УГЗ, баримтат киноны найруулагч Жамбын Норолхоо – Монгол кинонд эмэгтэй найруулагч хуруу дарам цөөхөн байлаа

2026-02-10
СГЗ, баримтат киноны найруулагч Ж.Норолхоо
Зүүн гараас УГЗ, баримтат киноны найруулагч Д.Давааням, УГЗ, найруулагч Б.Нагнайдорж, СГЗ, баримтат киноны найруулагч Ж.Норолхоо нар. 2012 он

 

 

 

 

 

 

 

 

 

Үндэсний төв архивт СГЗ, баримтат киноны найруулагч Ж.Норолхоо хувийн хөмрөгийн баримтаа хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2012 онд болсон юм. 1990 оноос хойш бараг зогсоод байсан энэ ажлыг Ж.Норолхоо анх удаа хүлээлгэн өгч сэргээсэн билээ.

Хувийн хөмрөг хүлээлгэн өгөх арга хэмжээнд оролцсон уран бүтээлчид, КГЗДАБАрхивын хамт олон 2012 он
Найруулагч Ж.Норолхоо, судлаач Өсөхбаяр нар

 

 

 

 

 

 

 

 

ҮТА-ын захирал М.Эрдэнэбат: “СГЗ, баримтат киноны найруулагч Ж.Норолхоогийн хувийн хөмрөг, тэр дундаа 1990 оноос хойш бүтээгдсэн баримтат кинонуудыг архивт хүлээлгэн өгөх ажил бол хойшдоо кино уран бүтээлчдийн маань архив руу чиглэсэн урсгалыг сэргээсэн ажил боллоо”

ҮТА-ын захирал М.Эрдэнэбат, СГЗ, найруулагч Ж.Норолхоо нар баримт хүлээлгэн өгөх гэрээнд гарын үсэг зурж буй

 

 

 

 

 

 

 

 

Академич Ж.Болдбаатар арга хэмжээн дээр үг хэлж буй

 

 

 

 

 

 

 

 

Академич Ж.Болдбаатар: “1990 оноос оноос хойш тасраад байсан, төр засаг анхаарал муудсан үед харин баримтат киноны уламжлалыг таслахгүйгээр өөрөөсөө боломжтой бүхнийг хийж, хичээн зүтгэж байсан найруулагч бол өөрөө зохиолыг нь бичиж, найруулж байсан СГЗ, баримтат киноны найруулагч Ж.Норолхоо байсан юм. Маршал Х.Чойбалсан, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Чин ван Ханддорж зэрэг 20 орчим түүхэн баримтат кинон дээр нь зохиолыг нь бичиж хамтран ажилласан билээ. Манай Норолхоо бол хийж байгаа киноныхоо түүхэн дэс дарааллыг нягт нямбай бодож боловсруулж, уншиж, олон жилийнхээ нөр их туршлагаар олж хийж чаддаг, архивт хадгалагдаж байгаа баримтуудыг хамгийн их шүүж үзсэн ийм л найруулагч гэдгийг хэлмээр байна. Ялангуяа түүхэн үнэний талд Норолхоогийн оруулсан хувь нэмэр асар их юм. Энэ бүгд хойч үедээ өнгөрсөний түүхэн үнэнийг үлдээж байгаад Норолхоогийн оруулсан хувь нэмэр гэдгийг онцлон тэмдэглэж байна”

 

СГЗ, нэвтрүүлэгч, хөтлөгч Г.Чулуунбат: “Норолхоо бол нэг онцлогтой. Киног эвлүүлэхдээ ямар монтаж хийх үү, дүрстэйгээ, үгтэйгээ яавал энэ кино хүнд хүрэх вэ гэдэг талаас нь их боддог. Зохиолуудыг өөрөө бичдэг, тайлбарыг өөрөө хийдэг ийм авъяастай, хүндтэй найруулагч юмаа. Уран бүтээлээ архивт хадгалуулж, өвлүүлж үлдээж байгаа их сайхан буянтай арга хэмжээ болж байна. Түүхэн баримтуудыг олныг бүтээж яваарай гэж найруулагчдаа ерөөж байна”.

