“ТУСГАЙ АЖИЛЛАГАА” КИНОНЫ ҮЗЭГЧИД ӨНӨӨДӨР УЛААН ХИВСЭН ДЭЭР АЛХАНА
- 2014 оны 11-р сарын 14 өдөр, 00 цаг 14 минутад нийтэлсэн
“Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав” уран сайхны киногоороо чадварлаг найруулагч болохоо харуулсан “Go adventure” студийн захирал Д.Галбаярын “Тусгай ажиллагаа” инээдмийн кино энэ сарын 22-ны өдөр Буюу өнөөдөр үзэгчдэд хүрэх гэж байна.
“Тусгай ажиллагаа” инээдмийн уран сайхны кинонд “Маск” продакшны жүжигчин МУСТА М.Баярмагнай, СТА Т.Хулан, С.Баттулга, Э.Гантулга, Э.Ууганбаяр, Ө.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнхтөр, Э.Батхүү, Ардын жүжигчин С.Сарантуяа, А.Болорсүх зэрэг уран бүтээлчид тогложээ.
Киноны нээлт “Тэнгис” кино театрт 17 цагаас, “Өргөө-1″ кино театрт 14 цагаас болох юм. Шинэхэн дэлгэцнээ гарч эхлэх гэж буй кинонууд “Улаан хивсний ёслол” хийж уран бүтээлчид нь улаан хивснээ алхдаг. Тэгвэл “Тусгай ажиллагаа” киноны багийнхан энэ бичигдээгүй хуулийг өөрчилж үзэгчдээ улаан хивсэн дээр алхуулж хүндэтгэлээ илэрхийлэх гэнэ. Тэрээр энэ тухай багийхан ярихдаа “Энэ сарын 22-нд кино нээлт маань болно. Энэ өдөр манай хамт олны зүгээс нэгэн шийд гаргасан нь үзэгчдээ хүндэтгэн улаан хивсээр алхуулах шийдвэр байлаа. Үнэндээ үзэгчид л уран бүтээлчдийг өнгө оруулж олны танил болгож тухайн уран бүтээлийн шүүгч нь шүүмжлэгч нь бас шүтэн бишрэгч нь болж байдаг шүү дээ.Тийм болохоор 22-ны энэ өдөр бид өөрсдөө улаан хивсээр алхаж гайхуулья гэсэнгүй үзэгчдээ хүндэтгэе гэж зорилоо. Худлаа шоудаж байна үзэгч дуудах гэсэн зорилго гэж ойлгоно уу энэ бол хувь хүний асуудал ямартаа ч таныг хүндэтгэсэн “ТУСГАЙ АЖИЛЛАГАА” киноны хамт олон” хэмээсэн юм.