Б.Дашдорж
Тайлбарыг бичсэн: Ю.Смирнисткий Ц.Зандраа
Уншсан: С.Ишлувсан
Зургийн дарга: Т.Хүрлээ М.Бессмертный
Монгол кино студи ба баримтат киноны улаан тугийн одонт Төв студигээс хавсран үйлдвэрлэв.
Улаанбаатар- Москва 1951 он
“БНМАУ” баримтат кино орос болон Монгол хэл дээр хадгалагдаж байна
Ц.Зандраа “Кино урлагийн үндэс” ном бичсэн юм.
Хүүхэлдэйн кино № ХОЁР НАЙЗ
- Зохиолч ба найруулагч – Ц.Зандраа
- Оператор – Д.Нямсүрэн
- Зураач – Д.Рэнцэн
- Дууны оператор – Ө.Чойжилсүрэн
- Монтажчин – Ц.Долгорсүрэн
- Тайз заслалыг – А.Найдандорж
- Хүүхэлдэй тоглуулагч – Ц.Алтанцэцэг
- Улсын яруу тунгалаг найрал хөгжим
- Хөгжмийн зохиолч ба удирдаач – Г.Бирваа
- Зургийн дарга – Ч.Дашдондог Монгол кино үйлдвэр Улаанбаатар 1963 он
Ц.Зандраа гуайн кино урлагт биелүүлсэн бас нэг ажил бол 1966 онд бүтээсн “Эртний нутгийн солонго” баримтат кинондоо Д.Сүхбаатар жанжны амьд байгаа дүрсийг Зөвлөлтийн баримтат киноны төв архиваас олж анх удаа үзэсгэлэнд толилуулсан явдал болно.
Ц.Зандраа ажилдаа их нямбай, дөлгөөн сайхан хүн байсан Баримтат кино бол зөвхөн үнэн дээр тулгуурласан бүтээл байдаг гэдэгт ямагт итгэж уран бүтээлээ туурвидаг. Монголын уран сайхны кинонуудад өөрийнхөө амьд дүрийг үлдээжээ. Түүний бүтээсэн бүтээл бүхэн монголын кино урлагт асар үнэтэй урлаг болон үлдсэн нь кино архивын материалууд гэрчлэн үлдээжээ.
Ц.Зандраа гуайн МКҮ-ийн 30 жилийн ойгоор радиод өгсөн ярилцлага /ҮТА.КГЗДАБА.Соронзон бичлэг№35.1965он/ болон түүний амьдрал, уран бүтээлийн тухай /ҮТА.КГЗДАБА.Соронзон бичлэг№50.1978он/ радиогийн нэвтрүүлэг /38 минут/ амьд дуу хоолой, мөн “ВГИК 50 жилд” Б.Сумхүү найруулагчийн баримтат кинонд 1969 он, “Монгол кино 30 жилийн ойн “Шуурхай сурвалжлага” , 40 жилийн ойн баримтат кинонд үг хэлж байгаа түүний дүрс байдаг ба 50 жилийн ойн баримтат киноны найруулагчаар ажилласан гээд эдгээр кинонууд одоо архивт хадгалагдаж байдаг билээ.
Бэлтгэсэн:
УГЗ, найруулагч Б.Нагнайдорж
Н.Сугарсүрэн СТА, кино инженер
ҮТА.КГЗДАБАрхив МКНэгтгэл ТӨУҮГ 2024 он