“МОНГОЛ ХҮҮ” уран сайхны киноны тайлбар, танилцуулга

2024-11-04

1936 он. 9 бүлэг бүлэг. Хар цагаан , дуутай кино

Ерөнхий найруулагч – И.З.Трауберг

Зохиогч – В.Лапин, Д.Славин, З.Л.Хацревиц

Зураглач – М.Каплан

Зураач – Р.Бускович

Хөгжмийн зохиолч – И.Рабинович, Э.Грикуров

Гол дүрд:

Цэвээн – Чимидийн Цэвэн

Дулмаа – Бадрахын Сосорбарам

Амгалан – Дашдоржийн Гомбо

Буяндалай – Данзангийн Бат-Очир

Ноён хошуу – Нямын Цэгмид

Хатан – Дашзэвэгийн Ичинхорлоо

Монгол ардын үлгэийн сэдвээр зохиомжилсон “Аршийн мод” зохиолоор бүтээсэн энэхүү кинонд Цэвээн хэмээх хөдөөгийн нэгэн цайлган, итгэмтгий малчин эр өөрийн дурлалт бүсгүй дулмаатай гэрлэн, аз жаргалтай амьдрахын тулд шидэт модны эрэлд харь газар аялан явж, зовлонд учран, эцэст нь төрөлх монгол нутагтаа эргэн ирж, жинхэнэ аз жаргалыг амсан мэдэрч буйг харуулжээ. Киноны нээлт 1936 оны 7 сарын 17-д Ардын хувьсглын 15 жилийн ойн өдрүүдэд “Ард” кино театрт болсон юм. Энэ кино нь ЗХУ-ын киноны уран бүтээлчдийн бүтээл бөгөөд Монголын жүжигчдийг уран сайхны кинонд анх тоглуулж, Монгол орны амьдралыг дэлгэцнээ хруулснаара онцлогтой. Энэ тухай “Ленфильм” кино студийн уран сайхны удирдагч А.И.Пиотровский “Искусство кино” /кино урлаг/ сэтгүүлийн 1936 оны 7 дугаарт …”Монгол хүү” киног бид дорно дахины үзэгчдэд зориулж бүтээсэн бөгөөд юуны өмнө Монголын ард түмэнд бэлэг болгон илгээсэндээ баяртай байна…” гэжээ.

                                  МОНГОЛ ХҮҮ уран сайхны киноны гол эрэгтэй дүр Чимидийн Цэвээн

1936 онд Ленфильм үйлдвэрийнхэн “Монголын хүү” кинондоо 7 монгол жүжигчнийг авч тоглуулснаас гол дүр Шороотын Цэвээнд жүжигчин Ч.Цэвээнийг сонгосон нь кинонд тоглосон хамгийн анхны монгол хүний нэг болжээ.Энэ алдарт жүжигчний гавъяа зүтгэлийг үнэлэн 1935 оны 9-р сарын 25-нд Монгол улсын алдарт гавъяат жүжигчин цол, Уран сайхны Онц гавъяаны үнэмлэх, ангийн буугаар , 1936 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болон бусад медалиудаар шагнажээ..

1934 оны 7-р сард Зөвлөлт улсаас Б.Лапин, Л.Славин, З.Хацревич нар манай оронд ирж, хөдөө орон нутгаар ачлан “Аршийн мод” нэртэй кино зохиолыг бичиж гарах үйл явдал, дүрүүдийн талаар тодорхойлолт гарган Ардын Гэгээрүүлэх Яамны сайдад ирүүлсэн нь энэ талын мэдлэг, ойлгоцыг авахад тодорхой түлхэцийг өгсөн нь гарцаагүй.

Уг зохиол “Знамя” /Туг/ сэтгүүлийн 1935 оны №7 дугаарт “Их зам дээр” нэртэй хэвлэгдэж, харин дэлгэцэнд гарахдаа “Монголын хүү” нэртэй болсон байдаг. Энэ киног ЗХУ-ын Ленфильм” кино үйлдвэр өөрсдийн хүч хөрөнгөөр найруулагч И.З.Трауберг /ЗХУ-ын кинонайруулагч, киноны мэргэжилтэн, сценарист, киношүүмжлэгч, киноүйлдвэрийн үүсгэн байгуулагч-википедия/, зураглаач М.Каплан, зураач Р.Бускович, хөгжмийн зохиолч Н.Рабинович, Э.Грикуров нар бүтээх болж, манай улсын хөрс шороон дээр дан монголын жүжигчдийг тоглуулан зураг авахаар тохирч тэндээс ирэх кино зургийн экспедицэд туслах хүмүүсийг манайхаас авах болжээ.