СГЗ, нэвтрүүлэгч, хөтлөгч Г.Чулуунбат арга хэижээн дээр үг хэлж буй

 

 

 

 

ЖАМБЫН НОРОЛХОО – 1941 онд Увс аймгийн Хяргас суманд  төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, 1961 онд Баруун Турууны 10 жилийн сургуулийг төгсжээ. Ээж нь сумын улаан буланд морин хуур хуурддаг, тэрээр ээжтэйгээ сумынхаа улаан буланд кино алгасахгүй үздэг байжээ.. Багшийн дээд сургуулийн биеийн тамирын ангид сурч байхдаа Элдэв-Очирын нэрэмжит кино театрт “Аман хуур” уран сайхны киног үзээд шууд л киноны хүн болохоор шийдэж, сургуулиа орхисон. 1964 оны 4-р сарын нэгнээс эхлэн Монгол кино үйлдвэрийн нэртэй туршлагатай монтажчин  Л.Далайхүүгийн дагалдангаар 6 сар ажиллаад позитив монтажчин хийжээ.

Анхны алхам уран сайхны киноны монтаж хийж байна. Найруулагч Г.Жигжидсүрэн, монтажчин Ж.Норолхоо нар 1969 он

 

 

 

 

 

 

 

1966-1976 он кино мэдээний монтажчин, баримтат кино студид эвлүүлгийн найруулагч, 1976-2004 он кино мэдээ сэтгүүлийн найруулагчаар ажиллахдаа 217 дугаар бүтээж, баримтат киноны найруулагч хийхдээ 2000 гаруй сурвалжлага, 105 баримтат кино бүтээж, Баян-Өлгийгөөс бусад аймагт очиж үзсэн байна. Баримтат киноны зохиол, кино мэдээний тайлбараа өөрөө бичдэг болтолоо 40 гаруй жилийн киноны амьдралын замыг туулж ирсэн юм.

 

 

 

 

 

 

Монтажчин Д.Цэвэлмаа, М.Уртнасан багш Ж.Норолхоогийн хамт

 

 

 

 

 

 

 

Ж.Норолхоо монтажчинаар ажилласан уран сайхны  киноны  жагсаалт

 

 

Киноны нэр

 

Бүтээсэн он

 

Монтажчин

зураглаач

 

 

 

тайлбар

1 2 3 4 5
1 Зэрэг нэмэхийн өмнө

 

1965 Л.Далайхүү

Р.Оюунчимэг

Ж.Норолхоо /туслах/

Монтажчин
2 Ус 1965 Долгорсүрэн

Ж.Норолхоо

Монтажчин
 

3

Үер 1966 Ж.Норолхоо

Г.Отгон-Аюуш

Р.Оюунчимэг

Монтажчин
4 Өглөө 1968 Ж.Норолхоо

Ц.Цогзол

Р.Оюунчимэг

Монтажчин
5 Анхны алхам 1969 Ж.Норолхоо Монтажчин
6 Баянбулгийнхан 1973 Ж.Норолхоо Монтажчин

 

Ж.Норолхоо   35 мм-ийн хальсаар бүтээсэн баримтат кинонд 

найруулагчаар ажилласан жагсаалт

 

дугаар

 

 

Баримтат киноны нэр

 

Үйлдвэр

лэсэн он

 

 

Зохиолч

найруулагч

зураглаач

Най

 

Тайлбар

1 2 3 4 5
1 Дөл-81 1981 Ж.Норолхоо

Д.Баатар

Найруулагч

зураглаач

2 Найрамдал үерхэлийн хотхон 1982 Ж.Норолхоо

З.Сүхбаатар Н.Зундуй Р.Занабазар

найруулагч

 

зураглаач

3 Дөл-82 1982 Ж.Норолхоо Д.Баатар

Н.Зундуй

Найруулагч

зураглаач

4 Үс сайхан бол зүс сайхан 1983 Ж.Норолхоо

Д.Дашзэвэг

Найруулагч

зураглаач

5 Ая эгшгийн их наадам 1983 Д.Довдон

Ж.Норолхоо

З.Сүхбаатар

Р.Занабазар

Найруулагч

 

