Монголын алтан үеийн кинонууд дундаас сонирхолтой, хачирхалтай түүхүүдийг өгүүлэх зарим баримтыг хүргэж байна. 1. “Сэрэлт” кино анх дэлгэцэнд гарахдаа “Оч” нэртэй байжээ. 2. “Манай аялгуу” киноны найруулагч Ц.Зандраа зээ охиндоо аялгуу гэдэг үгтэй холбоотой нэр өгнө гэж шийдээд Аяана гэж нэрлэсэн гэдэг. 3. “Гарын таван хуруу” кинонд Шагдар, Хоролоо хоёрын өвсөн доороос босож ирдэг хэсгийн зураг авалтыг хамгийн олон авч байжээ. Эротик хэмээн тодорхойлж байсан тэр хэсэгт жүжигчдэд тун эвгүй байсан байна. 4. “Мандухай сэцэн хатан” киног хийхийг хориглож байжээ. МАХН-ын Төв хороо “Мандухай хатны тухай кино хийх сураг байна. Манай улсын орчин үеийн гадаад, дотоод байдлыг харгалзан тийм кино хийхийг хориглон, зогсоох хэрэгтэй” гэсэн шийдвэр гаргаж байсан ч хэсэг хугацааны дараа зөвшөөрсөн байдаг. 5. Б.Дамчаа агсан 37 настайдаа “Үер” кинонд анхны дүрээ бүтээсэн байна. Алдарт найруулагч Б.Жигжидсүрэн анх түүнийг төмөр замын театрт гитартай дуулж байгааг нь хараад ямар ч проб хийлгүй шууд дүр оноож байжээ. 6. “Би чамд хайртай” киног И.Нямгаваагийн “Сондгой тоо” өгүүллэгээс сэдэвлэн бүтээжээ. Харин өгүүллэгийн төгсгөл киноноос өөр байдаг аж. Мөн Баяраагийн дүрд тоглодог Б.Бадрал кинонд тоглохдоо анх удаа үнсэлцэж үзжээ. 7. “Гарьд магнай” киноны Далайцэрэнгийн дүрийг бүтээсэн Д.Батдорж анх кинонд тоглохоо болилоо гэсэн ч улсын ажил алдагдуулсан гээд шоронд хийнэ гэхээр нь сүрдэж тоглохоор болж байжээ. 8. “Зэрэг нэмэхийн өмнө” киног “Намын үзэл сурталд үл нийцсэн, ангийн тэмцэлгүй, ур дүй тааруу кино боллоо” хэмээн элдэв төрлийн засвар, нэмэлт хасалтыг тулган хийлгэсээр, зөвхөн дэлгэцэнд гаргах эрх олгоод уран бүтээлчдэд нь уран бүтээлийн шагнал өгөхгүй гэсэн шийдвэр гаргаж байжээ. 9. Зөвхөн нэг сумын хэмжээнд гэхэд “Морьтой ч болоосой” киног 14, “Энэ хүүхнүүд үү”-г 20 удаа үзэгчдийн хүсэлтээр гаргаж байжээ. 10. “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөгийн дүрийг бүтээсэн Б.Дашдаваа “Сахиуст цэрэг” гэх жүжгийн зохиол бичиж, найруулж, өөрөө гол дүрд нь тоглож байжээ. 11. “Суварган цэнхэр уулс” киноны 40 жилийн ой өнгөрсөн сард тохиосон. 12. “Алтан өргөө” киног Германы уран бүтээлчидтэй хамтарч хийсэн байдаг. Монгол ардын үлгэрээс сэдэвлэн зохиолч С.Эрдэнэ, Германы зохиолч Курт Бортфелд нар хамтран бичжээ. 13. Д.Жигжидийн “Ардын элч” кино Москвагийн олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн. Монголын кино урлагийн түүхэнд өөр хэн ч хамгийн анхны бүтээлээрээ олон улсын кино наадмаас шагнал хүртэж байгаагүй. 14. “Говийн зэрэглээ” киноны нисгэгчийн дүрд тоглохын тулд Д.Гүрсэд онгоц жолоодож сурсан ба үүнийхээ үр дүнд “Би нисэх дуртай” киноны нисгэгчийн дүрийг мөн авсан байна. 15. Хослол зургийн аргыг “Бушхүүгийн үлгэр” кинонд анх ашиглажээ. Өмнө нь ийм аргаар зураг авалт хийж байгаагүй тул зарим үед зохиолоо өөрчлөх хэрэг гарсан аж.