/25/ 1935 оны 08-р сарын 28-ны өдөр

БНМАУ-ын Ерөнхий Сайдаас гаргасан 124 тоот тушаал

Улаанбаатар хот

НЭГ..СССР улсын ЗГ-ын дэргэдэх Кино зургийн үйлдвэрлэлийн ерөнхий хорооноос тус улсад ирүүлсэн кино зургийн экспедицээс Монгол кино авч гүйцэтгэх тухай ажлын төлөвлөгөөг зүйтэй хэмээн баталж уг төлөвлөгөөгт ажлыг гүйцэтгэх явдалд зохих тусламжуудыг үзүүлэх явдлыг Цэргийн Явдлын яамны сайд, Ардыг гэгээрүүлэх Явдлын Яамны сайд, Мал тариалангийн яамны сайд,Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга нарт даалган тушаахын гадна Ардыг гэгээрүүлэх Яамны сайдаас түүгээр ажилд нь туслах комиссыг байгуулж туслалцуулбаас зохихыг хамтаар даалгаж уг төлөвлөгөөг хавсрагасугай.

Ерөнхий сайд Гэндэн

Нарийн бичгийн дарга Өлзий-Очир

1.Тус экспедицээс анх кино зургийн үзэгдлүүдийн байдал нь уул зургийн “Их зам”-д хэмээх зохиолд тодорхой бүгд, уул зохиолыг Ардыг Гэгээрүүлэх Явдлын Яамнаа толилуулж батлуулсан болно.

2.Зургийг авах ажлыг энэ /25/ 1935 оны 08 сарын 29-ний өдрөөс эхэлж тус улсын нутагт авах зургийн үзэгдлүүдийг /25/ 1935 оны 11 сарын эцсийн үеэр дуусаж, түүний дараагаар тус экспедиц нь Москва, Ленинград хотноо одож, мөн зургийн үзэгдэлд авах зургуудын заримыг түүгээр кино зургийн үйлдвэрийн газар авч гүйцэтгэх, энэхүү дуутай кино зургийг ирэх /26/ 1936 оны 6 сард дуусгах

3.Энэхүү дуутай кино зургийг дуусгасны дараа, Монгол хэл дээр бүгд 2 нь /тоогоо зассан байв.С.Б/ Монгол Ард улсын ЗГ-т үнэ төлбөргүйгээр бүрмөсөн гүйцэтгэн /өгөж С:Б/ үзүүлнэ.

4.Тус экспедицээс уул авах зургийн үзэгдэлд Улсын төв театрын жүжигчид нөхдөөс хэрэглэгдэхийг нь тус экспедицийн зааварлагчдын үзэмжээр театрын эрх баригч лугаа харилцан, хэрэглэгдэх жүжигчдийг ажиллуулах тухайн зохих тушаалыг гаргуулахыг хүсэхээс гадна театрын тоглох жүжигчид нь үүгээр тус улсын дотор авах ба Москва Ленинград хотуудад авах үзэгдэлд тоглож авахуулах болно.

Энэхүү киног орон нутагтаа хийлгэж, өөрсдийн жүжигчдээ тоглуулснаар уран сайхны киног хэрхэн яаж хийдэг талаар тодорхой ойлгоц авсны дээр % шинээр кино үйлдвэр байгуулах нийт ажлын цар хэмжээг нилээд тодорхой судалснаар Сайд нарын зөвлөлд илтгэн дарах шийдвэрийг нэг мөр гаргуулжээ.

