МОНГОЛЫН БАРИМТАТ КИНОНЫ ТҮҮХТ ШАСТИР /1935-2025/

2024-11-29

Монголын баримтат киноны түүхт шастир /1935-2025/

Монгол киноны 90 жилийн шастир түүхийг эргэн дурсахад эх орны маань хөгжил дэвшил, алдаа оноо, туулсан зам мөр бүхлээрээ баримтат кинонд тодорхой дүрслэгдэн үлдсэн байдаг.

Миний бие Монгол оронд кино урлагийн салбарыг үүсгэн байгуулж, гардан хөгжүүлсэн алтан үеийнхээ алдарт ахмадууд маань ануухнаараа ид уран бүтээлээ өрнүүлж байсан тэр үед энэхүү “МОНГОЛКИНО” үйлдвэр гэсэн гэгээн өргөөний босгыг алхан орж, тэдний хийж бүтээх, хэлж ярихыг сонсож, үлгэр дуурайлыг нь дагаж суралцах сайхан завшааныг хүртэх хувь тохиолдсонд баярлан бахдаж сууна. Тиймээ Монголын баримтат кинонд хүчин зүтгэснээс хойш 60 орчим жил болж байна. Монгол киноны түүх баримтат киногоор эхэлж өнөөдөр ч гэсэн бид хөгжил түүхээ баримтат киногоор бүтээж явна.

Баримтат кинонд сэтгэл оюунаа зориулсан ахмадууд маань одоо байхгүй ч хийсэн бүтээсэн нь Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд оршсоор.

Үүнд зохиолч найруулагч Ц.Зандраа, найруулагч Д.Жигжид, Б.Ганжуур, Б.Дэмбэрэл, М.Дүйнхэр, О.Уртнасан, Д.Давааням, Ч.Авирмэд, Ч.Хуяг-Очир, Ч.Цэнджав, О.Дашзэвэг, Ц.Наваан, Ч.Гомбо, Д.Довдон, Б.Дашдорж, Р.Занабазар, Батцэрэн, Ж.Норолхоо, Д.Цэнддорж, Т.Чимид , Ж.Солонго, Хишигдорж, оператор Д.Балчинпүрэв, Б.Лхагвадорж, Ш.Ооёо, Отгонтэнгэр, Л.Бямбаа, Г.Баттөмөр, Ц.Бухаа нар маань өнөөдөр ч гэсэн уран бүтээлээ хийсээр Монголын баримтат киногоо баяжуулсаар явна.

Найруулагч Ц.Зандраа
Найруулагч Д.Жигжид
Найруулагч Б.Ганжуур
Зураглаач

 

Зураглаач

 

 

 

 

 

Хэдийгээр зах зээлийн шилжилтийн үед Монгол кино үйлдвэр маань бүтцийн өөрчлөлт нэрийн дор үүд хаалга барьж уран бүтээлийн ажил зогссон ч уран бүтээлчид маань элгээ нь тэвэрч гаран, гараа хумхиж суусангүй чадах ядахаараа хувь нэмрээ оруулсаар явна. Баримтат киночид маань ДЗО-ны их наадам, Олимп болон дэлхийн чансааны тэмцээнийг үзэгч түмэндээ цаг алдалгүй хүргэж, Олон улсын харилцааны хэм хэмжээнд Монгол улсын маань нэр хүнд өсч, өргөгдөж АНУ, Япон, Солонгос, Орос, Хятад болон бусад олон орны нэр хүндтэй тэргүүн манай төр засгийн төлөөлөгчидтэй харилцан зочилж, хамтран ажиллаж буй шинэ уур амьсгалаас аваад олон намын тогтолцооны алдаа оноог, маргаан зөрчил, хэлцэл, зөвшилцөл цөм л бие даасан тусгай кино болсон юм.

“Түүхийн хүрд” кино мэдээ сэтгүүлд мөнхөрч байгаа нь 90 жилийн арвин баялаг түүхэн баримтат кино нь улс орныхоо түүхэн сан хөмрөгт оруулж буй үнэлж баршгүй гавъяа билээ. Энэхүү “Кино мэдээ”, “Түүхийн хүрд”-ийг бүтээгчид Найруулагч Ж.Норолхоо, Болд, Л.Далайхүү, Б.Дэмбэрэл, С.Баасанхүү нарт баярлаж сууна.

Улс орон маань хөгжлийн шинэ шатанд дэвшиж, төр засгаас соёл урдлагийн салбарыг хөгжүүлэхэд ихэд анхаарч Соёлын яамыг дахин байгуулан, Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийг ажилд оруулж Монгол киноны хууль батлагдаж монголын кино урлаг шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөгжин бадрах болтугай.

1970-1990 онд Монгол киноны хөгжлийн оргил үе сор болсон олон арван бүтээл хамт бүтээж явсан ахмадуудда болон баримтат киноны маань баатрууд болсон Монголын ард түмэндээ 90 жилийн баярын мэнд хүргэе.

 

БЭЛТГЭСЭН

Монголын баримтат киноны ахмад найруулагч Д.Цэнддорж

УГЗ, найруулагч Б.Нагнайдорж

Н.Сугарсүрэн СТА,кино инженер

ҮТА.КГЗДАБАрхив

МКНэгтгэл ТӨУҮГ

2024 он

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close