зураглаач

6 Сүрэг мэнд 1983 Ч.Сонгино

Ж.Норолхоо

Д.Давааням

Зохиолч

найруулагч

зураглаач

7 Манайхан 1984 Ш.Цэен-Ойдов

Ж.Норолхоо

С.Батсүрэн

З.Сүхбаатар

Зохиолч

найруулагч

зураглаач

8 ЗСБНА Тува улсын төлөөлөгчид манай оронд 1984 Ж.Норолхоо

З.Сүхбаатар

Д.Балчинпүрэв

Найруулагч

зураглаач

9 Найрамдлын сарын зочид 1985 Ж.Норолхоо

Б.Лхагвадорж

Р.Занабазар

Найруулагч

зураглаач

10 Сансрын эриний хүүхдүүд 1985 Ц.Санжжав

Ж.Норолхоо

Б.Лхагвадорж

Зохиолч

найруулагч

зураглаач

11 Байгалийн өгөөж 1985 И.Гүрринчин

Б.Волоож

Ж.Норолхоо

Ч.Цэнджав

Зохиолч

найруулагч

 

зураглаач

12 Төмс хүнсний ногоо 1985 И.Гүрринчин

Ж.Норолхоо

Д.Давааням

Зохиолч

найруулагч

зураглаач

13 Социалист орнуудын үсчин гоо засалчдын

23-р уралдаан

1986 Ж.Норолхоо

Б.Лхагвадорж

найруулагч

зураглаач

14 Ахуй үйлчилгээ 1986 Ж.Норолхоо найруулагч
15 Хүнсний ургамал 1986 Б.Волоож

Ж.Норолхоо

Д.Давааням

Ч.Цэнджав

Зохиолч

найруулагч

 

зураглаач

16 БНМАУ-ын нам төр төлөөлөгчид  БНАСАУ-д айлчилсан нь 1986 Ж.Норолхоо

Г.Маш

Найруулагч

зураглаач

17 ЗХУ-ын соёлын өдрүүд 1987 Ж.Норолхоо

Н.Зундуй

О.Дашзэвэг

Найруулагч

 

зураглаач

18 Дун ногоо 1987 Б.Волоож

Ж.Норолхоо

Д.Давааням

Зохиолч

найруулагч

зураглаач

19 Намдаа өргөх тайлан 1988 Ж.Норолхоо

Д.Баатар

Р.Занабазар

Найруулагч

 

зураглаач

20 Чацаргана 1988 Б.Волоож

Ж.Норолхоо

Ч.Цэнджав

Зохиолч

найруулагч

зураглаач

21 Монгол өмсгөл 1990 Ш.Дулмаа

Ж.Норолхоо

О.Дашзэвэг

Зохиолч

найруулагч

зураглаач

22 Монгол хүүхэд 1990 С.Баясгалан

Ж.Норолхоо

Г.Баттөмөр

Зохиолч

найруулагч

зураглаач

23 Бабанаа 1991 До.Чулуунбаатар

Ж.Норолхоо

З.Сүхбаатар

Зохиолч

найруулагч

зураглаач

 

24 МАХН-ын 21-р их хурал 1992 Ж.Норолхоо

Н.Отгонтэнгэр

Найруулагч

зураглаач

25 Сэрэмжлэгтүн

 

1992 Т.Ганди

Ж.Норолхоо

Н.Өлзийбаяр

Зохиолч

найруулагч

зураглаач

26 Алдартнуудын өлгий  нутаг 1992 Ж.Норолхоо

Г.Баттөмөр

Найруулагч

зураглаач

27 Монгол цэргийн сүлд туг 1992 Ж.Норолхоо

Н.Отгонтэнгэр

Найруулагч

зураглаач

28 Өнийн түүхтэй өргөн Сэлэнгэ

 

 