Монгол улсын /25/ 1935 оны 10 сарын 11

Ардын Сайд нарын Зөвлөлийн 32 дугаар хуралд тус улсад үндэсний кино үйлдвэрийн газрыг үүсгэн байгуулах тухай Ардыг гэгээрүүлэх явдлын Яамны сайд нөхөр Гонжооны илтгэлийг сонсоод гаргасан тогтоол

Тус улсын Ардын гэгээрүүлэх явдал ба үндэсний соёл боловсролыг хүчтэйгээр үргэлжлүүлэх хэрэг дор үндэсний кино зургийн ажлыг дээшлүүлэх нь маш чухал бөгөөд үүнд өөрийн улсын улс төр, эдийн засаг, аж ахуй, сочл боловсролын , шинэ шинэ бүтээлт дэвшлүүдийг нилээдээр үзүүлсэн бөгөөд үндэсний маяг байдлаас всан кино зургийг дэлгэрүүлэх явдлыг урьтал болгон явуулж манай зүгээс ард түмний дотор улс төр олон нийтийн соёл боловсрол , гэгээрлийн ажлыг нэвтрүүлэх ба чанагш ард түмний үндэсний мэдрэлийг /мэдлэгийг С.Б/ дээшлүүлэгч хувьсгалын хүмүүжлийг нэвтлэн сэнхрүүлэх явдалд зэвсэг болгон хэрэглэхээс гадна юуны урд түүнийг өөрийн дотор бүхийлэн техник ажиллагааны талаар боловсруулан гаргаж чадах үйлдвэрийн газрыг шинээр үүсгэн байгуулах нь нэн чухал тул үүнийг иманай халуун эв найрамдалт улсын ЗГ-аас үзүүлж байгаа үлэмжийн тусламжийг хүлээн авч гүйцэтгэвээс зохихыг тэмдэглэж ардын Сайд нарын зөвлөлийн хурлаас тогтоох нь

Нэг. Тус улсын үндэсний байдлыг үзүүлэн гаргаж байх кино зургийн үйлдвэрийг аль болох хурдавчлагатайгаар үүсгэн байгуулж цаашдаан тус улсын кино зургийн хорооноос кино зургийг хөлсөөр байгуулах ба мөн кино зураг үйлдвэрлэх эл хочр зүйлийн ажлыг хослон гүйцэтгэх болвоос зохимой.

Хоёр. Улсын кино зургийн Хороо нь харъяа үйлдвэрийн газрыг байгуулахын хамт эсэргэн /ирэх С.Б/ /26/ 1936 оны дотор гүйцэтгэх ажлын гол нь баяр ёслол мэт цаг тухайд тохиолдсон бөгөөд олныг сургах байдлыг үзүүлсэн кино зураг гурван зүйл, соёл боловсролын чанартай бөгөөд богино хэмжээний 2 зүйл, бүгд таван зүйлийн зургийг тус тус боловсруулан гаргахаас гадна дараагийн 27/ 1937 онд өөрийн ажлын төлөвлөгөөг хувь нэмэгдүүлэн өсгөж бүтээхийн хамт эдгээр зургууд нь цөм дуутай зургууд аваад зохимой.

Гурав.
Балдангийн Дэмбэрэл – Монголын кино урлагийн тулгын чулууг тавигчийн нэг , нэрт кино зураглаач Б.Дэмбэрэл анхны кино механикч нарын нэг Даваагийн Өлзийгийн дагалдангаар ажиллаж байгаад зөвлөлтөөс “Монголын хүү” киноны зургийг авах экспедицийнхэн ирснээс тэдний ажилд туслалцуулахаар Д.Гончиг дарга Б.Дэмбэрэлийг өгч, юу хий гэснийг нь хийлгүүлэхээр 1935 оны сүүлчээр тэднийг буцахад шинэ тутам байгуулагдаж байгаа Монгол кино үйлдвэрийн үндсэн ажилтан болгохоор зөвлөлтөөс ирсэн мэргэжилтэн С.Гусевийг дагалдуулжээ.

