МОНГОЛ КИНО 80 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД КУДС-ИЙН БАГШ ОЮУТНУУД “SOS” ХҮҮХДИЙН ХОТХОНД ЗОЧИЛЛОО

  • 2015 оны 10-р сарын 24 өдөр, 15 цаг 43 минутад нийтэлсэн

Монгол улсад үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд Д. Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулиас зохион явуулж буй “Монгол кино – Таны кино” арга хэмжээний хүрээнд  “SOS” хүүхдийн хотхонд зочилон   “Дэгдээхий нас” уран сайхны кино, КУДС-ийн оюутнуудын дуу оруулсан Maleficent уран сайхны киног хүүхдүүдэд зориулан үзүүлж, уулзалт ярилцлага хийсэн юм. Мөн “SOS” байгууллагын хүүхдүүдэд зориулан нийт 150 гаруй хүүхдийн уран зохиолын номнууд бэлэглэж,  КУДС-ийн оюутнууд урлагийн тоглолт үзүүлж, Боса ХХК ивээн тэтгэн монмилк сүүг хүүхэд багачуудад тараан баярлуулсан юм.

IMG_3246 IMG_3272IMG_3256IMG_3356IMG_3363IMG_3321

Ангилал: Мэдээ, Фото