1992 Ц.Цоодол

Ж.Норлхоо

Г.Баттөмөр

Зохиолч

найруулагч

зураглаач

29 Билгийн гэгээ 1995 Д.Булган

Ж.Норолхоо

О.Уртнасан

Зохиолч

найруулагч

зураглаач

30 Ардын авьяастаны цэнгүүн 1997 Ж.Норолхоо

Н.Зундуй

Найруулагч

зураглаач

31 Их долоогийн анхны зочин Герман 1998 Ж.Норолхоо

Г.Баттөмөр

Найруулагч

зураглаач

32 МУ-ын ерөнхийлөгч БНХАУ-д 1999 Ж.Норолхоо

Г.Баттөмөр

Найруулагч

зураглаач

33 Хатагин Егүзэр хутагтынхан 2000 Д.Цогт-очир

Ж.Норолхоо

Ж.Очирбат

Зохиолч

найруулагч

зураглаач

34 Санжаасүрэн

гийн Зориг

1999 Ж.Солонго

Ж.Норолхоо

Г.Баттөмөр

Зохиолч

найруулагч

зураглаач

35 Үндсэн хууль ёс ба монгол улс 2001 Ж.Болдбаатар

Ж.Норолхоо

Ж.Солонго

Г.Баттөмөр

Зохиолч

найруулагч

 

зураглаач

36 Оюутны жил-2002 2003 Ж.Норолхоо

Н.Отгонтэнгэр

Найруулагч

зураглаач

 

 

Ж.Норолхоо найруулагчаар ажилласан уран сайхны кино

Босоо ороолон 1993 он

ХҮНИЙ ЮМ 1994 он

Ивээн тэтгэгч – Санжийн Нордод

Кино зохиолыг бичсэн – Жаргалын Барамсай

Гол дүрд:

Жамсрангийн Сүххуяг

Нордодын Даариймаа

Мөнгө   Мөнгө  Мөнгөө гэж…

Оролцон тоглосон:

С.Балданпүрэв, Ш.Цэцэг, Б.Тунгалаг, Ч.Баярсайхан

Ё.Цог, Т.Чойжилсүрэн, Д.Довдон, Ж.Цэдэн-Иш

Кино бүтээгчид:

Ж.Норолхоо, Н.Отгонтэнгэр,  Г.Пүрэвдорж

Н.Батмөнх, О.Нямдаваа, А.Пүрэвдорж

Д.Дуламжав, Б.Дашдулам, Н.Алтангэрэл, И.Ичинхорлоо

Кино бүтээхэд оролцсон;

Г.Ганхуяг, Г.Ганболд, Т.Мандах,  Ө.Доржханд,  Ө.Лхагвасүрэн

МОНГОЛ КИНО. 1994 он. Төгсөв

Ж.Норолхоо ассистент найруулагчаар ажилласан уран сайхны кино

ГАЛ ХАМ-1

Жаргал – Дашнямын Цэрэндарьзав

Дэлгэр – Нямцэрэнгийн Наранцэцэг

Заяа – Дугаржавын Батцэцэг

Зохиолыг бичсэн – Ц.Наваан

Ерөнхий найрулагч – Ц.Наваан

Ерөнхий зураглаач  – Л.Бямбаа

Хөгжмийн зохиолч – П.Чинзориг

Дууны найруулагч – П.Төмөртогтох

Зохиолыг нягталсан – Л.Зүмбэрэллхам

Зөвлөх – Л.Баатар, Р.Оюунбадам

Монтажчин – П.Нарантуяа, Д.Түмэнбаяр

Нүүр хувиргагач – Л.Энхтуяа

Дүрүүдэд:

Батаа – Д.Оюунбилэг

Баяраа – Г.Эрдэнэтогтох

Довдон – Д.Сүхбаатар

Сүрэн – А.Цэгмид

Заяагийн эмээ – Х.Чулуунбат

Оролцон тоглогчид:

Ш.Цэцэг, Д.Оюунцэцэг, Ц.Оюунбат, Н.Олонбаяр,

О.Байгальмаа, Ч.Гэрэлмаа, Б.Оюунбилэг, Д.Дуламсүрэн,

Г.Хайсандай, В.Цэцэгжаргал, М.Магнайбаяр, Г.Сарантуяа,

Ч.Идэрчулуун, Д.Лхагвадулам, Г.Гантуул, Д.Алтанбагана,

Б.Энхтайван, П.Цэндсүрэн, Н.Эрдэнэчимэг, А.Болормаа,

Л.Даваахорол

Заяагийн дууг – Дуучин Б.Нармандах

Найруулагч – Ж.Норолхоо

Зураглаач – Ж.Очирбат

Эвлүүлэгч – Д.Цэвэлмаа

Нүүр хувиргагч – Э.Дэжидмаа

Гэрэл тавилыг – Ж.Энхбаатар, С.Оюунтөгс

Зохион байгуулагч – Б.Бямбажав

Хувцас, жижиг хэрэглэлийг эрхэлсэн – Э.Мөнгөнтуяа

Кино бүтээхэд ажилласан:

Р.Нямдорж, Х.Хуандаг, Б.Ганбаатар, В.Зоригтхүү

Зургийн дарга – Ө.Дашцэрэн

Кино бүтээхэд гүн туслалцаа үзүүлсэн

“Баянзүрх” дэхь эмэгтэйчүүдийн хорих анги, Монголын ардын

цэргийн  032-р ангийн бие  бүрэлдхүүнд талархал өргөе.

“ГАЛ ХАМ” киноны эхний анги ТӨГСӨВ

1993 он

Х.Зандрайбайдий зохиолыг бичиж, ерөнхий найруулагч Д.Жигжид, найруулагч Б.Жамсран, туслах найруулагч Г.Доржпалам нар ажилласан “Газрын жигүүр” кинонд Ж.Норолхоо 37 насандаа оролцон тогложээ. Дууны үгийг уг кинонд ассистент найруулагчаар ажилласан УГЗ, кино найруулагч Б.Чимиддорж гуай

“ХӨНДИЙН АЛАГ ЦЭЦГЭНД

ХУРЫН УС ХУРЛАНХАН БУУЛАА

ХӨДӨӨНИЙ ХОЁР ЗАЛУУГ

ХҮСЭЛ ХАЙР НЬ НЭГТГЭНХЭН ЖАРГААЛАА”

гэж  бичсэн билээ. Аяыг Д.Лувсаншарав зохиожээ.

Газрын жигүүр. Муск.1978 он. Чулуунд-Д.Ганбат, оролцон тоглосон Ж.Норолхоо

 

 

 

 

 

 

 

Бямбажав гадаадад сургуульд сурдаг,  Норолхоо их аятайхан биетэй, дажг үй бүсгүй монтажчин байгаад танилцаж, Монгол кино үйлдвэрээс голомтоо асаасан Н.Бямбажав, Ж.Норолхоо нар. Монголын кино урлагт амьдралынхаа 50 гаруй жилийг өнгөрүүлсэн гэр бүлээрээ гавьяат цолтой хүмүүс юм.

Хань Н.Бямбажав нь Завхан аймгийн хүн. Түүний тухай МКҮ-ийн үе үеийн дарга нар нийтлэлд урьд оруулсан билээ..1980-1987 онд үйлдвэрийн даргаар ажилласан. 2007 онд “Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн” цолоор шагнагдсан юм.

Нямаагийн Бямбажав: Монгол кино үйлдвэрт ажиллаж байсан үе үеийн уран бүтээлчид, инженер техникийн ажилтан, ажилчид бүх хүмүүст 90 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргалыг ерөөе.

СГЗ, МКҮ-ийн дарга асан Нямаагийн Бямбажав

 

 

 

 

 

 

 

 

СГЗ, баримтат киноны найруулагч Жамбын Норолхоо
СГЗ, МКҮ-ийн дарга асан Нямаагийн Бямбажав
Монтажчин Э.Дулмаа, Ж.Норолхоо, Д.Долгорсүрэн нар

 

 

 

 

 

 

 

 

Н.Батмөнх, Ж.Норолхоо, Г.Чулуунбат. 2005 он

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монголын кино урлагт залуу нас, уран бүтээл, амьдралаа зориулсан кино үйлдвэрийн эрхэм гэр бүл, ихийг бүтээсэн гавьяатай ахмадууд Н.Бямбажав, Ж.Норолхоо та хоёртоо Монгол киноны 90 жилийн ойн баярын мэнд хүргэж, энх тунх эрүүл саруул байхыг ерөөе.

 

Бэлтгэсэн: “Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ

                   Б.Нагнайдорж УГЗ, ахмад кино найруулагч

                   Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив

                   Н.Сугарсүрэн СТА, кино инженер

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close