Сэрээтэрийн Дэмбэрэл – Эрхүү хотод Эдийн засгийн техникумд суралцаж байгаад 25/ 1935 оны 6 сард амралтын чөлөөгөөр Улаанбаатар хотод ирээд байсан Сэрээтэрийн Дэмбэрэлийг Хоршоодын холбоо орон тоогүй гэснээс Ардын Гэгээрүүлэх яамнаас эргүүлэн авч кино зургийн хороонд шилжүүлснийг “монгол хүү” хэмээх киног хийхээр зөвлөлтөөс ирсэн экспедицэд 7 сараас 11 сар хүртэл ажиллуулсны дараа үйлдвэртээ үлдээж бас авъяаслаг залуу Балдангийн Дэмбэрэл, Улаанбаатар хотод ажиллаж байсан зөвлөлтийн бага сургууль төгссөн унаган шахам орос хэлтэй Дамбын Ганжуур нар сонирхон ирснийг а авч, кино механикч нараасаа сорчлон Сандуйн Эрдэнээг татаж авчээ. Үүний зэрэгцээ багш нарыг бэлтгэх сургуулиас сонголт хийн тэнцэхээр шалгарсан сурагчдыг авахаар /27/ 1937 он 3 сарын 9-нд Ардын гэгээрүүлэх Явдлын Яамны сайдын 50 тоот тушаал гаргуулжээ. Энэ тушаалд:

1.Кино зураг авагч, гэрэл зураг, цахилгаан техник, зураг засах, найруулах зэргийн чухал мэргэжлүүдийг дагуулан суралцуулахаар багш нарыг бэлтгэх сургуулийн 2-р ангид суралцан буй сурагч Чулуунхүү, Жигжид, Санжаажав, Бяцхандорж, Гомбосүрэн, дүйнхэр, Нацагдорж, эмэгтэй Жадамба нарын 8 сурагчийг энэ өдрөөс эхлэн Улсын кино зургийн хорооны мэдэлд шилжүүлэхийг багш нарыг бэлтгэх сургуулийн захиралд даалгасугай…..

Доржийн Гончиг – Кино зургийн хорооны хамгийн анхны дарга, Монгол кино үйлдвэрийг үүсгэн байгуулагчийн нэг мөн. “Ленфильм “ үйлдвэр “Монголын хүү” хэмээх киногоо хийхээр 1935 онд Монголд ирэхдээ Д.Гончигийн тусламж дэмжлэгт бүрэнтээ итгэж найдсан нь талаар болоогүй. Гар сэтгэл нийлж ажилласны буянд “Монгол хүү” кино, шинэхэн байгулагдаж байгаа кино үйлдвэрт бөөн олз, яндашгүй туршлага болон үлдсэн юм.

Улсын Кино зургийн хорооноос “Монголын хүү” хэмээх зургийн дүнгийн талаар бичихдээ:/ҮТА.Хөмрөг 6. Данс 2. х.н 200.41-42-р тал./ Ардын сонирхолтой анхаарлыг татаж буй алдартай кино зураг “Монгол хүү” аялгуу дууг гаргаж чадсан, ах дүүгийн холбоот СССР улсын соёлын бэлгийн дуутай кино, аппараттай машиныг Ардыг Гэгээрүүлэх Яамны даалгавраар Улсын кино зургийн Хорооноос хөвсгөл, Өмнөговь хоёр аймгийн их наадам дээр очиж үзүүлсэнд ард олны сонирхсон нь туйлын их б яриа өгүүлэл нь Шороотын Цэвээн гэгч ихээхэн сайн хүн юм гэх буюу ийм сонин киног хоёр сар гаргасан уйдмааргүй байна хэмээх ба УБ хотноо Улсын наадам дээр 5 удаа гаргахад үзсэн ардууд 20000 гарсан, ялангуяа Өмнөговийн ардууд өдөр бүр үргэлжлүүлэн гаргуулах гэж гэх буюу тус аймгийн наадамд цугларсан ардуудын дунд олон нийтийн , таниулгын ажлыг хийх, ардуудын наадамд… татаж дээшлүүлэх талар тус болсон гэж манай хорооноос очсон К.Кашаев, нөхөр дэмбэрэлийг чадамгайгаар ажиллаж чадсн хэмээн аймгийн Яамны ба Намын хорооны дарга нарын гарын үсэг зурсан үнэмлэх олгож , үнэ бүхий эдээр шагнасан байна