1. “Сэрэлт” кино анх дэлгэцэнд гарахдаа “Оч” нэртэй байжээ. 2. “Манай аялгуу” киноны найруулагч Ц.Зандраа зээ охиндоо аялгуу гэдэг үгтэй холбоотой нэр өгнө гэж шийдээд Аяана гэж нэрлэсэн гэдэг. 3. “Гарын таван хуруу” кинонд Шагдар, Хоролоо хоёрын өвсөн доороос босож ирдэг хэсгийн зураг авалтыг хамгийн олон авч байжээ. Эротик хэмээн тодорхойлж байсан тэр хэсэгт жүжигчдэд тун эвгүй байсан байна. 4. “Мандухай сэцэн хатан” киног хийхийг хориглож байжээ. МАХН-ын Төв хороо “Мандухай хатны тухай кино хийх сураг байна. Манай улсын орчин үеийн гадаад, дотоод байдлыг харгалзан тийм кино хийхийг хориглон, зогсоох хэрэгтэй” гэсэн шийдвэр гаргаж байсан ч хэсэг хугацааны дараа зөвшөөрсөн байдаг. 5. Б.Дамчаа агсан 37 настайдаа “Үер” кинонд анхны дүрээ бүтээсэн байна. Алдарт найруулагч Б.Жигжидсүрэн анх түүнийг төмөр замын театрт гитартай дуулж байгааг нь хараад ямар ч проб хийлгүй шууд дүр оноож байжээ. 6. “Би чамд хайртай” киног И.Нямгаваагийн “Сондгой тоо” өгүүллэгээс сэдэвлэн бүтээжээ. Харин өгүүллэгийн төгсгөл киноноос өөр байдаг аж. Мөн Баяраагийн дүрд тоглодог Б.Бадрал кинонд тоглохдоо анх удаа үнсэлцэж үзжээ. 7. “Гарьд магнай” киноны Далайцэрэнгийн дүрийг бүтээсэн Д.Батдорж анх кинонд тоглохоо болилоо гэсэн ч улсын ажил алдагдуулсан гээд шоронд хийнэ гэхээр нь сүрдэж тоглохоор болж байжээ. 8. “Зэрэг нэмэхийн өмнө” киног “Намын үзэл сурталд үл нийцсэн, ангийн тэмцэлгүй, ур дүй тааруу кино боллоо” хэмээн элдэв төрлийн засвар, нэмэлт хасалтыг тулган хийлгэсээр, зөвхөн дэлгэцэнд гаргах эрх олгоод уран бүтээлчдэд нь уран бүтээлийн шагнал өгөхгүй гэсэн шийдвэр гаргаж байжээ. 9. Зөвхөн нэг сумын хэмжээнд гэхэд “Морьтой ч болоосой” киног 14, “Энэ хүүхнүүд үү”-г 20 удаа үзэгчдийн хүсэлтээр гаргаж байжээ. 10. “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөгийн дүрийг бүтээсэн Б.Дашдаваа “Сахиуст цэрэг” гэх жүжгийн зохиол бичиж, найруулж, өөрөө гол дүрд нь тоглож байжээ. 11. “Суварган цэнхэр уулс” киноны 40 жилийн ой өнгөрсөн сард тохиосон. 12. “Алтан өргөө” киног Германы уран бүтээлчидтэй хамтарч хийсэн байдаг. Монгол ардын үлгэрээс сэдэвлэн зохиолч С.Эрдэнэ, Германы зохиолч Курт Бортфелд нар хамтран бичжээ. 13. Д.Жигжидийн “Ардын элч” кино Москвагийн олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн. Монголын кино урлагийн түүхэнд өөр хэн ч хамгийн анхны бүтээлээрээ олон улсын кино наадмаас шагнал хүртэж байгаагүй. 14. “Говийн зэрэглээ” киноны нисгэгчийн дүрд тоглохын тулд Д.Гүрсэд онгоц жолоодож сурсан ба үүнийхээ үр дүнд “Би нисэх дуртай” киноны нисгэгчийн дүрийг мөн авсан байна. 15. Хослол зургийн аргыг “Бушхүүгийн үлгэр” кинонд анх ашиглажээ. Өмнө нь ийм аргаар зураг авалт хийж байгаагүй тул зарим үед зохиолоо өөрчлөх хэрэг гарсан аж.