Лундаажанцан – Архангай аймгийн Чулуут сумын харъяат, улсын арслан Лунда хэмээх Лундаажанцан . Энэ кинонд тоглохгүй гэж муйхарласан байна. Жүжигчин Цэвээн, Лундаа арсланг унагаж байгаа зургийг авах ёстой байсан ч “Монгол бөхөд бууж өгдөг ёс гэж байхгүй .Яс барилдаад намайг хаявал хая гээд хичнээн хөлс амласан ч хөдөлдөггүй байж. Найруулагч нар нь “Энэ бол сүүдэр ший. Ганцхан удаа л маш үнэмшилтэйгээр унаад аль гэж гуйж үзэж, айлгаж нэг үзэж байж зөвшөөрүүлсэн ч кино гарсны дараа “Энэ мөнгөө буцааж ав. Надад а удаа л унана гэж анх хэлсэн. Одоо болохоор кино гарах болгонд л би унаад байна. Энэ хэсгээ хасаад аль “ гэж явсан ажээ.

1936 оны 11-р сарын 21-нд “Нью-Йорк Пост” сонинд

“Монгол хүү” Нью-Йоркт

“Монгол хүү” хэмээх зураг бол түүнээ тоглогчид нь монголчууд тул онц сонирхолтой . Уг зураг нэн чиг шулуун, үнэнч энгийн байдлыг үзүүлсэн дээрээс үзэгчдийн сэтгэлийг булаажээ. Ялангуча түүний мэдрүүлэлт, чимэглэлт, нь жүжигчдийн наадахыг машид өндөр болгон түүнд хэтрүүлэн тоглосон болов уу хэмээх нь үгүй. Эд нар чухам ёстой хүмүүс бөгөөд эд нар нь үзэгчдэд УБ-т очиж Монгол театрыг үзэх гэсэн хүчтэй хүслийг төрүүлсэн байна.

Шүүмжлэгчид, Америкийн “Кино од” хэмээгч нь Монгол, Хятад, Энэтхэг нар ба бусдыг дуурайн үзүүлэхдээн элдэв засвар будаг, чимэг, унжсан хөмсөг хийж нүдээ хагас нээжүзүүлдэг зургийг үзсээр нэгэнт залхаж уйдсан нь эдүгээ чухам ёстой монголчууд ба тоглож бүхий монголчууд гэртэн сууж буйг үзэхэд тэдгээр нь түүндээн зуун зуун жил суусныг үзээд сэтгэл их онгойно.

Уг зурагт гайхамшигтай бөгөөд сонирхолтой үүе үе үзэгдэл байх бөгөөд түүнд монголчууд нь “Лайка” аппаратны зурагт авахуулсны адил авахуулахыг оролдсон байна. Энэхүү зургийг аялалаар явсан явдалд жүжгийн зөрчил ба амраг янагийн утга, гэнэтийн тохиол ба ухуулга, ятгалгуудыг өрнүүлэн агуу сайнаар гаргаж үзүүлсэн зураг хэмээж болно.

Уран сайхны кино хэрхэн яаж хийдгийг мэдэх хүн байтугай харсан хүнч байгаагүй манай улсад 1934 оноос зөвлөлтийн зохиолч Б.Лапин, Л.Славин, Хацревич нар ирж, “Аршийн мод” зохиол бичсэнийг “Ленфильм” кино үйлдвэрийн уран бүтээлчид 1935 онд “Их зам дээр” нэртэй кино болгон авсан нь 1936 онд “Монголын хүү” нэртэйгээр дэлгэцэнд гарёныг манай орны үзэгчид бишрэн үзэж байсан нь нэг талаар өөрийн үндэсний уран сайхны киног нэн даруй үйлдвэрлэн гаргахыг шаардсан хэрэг байлаа.

“Монголын хүү” киноны байгаль дээр авах зургийг манай нутагт авахдаа улсын төв театрын жүжигчдийг тоглуулсны дээр шаардагдах олон ажилтныг шинэ тутам байгуулагдаж байсн Монгол кино үйлдвэрээс авсан нь ёстой зөв болж, уран сайхны киног яаж хийдгийг биетээр харуулж, сургасан юм.

Тайлбар, танилцуулгыг бичсэн: Н.Сугарсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close